О.Батнайрамдал: Оюу толгой ХХ К ёс зүйн болон стратегийн маш том алдаа гаргасан
1 цагийн өмнө

Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Оюу толгойн асуудлаар анх удаа нээлттэй сонсгол болох гэж байна. Ер нь хүмүүсийн дунд багагүй хүлээлт байгаа нь анзаарагдаж байна. Бидэнд хамгийн их хамаатай асуудал мөртлөө хамгийн нууцлаг явж ирсэн энэ төслийн талаар хүмүүс хүссэн мэдээллээ олж авах болов уу?
-УИХ дээр манай Хянан шалгах түр хороо өнгөрсөн долдугаар сарын 2-нд байгуулагдсан. Ер нь Хянан шалгах түр хороо зургаан сарын хугацаатай байгуулагддаг. Өнгөрсөн таван сарын хугацаанд ажиллаж ирэхэд Оюу толгойтой холбоотой маш их баримт, үйл процесс дандаа нууц гэсэн хөшигний ард явж ирсэн байна. Дандаа нууцын цаана халхавчлагдаж, нууц стратегийн цаана хэрэгжсэн учраас иргэд ямар ч ойлголт, мэдлэг мэдээлэлгүй байх нь ч аргагүй. Гэхдээ иргэд энэ бүхнийг мэдэх ёстой. Энэ сонсголоор иргэдийнхээ мэдэх эрхийг хангах ёстой гэж манай түр хорооныхон хичээн ажиллаж байна.
Ил тод байдлын төрийн шинэ стандартыг тогтоох цаг болжээ. Би Оюу толгойн нээлттэй сонсголыг толин сонсгол болно гэж хэлмээр байна. Хэдийгээр бидэнд цугларсан нотлох баримтуудын дийлэнх нь нууцын дардастай байгаа ч аль болох иргэддээ мэдээллийг дэлгэх болно.
-Ингэхэд Оюу толгойтой холбоотой мэдээллүүд дандаа нууц байдаг гээд байгаа. Яагаад тэр вэ?
-Хянан шалгах түр хороо таван сарын хугацаанд 30 гаруй байгууллагаас 65 мянган хуудас материал нотлох баримтын хүрээнд цуглуулсан. Харамсалтай нь дийлэнх нь нууц гэсэн дардастай ирсэн. Байгууллагын нууц, төрийн нууц, маш нууц гэсэн олон ангиллын нууцын тамгатай. Энэ олон нууцын дундаас иргэддээ бүгдийг дэлгэж харуулна гэдэг үнэндээ хэцүү байна. Гар, хөл чөдөрлөөстэй ийм байдалтай л сонсгол зохион байгуулах гэж байна шүү дээ. Гэхдээ гар тушаастай, хөл чөдөртэй ч гэсэн, гадаа цастай, бороотой байсан хамаагүй бид иргэддээ мэдэх ёстой бүгдийг нээлттэй хэлж, сонсгох л болно. Сонсголоо зүйрлэж хэлбэл, гадаа -30 хэмийн хүйтэнд бид нимгэн дээлтэй л үүнийгээ хийх гэж байна. Гэхдээ биднийг ард түмэн маань харж байгаа, бидний ард тэд байгаа, мэдэх эрхийг хангуулахын төлөө бид хичээж байгаа. Тэдний итгэл, бүлээн сэтгэлээр бид давж таарна. Бид заавал энэ сонсголыг нээлттэй, ил тод явуулна. Өнгөрсөн он жилүүдийн нууцыг монголчууд мэдэх цаг болсон. Ил байгаа цөөхөн баримтууд дээрээ тулгуурлаад ард түмний мэдэх эрхийг өөрсдийн цуглуулсан нотлох баримт, шинжээчдийн дүгнэлтийн хүрээнд хангахын тулд бид ажиллаж байна.
Ер нь юу ойлгомжтой байна вэ гэхээр 2009 оноос хойших 16 жилийн хугацаанд Оюу толгой дээр амжилттай хэрэгжсэн нэг стратеги бол нууц гэдэг хөшигний ард бүх зүйлийг хийж сурчээ. Энэ бол ихээхэн амжилттай хэрэгжүүлж ирсэн стратеги нь шүү. Нотлох баримтуудыг дэлгэж танилцахаас өмнө хэдэн хувь нь нууц дээр ирж байгааг нь харахад л илт байгаа юм. Анх 2009 онд гэрээ байгуулахдаа чухал хоёр гэрээ байгуулчихаад нэгийг нь нууцад авчихснаас бүх зүйл эхэлсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гээд нууц гэрээг саяхныг болтол монголчууд мэдэхгүй явж ирсэн.
Оюу толгой, Онтрэгээс ирж байгаа 35 мянган хуудас материал нууцын дардастай байна. Өнөөдөр хүртэл ирүүлж байгаа албан тоотын дийлэнх нь нууц гээд бод доо. Нууцын хордлогод ортлоо бүгдийг нууцад оруулж ирсэн байгаа юм. Иргэдэд ярьж хүргэх эрх эндээс эхлээд боогдож хумигдчихсан. Нууц стратеги одоо хэр амь бөх байгааг бид харж байна. Нууцаас ил болгох хүсэлтийг Оюу толгой болон “Рио Тинто”-гийн гүйцэтгэх удирдлагад тавьсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч хуудас материал нууцаас гараагүй. Монгол Улсын Засгийн газар, яамдууд дээр өнгөрсөн 16 жилийн туршид маш олон ажлын хэсгүүд гарч, Оюу толгой төсөлтэй холбоотой өчнөөн баримт бичгүүд байгаа боловч маш нууц гэсэн төрийн тамгатай учраас хүмүүс тэр олон шалгалтын үр дүнг мэдэхгүй явсаар ирсэн.
-Оюу толгойн тактик бүгдийг нууцад авдаг гэхэд манай зүгээс бас нууцад оруулаад байдаг нь ямар учиртай юм бол. Уг нь Засгийн газарт нууцаас гаргах эрх нь байгаа даа, бас сүүлийн үед нууцын цаана олон зүйл хаагдаж ирсэн байна. Ил болгоно гээд байгаа шүү дээ?
-Монгол Улсын Засгийн газарт өөрийн зүгээс хийсэн ажлын тайлан, холбогдох материалуудаа төрийн нууцаас гаргах бүрэн эрх нь хуулиараа байгаа. Сар гаруйн өмнө УИХ-ын мэтгэлцээний цаг дээр Ерөнхий сайдаас нууцаас гаргах талаар асууж хүсэлт тавьж байсныг хүмүүс харсан байх. Мөн манай Хяналтын түр хорооноос нууцаас гаргуулах талаар ЗГХЭГ-т хүсэлт илгээсэн. Одоогоор ил болгосон нэг ч хуудас алга байна. Ер нь нууц гэсэн дардасны ард асар их зүйл халхавчлагдаж иржээ. Маш их эс үйлдэхүй нуугдаж иржээ. Ер нь одоо нууцлах шаардлагагүй баримтыг нууцын нэрээр далдлах соёлыг зогсоох цаг болсоон.
Нууц гэдэг тамга сүүлийн 16 жилийн туршид монгол хүний мэдэх эрхийг ноцтой зөрчихөд хүргэжээ. Гэхдээ бид хуулийн хүрээнд аль болох боломжоор нь бүгдийг дэлгэх болно.
-Та түрүүнд энэ сонсгол толин сонсгол болно гэж хэлэхэд жаахан гайхаж байлаа. Гэхдээ шууд ил болгож чадахгүй ч толины тусгал мэт бүгдийг харуулна гэж ойлголоо…
-Толь бол бүгдийг бодитоор харуулдаг. Хэзээ ч худлаа ярьдаггүй. Толь бол үнэнээс бултах боломжгүй зүйл шүү дээ. Хүмүүс энэ толинд өөрсдийн жинхэнэ дүрээ харах боломжтой. Жинхэнэ дүрийг толиноос нууж чадахгүй. Нууц гэсэн тамга бүрийн цаана, 16 жилийн турш нууцын баг нөмөрсөн хуудас бүрийн бодит үнэн юу байсныг шударга үнэний толинд Монголын ард түмэн харах цаг болсон гэж хэлмээр байна. Мэдээж амар биш гэхдээ бид хичээж байгаа.
-Намрын чуулган нээгдсэнээс хойш танай хяналтын түр хороо нэлээд шаргуу хуралдаж, олон ч байгууллагыг дуудаж мэдээлэл авч байсан. Гэхдээ Оюу толгойг удаа дараа дуудахад ирэхгүй байгаа талаар мэдээлэхэд гайхаж байлаа. Яагаад ирсэнгүй вэ?
-Манай Хяналтын хороо нийтдээ 13 удаа хуралдсан. Энэ хугацаандаа зээлийн хүү бууруулах талаар хэлэлцээр яригдалгүйгээр хүчинтэй 12 сарын арван сар нь өнгөрсөн байсныг сануулж, ажлын хэсгийг хэлэлцээрийн ширээний ард яаралтай суулгахад шахаж чадсан. Ямар ч байсан Засгийн газар зээлийн хүүг буулгах дээр албан хэлэлцээрээ эхлүүлсэн. Засгийн газар Монголын өрийн дарамтыг бууруулах бодит арга хэмжээ авахаар хичээн ажиллаж байгаа. Бид Засгийн газраа бодлогын хувьд дэмжин ажиллаж байна. Хорооны хувьд цаашдаа шинэ, тэгш шударга гэрээ байгуулах нөхцөл, өнгөрсөнд алдсан оносон нь юу байсныг нотлох баримтын хүрээнд гаргаж ирэхээр л ажиллаж байгаа. Тус тусын чиг үүргийн хүрээнд ажиллаж байгаа ч Монгол төрийн бодлого нэг. Заавал Монгол Улсын эрх ашгийг хангасан үр дүнтэй шийдвэрт хүрэх ёстой.
Манай Хяналтын хорооны хурлын үеэр 30 гаруй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл ирж, ажлаа танилцуулж, асуултад хариулж ирсэн. Харин ганцхан байгууллага таван удаа дуудаж, албан тоот илгээж урихад янз бүрийн шалтгаан хэлж нэг ч ирээгүй нь Оюу толгой ХХК байсан. Уг нь Монгол Улсын төрийн өмчийн 34 хувийн оролцоотой, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж. Гэвч Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан төрийн эрх дээд байгууллага болох парламентын хяналтын хамгийн өндөр субьект болох Хянан шалгалтын түр хороо албан ёсоор таван ч удаа дуудахад үл хүндэтгэн, хууль тогтоомжийг зөрчин зөрчин ирэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан нь манай парламентын түүхэнд сөргөөр бичигдэн үлдэж байгаа юм.
Зүй нь стратегийн хувьд олон жил хамтдаа түншлэн, харилцан ойлголцолтой явах хамтрагчдын хувьд ингэх шаардлагагүй байсан. Уг нь Оюу толгой ХХК хувьцаа эзэмшигчдээ хүндэлдэг, олон нийтэд ил тод гэж өөрсдийгөө танилцуулдаг компани. Ийм газрын хувьд маш том ёс зүйн болон стратегийн алдаа гаргасан гэж би хувьдаа хэлнэ.
Ер нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин, зөрчин тавын таван удаа ирэхгүй байх шийдвэрийг хэн гаргасан гэдэг нь их сонин. Хэдийгээр одоо нууцынх нь зарчмаар мэдэж чадахгүй ч хэзээ нэгэн цагт энэ бүхэн ил болох биз ээ. Төлөөллийн байгууллагыг үл тоосон гэдэг нь Монголын ард түмнийг л үл тоосон хэрэг.
-Одоо сонсгол болоход үндсэндээ арав хоног үлджээ. Гэрчээр 300 орчим хүн дуудагдсан байгаа. Сонирхолтой гэрчүүд байгаа болов уу, бас гэрчийн хүлээх үүрэг юу байдаг юм бол?
-Сонсгол арванхоёрдугаар сарын 8-12-ны хооронд зарлагдсан. Эхний өдөр “Онтрэ” компанийн лицензтэй холбоотой асуудлууд яригдана. Хөрөнгө оруулалтын гэрээ хөндөгдөнө гэсэн үг. Хоёр дахь өдөр зээлийн хүүтэй холбоотой асуудал харин гурав дахь өдөр зээлийн хүү болон Дубайн гэрээний үр нөлөөллийн талаар ярилцах юм.
УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн дагуу нотлох баримт цуглуулах хүрээнд нотлох баримтад тулгуурлан 300 гаруй гэрчийг дуудсан. Энэ бол 2006-2025 оны хооронд гэхээр хорь орчим жилийн хүрээг хамарч байгаа учраас олон тооны гэрч хамрагдахаас аргагүй болж байгаа. Энэ олон жилийн хугацаанд бүх ажлын хэсэгт орсон болон Оюу толгойтой холбоотой ямар нэг байдлаар үйл ажиллагаанд оролцож байсан хүмүүсийг нэмэлт мэдээлэл авах зорилгоор гэрчээр дуудсан. Албан тушаалаар нь аваад үзбэл гурван үеийн Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, 25 Засгийн газрын гишүүд, сайд нар, 40 УИХ-ын гишүүн, Оюу толгой болон Рио Тинтогоос 20 орчим гадаад, дотоодын алба хаагч, удирдлагууд бас гадны экспертүүд түүнээс гадна шүгэл үлээгч 10 орчим гэрч дуудагдсан.
Гэрч Хяналтын түр хорооны дуудсанаар хүрэлцэн ирж, зөв мэдээлэл өгөх үүрэгтэй гэж Хяналт шалгалтын тухай хуулийн 38.3-т заасан байгаа. Уг хуулийн 57.3-т сонсголд ирэхээс зориуд зайлсхийсэн, 57.9-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзбал Зөрчлийн хууль, 57.4-т худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэх талаар зааж өгсөн байгаа.
-Иргэд нэг үеэ бодвол багагүй зүйлийг мэддэг болоод байгаа. Бид зээлийн хүүндээ ийм өндөр хүү төлж, өрөнд ороод байгаагаа мэддэггүй байсан. Бас “Онтрэ” гээд Эрдэнэтийн ирээдүй Оюутаас ч хэд дахин том зэсийн нөөц байгааг мэддэггүй байлаа. Үүн шиг олон мэдэхгүй зүйлийг энэ сонсголоос мэддэг болно гэж найдаж байгаа?
-Үндсэн хуульд зааснаар газрын хэвлийн баялгийн дийлэнх нь төр нийтийн өмч буюу Монголын ард түмний мэдэлд байх учиртай. Иргэд бид мэдээлэлгүй байсан учраас энэ олон жилийг өнгөрөөжээ. Биднийг мэдээлэлгүй байлгах нь тодорхой бүлэг этгээдэд ашигтай байсан байж таарна. Би бол ард түмэнтэйгээ адил, эгэл айлын хүү. Парламент бол төлөөллийн байгууллага. Би ард түмнийг төлөөлж, тэнд сонгогдсон учраас ард түмний мэдэх эрхийг бодитоор хангах ёстой гэж ойлгодог.
Юуны өмнө энэ сонсгол бол хэн нэгнийг яллах улс төрийн зорилго байхгүй, хэн нэгнийг чиглэж харлуулах, эсвэл магтах талбар биш гэдгийг хүмүүс ойлгоосой. Түр хорооны хуулиар өгсөн үүргийн хүрээнд нотлох баримтуудыг дэлгэнэ. Өнгөрсөнд үйл явдал яаж ирснийг элдэв дүгнэлтгүйгээр өөрсдөө харж, мэдэж дүгнэх цаг. Олон нийтийн ТВ-ээр өглөөнөөс эхлээд шууд нэвтрэх энэ сонсголыг иргэд олон нийт маань анзаарч хараасай, өөрсдийнхөө хувь эзэмшлийн төлөө мэдээллийг нарийн нягт үзэж мэдээсэй гэж хүсч байна. Манай Хяналтын түр хорооны 11 гишүүн иргэдийнхээ мэдэх эрхийг хангахын тулд Оюутолгой дээр Монгол Улсын эрх ашгийг хангаж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийн төлөө цуцалтгүй ажиллаж, хуулиар өгсөн үүргийн хүрээнд нягт ажиллалаа. Бидний цаана анх түр хороо байгуулахыг дэмжсэн 89 гишүүн байгаа гэж ойлгож болно.
-Оюу толгойтой холбоотой асуудлыг ярьж, ажлын хэсэгт байсан хүмүүсийг харлуулах, муухай харагдуулах технологи байдаг тухай ярьдаг л даа. Та бүхэнд ийм эрсдэл гарах болов уу?
-Иргэдийг мэдээлэлгүй байлгахад араас нь юуг ч, яаж ч тайлбарлаж болдог байсан талтай. Мэдээлэлтэй иргэд бол маш хүчтэй. Нууцын хөшигний ард үнэн үлдэхэд хүмүүс мэдээлэлгүй учраас худлыг үнэн гэж бодно. Тиймээс би ард түмнээсээ хичээнгүйлэн хүсч байна. Энэ сонсголыг чих тавин сонсоорой. Бидний баялаг, бидний үр хүүхдийн ирээдүйтэй холбоотой энэ төслийн бодит үнэн юу болохыг анзаарч заавал хараарай. Магадгүй, сонсголыг муухай харагдуулах зорилготой ямар мэдээлэл гарахыг би мэдэхгүй байна. Тиймээс та нар маань хэрсүү байгаарай. Сонсголыг утгагүй болгох зорилготой ямар ч мэдээлэл гарлаа гэсэн хөшигний ард үнэн юу болохыг өнгийж заавал шалгаарай гэж хэлмээр байна. Өөрсдөө нүдээр харж, чихээр сонссондоо итгээрэй гэж хүсмээр байна.
-Сонголын дүн тайланг УИХ-д танилцуулах ёстой байх аа. Та энэ сонсголоор энэхүү төслийг ямар болоосой гэж хүсч байна вэ?
-Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол явж дууссаны дараа ирэх сардаа багтаагаад бид УИХ-ын нэгдсэн чуулганаар тайлангаа оруулж, УИХ-ын тогтоол болгож батлуулах төлөвлөгөөтэй байна. Түр хорооноос баримталж буй зарчим, хурлын үр дүн гээд бид байнга нээлттэй явж ирсэн. Түүн шигээ шийдвэр тайлан гээд бүх боломжтой зүйлээ олон нийтэд ил тод хүргэсээр байх болно гэдгээ зориуд онцолж хэлмээр байна. Ард түмний баялгийг ашиглаж буй үйл явц ард түмэндээ ил, нээлттэй л байх ёстой. Үүнийг эгэл жирийн ард түмэн бүгд хүсдэг байх. Би ч тэдний нэг учраас тэднийг мэдэх ёстой зүйлээ мэдээсэй гэсэндээ ингэж яваа.
Энэ сонсгол маань түүхэн сонсгол байж, хэлэлцээр амжилтад хүрч, стратегийн ач холбогдол бүхий “Онтрэ” компанийн талбай дээр төрийн хувь хэмжээ тодорхой болж, далд уурхай бүтэн хүчин чадлаараа ажиллаж, Монгол Улсын үр өгөөжийг Үндсэн хуулийн зарчмаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх учиртай. Мэдээж, бидний хэлэлцэх хүрээ хязгаар гэж байгаа. Дараа дараагийн ажиллах олон ажлын хэсэгт өмнөхүүдийн адил гол нэг түшиц суурь нь болох ёстой. Энэ удаад зээлийн хүүгээ олон улсын хэмжээнд хүргэн буулгаж, харилцан ашигтай хувилбарт хүрэх боломж гарна гэдэгт итгэж байна.
Оюу толгойн төсөл бол дараагийн 30-40 жил явах дэлхийн хэмжээний төсөл. Тиймээс хоорондоо харилцан ашигтай, Монгол Улсын орхигдсон эрх ашиг хангагдаж, монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх амжилттай төсөл байгаасай гэж хүсдэг гэдгээ энэ дашрамд илэрхийлье.
Өдрийн сонин







Зочин · 53 минутын өмнө
VANAGN ODOOGCH XUSNG XNE80955877
Зочин · 53 минутын өмнө
SEKSEER XUSEMJLDEG ZYGAATSAX SEKSY BOOL.BOLI80955877
Зочин · 56 минутын өмнө
BOOB DOLOOJ BOOW EZEMDMEER XOXOJ80955877
Зочин · 57 минутын өмнө
SERELN XANMAAR TAASHAALDAJ80955877XALYYXN VANXANI DEWSGER BOLI80955877
Зочин · 58 минутын өмнө
SEKSDI UILCHLI XALYYN SHAAX XUNI BOOW XXI BOOB DOLOOJ80955877