Дүүжин тээврийн тоног төхөөрөмжүүд болох 149 чингэлэг ачааны тав нь Улаанбаатарт иржээ
10 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн “Яармаг, Арцат – Өнөр хороолол” чиглэлийн барилга угсралтын ажлыг энэ оны IV улиралд багтаан дуусгахаар зорьж буйг төсөл хэрэгжүүлэгч нэгжээс мэдэгдээд буй.
Хан-Уул болон Баянгол дүүргийг холбох дүүжин замын тээврийн төслийн нэгдүгээр шугамын дагуу 7.5-42 метрийн өндөр, 19 тулгуур багана болон хоёр буудлыг барихаар төлөвлөсөн. Тулгуур баганын суурь нь шон суурь, нил суурь гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд одоогоор 16 тулгуур баганын шон суурийн өрөмдлөг, арматурчлал, бетон цутгалтын ажил, хоёр тулгуур баганын нил суурийн ухмалын ажил хийгджээ.
Харин шаардлагатай тоног төхөөрөмжүүд Франц улсаас хуваарийн дагуу ирсээр байгаа аж. Өнгөрсөн хугацаанд барилгын ажилд шаардлагатай жижиг хэрэгслүүд болох боолт, буудлын тоног төхөөрөмжүүдийг багтаасан хоёр чингэлэг буусан бол өчигдөр ган татлагын дамар ачсан гурван чингэлэг ачаа иржээ. Ингэснээр 149 чингэлэг ачааны тав нь Улаанбаатарт буусан бөгөөд Монгол Улсын хил рүү 54 чингэлэг ачаа тээвэрлэгдэн ирж байгаа юм байна.
-
1
-
2
-
3
-
4
Зочин · 9 цагийн өмнө
MERGJLN SEKSEER80955877
Зочин · 9 цагийн өмнө
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаараач
Зочин · 9 цагийн өмнө
JARGAAGD80955877SEKSEER
Зочин · 9 цагийн өмнө
SHAALGAX DYRTAI ERD80955877XUCHINDUULI
Зочин · 10 цагийн өмнө
SEKSDI80955877BOOBN XXNO