Хатуу түлшийг халсан айл өрхүүд галлагааны улиралд нийт 900,000 хүртэлх төгрөгийн урамшуулал авах боломжтой
5 цагийн өмнө
НИТХ-ын III хуралдаанаар "Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох" журмын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Журмын төслийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин танилцууллаа. Тэрбээр, "Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг 2025-2028 онд шар, ногоон гэж хоёр хуваасан.
Агаарын чанарыг сайжруулах бүсийг шар бүс гэж нэрлэсэн бөгөөд тухайн бүсэд хатуу түлш хэрэглэх ба бусад эх үүсвэр рүү үе шаттайгаар шилжихээр төлөвлөгөөнд орж байгаа. Шар бүсэд нийт 67.765 айл өрх хамрагдана. Ногоон бүсэд 103.090 айл өрх хамрагдана. Ногоон бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно.
- Стандартад нийцсэн бүх төрлийн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйлийг шатаахыг хориглоно.
- Стандартаас давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа автотээврийн хэрэгслийг ашиглах, тэдгээрийг өмчлөгч эзэмшигчдэд дизель, бензин худалдан борлуулах, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар газрын доорх усыг ашиглах, авто сэлбэгийн задгай худалдаа эрхлэх, хог хаягдал дахин боловсруулах устгах, шатаах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, дахивар авах цэг байгуулах, ШТС-ууд Евро 5-аас бусад төрлийн түлшийг худалдахыг хориглоно.
Үнийн урамшуулалд орох журмын төслийн талаар товч танилцуулахад, Гэр, байшингаа дулаалсан, хатуу түлшийг халсан айл өрхийг үнийн урамшуулал олгох журамд хамруулна. Урамшууллыг аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал нийт долоон сарын хугацаанд олгоно. Дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлшийг халсан өрхүүдэд цахилгаан болон бүх төрлийн хийн түлшний халаагуур, тоног төхөөрөмжийг нэг удаа үнэгүй суурилуулж, хэрэглээний үнийн урамшуулалд хамрагдах эрх үүснэ. Халаалтын улиралд 50,000-250,000 төгрөгийн урамшууллыг үе шаттайгаар олгоно. Өрхийн хэрэглээ нь төлбөр урамшууллын хэмжээнд хүрээгүй тохиолдолд дараагийн сард шилжүүлэн тооцно. Урамшууллыг зөвхөн тухайн жилийн халаалтын улиралд шилжүүлэн тооцно. Журмын хамаарах бүсийн дүүрэг, хороо бүрд комисс байгуулагдана. Комиссын дүгнэлтийг үндэслэж дүүрэг, хорооны Засаг дарга, Тавантолгой түлш компани, тухайн өрхийг төлөөлөх иргэн гурвалсан гэрээ байгуулснаар журамд хамрагдах нөхцөл бүрдэнэ. Өрхөд үнэгүй суурилуулсан цахилгаан болон бүх төрлийн хийн түлшний халаагуур, тоног төхөөрөмжийг бусдад зарах, дамжуулах, эвдсэн бол төлбөрийг тухайн үеийн ханшаар тооцож төлүүлнэ. 2025 онд нийслэлийн гэр хорооллын 51,080 өрхийн янданг буулгаснаар агаарын бохирдлыг 29.5%- аар бууруулах тооцоолол, судалгаа гарсан. Энэ онд бүх цахилгаан болон бүх төрлийн хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51,080 айл өрхийн үнийн хөнгөлөлтийг аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал нийт долоон сарын хугацаанд дараах байдлаар олгоно.
- Аравдугаар сард 50,000
- Арваннэгдүгээр сард 100,000
- Арванхоёрдугаар сард 200,000
- Нэгдүгээр сард 250,000
- Хоёрдугаар сард 200,000
- Гуравдугаар сард 50,000
- Дөрөвдүгээр сард 50,000 төгрөгийг олгох бөгөөд нэг айл галлагааны улиралд нийт 900,000 хүртэлх төгрөгийн урамшуулал авах боломжтой.
Халаалтын улиралд "Тавантолгой түлш" компаниас 51,080 айлын урамшуулалд нийт 45.9 тэрбум төгрөгийн зардал гарахаар тооцоологдсон. Харин аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд олгох урамшуулалд 17.9 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоолол гарсан. Айл өрхийг дулаалах ажилд ЗХЖШ, Батлан хамгаалахын их сургууль, ДХИС, Онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг оролцуулахаар төлөвлөсөн.
Цахилгаан болон бүх төрлийн хийн түлшний халаагуур, тоног төхөөрөмжийг суурилуулахдаа тендер зарлаж, тухайн ААН хариуцна. Төхөөрөмжийг олон улсын донор байгууллагын санхүүжилтээр худалдаж авна" гэлээ.
Зочин · 3 цагийн өмнө
SEKSDN80955877MERGJLN UILCHLGG
Зочин · 3 цагийн өмнө
Хот хийн түлшээмартахнээ цахилгаанаар бол хичнээн дэмжлэг аваад нэмэргүй сард сая гардаг болсон
Зочин · 5 цагийн өмнө
TSAGN SEKSDX80955877