Нарантуул, Хархоринд лангууны бүтэн жилийн түрээсийн мөнгийг төлж өгөх саналыг тавихад ТҮЦ эрхлэгчид "Үгүй" гэсэн
2025/04/14
Нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 645 ТҮЦ-ийг нүүлгэж, суурийг цэвэрлэжээ. Ингэхдээ ТҮЦ эрхлэгчдэд хоёр санал тавьжээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "ТҮЦ эрхлэгчдэд НЗДТГ-аас хоёр санал тавьсан.
Нэгдүгээрт диплом шаардах болон шаардахгүй нийслэлийн төр захиргааны бүх байгууллагад ажиллахыг урьж байна гэхэд "Үгүй" гэсэн.
Хоёрдугаарт Нарантуул болон Хархорин худалдааны төвд лангууны бүтэн жилийн түрээсийн мөнгийг нийслэлээс төлж өгөх саналыг тавихад "Үгүй" гэсэн. Бид ТҮЦ-ээ л ажиллуулна гэж байна.
Улс төрийн бүх гал дайралт надад ирдэг. Дүүргийн Засаг дарга нар болон Захирагчийн ажлын албаныхан нэг ч ТҮЦ үлдээхгүй нүүлгэх ёстой. Жишээлбэл Баянзүрх дүүрэгт 86 ТҮЦ үлдээвэл ачуулсан 200 гаруй нь барьцана.
Нийтийн эзэмшлийн талбай дээр байршуулсан бүх ТҮЦ-ийг чөлөөлж дуусгана. Намайг маажиж, цохиж, зодвол гэтлээд гарна" гэж өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр хэлжээ.
Энэ сарын эхээр хороо, дүүргийн Засаг дарга нарт төв зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх үүрэг өгч байв.
Зочин · 2025/04/15
80955877
Зочин · 2025/04/15
SAWI80855877
Зочин · 2025/04/14
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/04/14
ANUSN80955877
Зочин · 2025/04/14
Түц эрхлэгчид одоо ухаарах цаг болсоон хүн шиг бай