Манай гариг дээр арван сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэлтэйгээс Монгол Улс70 мянга орчмыг нь өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Шинжлэх ухаан эрчимтэй хөгжсөн1960-1970-аад оны үед хүний оюун ухаанаар гарган авсан химийн бодисын200 гаруй нь хорт хавдар үүсгэдэг болохыг баталжээ. Хор хөнөөлийг нь мэддэг ч хүн төрөлхтөн жилд400 сая тонн химийн хорт хаягдлыг эх дэлхийдээ шингээдэг байна. Манай улсын хилээр жилд найман мянган нэр төрлийн химийн бодис орж ирдэг. Эдгээрээс100 гаруй нэр төрөл нь агаарт, 1000 гаруй төрлийн бодис нь хөрсөнд шингэдэг ажээ. Хүн амын төвлөрөл ихэссэнээс үүдэн агаар, хөрс, усны бохирдол дээд цэгтээ тулсан нийслэл хотын нэгэн тулгамдсан асуудал бол хог хаягдал юм. Улаанбаатараас жилд хагас сая гаруй тонн хог хаягдал гардаг аж. Энэ хогон дунд хөглөрөх бидний эрүүл мэндэд ноцтой аюултай хорт хаягдлаас хэдхэн жишээг дурдъя. Автомашин, мотоцикл, хуучирч муудсан нарны зайн хураагуур, гар чийдэн, радио, цахилгаан хэрэгслүүд Монголын нутгаар тархан хог болжээ. Эдгээрт агуулагдах хар тугалга, кадми зэрэг бодисууд мянган жил өнгөрсөн ч устдаггүй хорт хаягдал болохыг бид тэр бүр анзаардаггүй. Алхам тутамд сүндэрлэх барилгын дулаалгад ашигладаг шилэн хөвөн хүний үснээс хэдэн мянга дахин нарийн байдаг. Нүдэнд үл үзэгдэх хөвөнгийн тоосонцор агаарт дэгдэж, амьсгалын замаар уушгины өмөн үү үүсгэдэг байна. Европын орнуудад шилэн хөвөнтэй материалыг барилгын дулаалгад ашиглахыг хориглоод уджээ. Өнөөдөр хотоор хөглөрөх сая сая тонн барилгын хог хаягдал болох шилэн хөвөн, хар тугалгатай будгийн хор хөнөөлийг анзаарах хүн үнэндээ алга. Энэ мэт химийн аюултай хаягдал хөрс, ус, агаарт шингэн биднийг үхэл рүү хөтөлсөөр байна. Гэтэл манай улс1997 онд аюултай хог хаягдлыг хадгалах, хил дамжуулан тээвэрлэхэд хяналт тавих тухай“Базелийн Конвенц”-д нэгдсэн байдаг. Иргэдийнхээ эрүүл мэндийг бодож конвенцоор хүлээсэн үүргийнхээ дагуу аюултай хог хаягдлыг устгаж зайлуулах асуудалд ул суурьтай хандах цаг иржээ гэсэн бодол эрхгүй төрнө.

 

Х.Эрдэнэзаяа