Топ модель, жүжигчин МУСТА Д.Пүрэвсүрэнг уншигчид андахгүй сайн танина. Тэрбээр уран сайхны 8 кинонд, 30 гаруй клипэнд тоглосон хөдөлмөрч, авьяаслаг бүсгүй. Мөн долоон жүжигт гол болон туслах дүр бүтээсэн байдаг.

Түүнийг хоёр ихэр хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байгаа гэх мэдээлэл тархаад байсан. тэгвэл үзэсгэлэнтэй бүсгүй маань хоёр охиндоо дүү төрүүлэн, нөхөртөө удам залгах хүү төрүүлжээ.

Сүүлийн үед хувийнхаа амьдралд илүүтэй анхаарч байсан жүжигчин бүсгүй маань алдар эхийн одонд ойрхон ирж байна даа. Хүүтэй болсонд нь уншигчдынхаа өмнөөс баяр хүргье.

Д.Ана