Б.Жамъянсүрэн: Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө би дахиад сурна, хөдөлмөрлөнө, шинийг сэднэ…
2014/11/24
“Улс төрд шинэ манлайлагч” телевизийн зорилтот төслийн шилдэг оролцогчдын нэг Өмнөговь аймаг дахь “Капитрон” банкны салбарын эдийн засагч Б.Жамъянсүрэн.
- Төслийн III шатанд өрсөлдөж байна. Ажлаасаа хэдий хугацаагаар чөлөө авсан бэ?
- Эхний ээлжинд хоёр сарын хугацаатай чөлөө олгосон. Энэ хугацаанд 2-3 удаагийн хасалт байгаа болохоор магадгүй би хасагдаж болно шүү дээ. Хамт олон маань ойлгож, дэмжсэн. Ар гэрийнхэн ч адил. Манай эхнэр одоо хоёр дахь хүүхдээ тээж байгаа ч ар гэрийн амьдралдаа санаа зоволтгүй гээд л үлдсэн. Тэднийхээ итгэлийг даагаад амжилт гаргахсан гээд хамаг хүч чадлаа дайчлаад явж байна.
-Та төсөлд “үрдэг биш, олдог эдийн засгийг хөгжүүлэе” шийдэлтэй орж ирсэн. Мэргэжлийнхээ дагуу л энэ санааг сэдсэн болов уу?
-Монгол улсад үйлдвэрлэл утгаараа алга гэдэг санаа. Үйлдвэрлэлийн төлөө, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Чингис бонд гээд их хэмжээний мөнгийг цацаад л байдаг. Гэсэн ч өөрчлөлт алга. Монгол Улсад үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого өнгөцхөн, шоу маягийн явагдаад байгаа болохоос бодлогоор үйлдвэрлэл хөгжихгүй байна.
-Энгийн хэний ч мэддэг ч асуудал байна. Гол шийдлийн тухайд?
-Миний дэвшүүлсэн санаа их энгийн хэрэгцээ. Бид 7 хоногт хувцсаа дор хаяж 2-3 удаа сольдог. Тэгэхээр энэ хувцаснуудаа өөрсдөө оёж эхлэе. Ингэхдээ даавуу, утсаа өөрсдөө үйлдвэрлээд эхэлбэл эцсийн бүтэгдэхүүн хямдаар гарах боломжтой. Жижиг үйлдвэрүүд олноор бий болно. Манай аймагт Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт гээд уурхайнуудыг дагасан оёдлын үйлдвэрүүд маш их. Миний судалснаар нийт 400 оёдолчин байна. Гэтэл энэ үйлдвэрүүд зөвхөн уурхайн л захиалгат хувцас л хийдэг. Уурхай зогслоо л бол тэд ямар ч ажилгүй, оёдлын машин нь тоосондоо дарагдаад л, өөрсдөө ажилгүй гэртээ сууна. Тэгэхээр мэргэжлийн оёдолчдод тулгуурлаад өдөр тутмынхаа хувцсыг хийе. Би саяхан ажлаар Бээжин орсон. Энэ үеэрээ нэг сонирхолтой тооцоо хийлээ л дээ. Нэг монгол хүн урагшаа явахдаа дунджаар 15000 юань буюу 4.5 сая төгрөгтэй гарч байна. Миний халаасанд 4.5 сая төгрөг байгааг хэн ч гаргаж нэгждэггүй. Би цаашаа Эрүүн рүү ороод баахан өмд, түрсик, оймс цүнхлээд боогоод ороод ирэхэд миний барааг задлаад хэн ч үздэггүй. Гааль дээр, хятад талд ч тэр Монгол талд ч тэр. Гэтэл энэ чинь өөрөө далд эдийн засаг байхгүй юу. Ер нь бол өдөрт 10.8 тэрбум төгрөг, сард 324 тэрбум төгрөг, жилд гурван их наяд 888 тэрбум төгрөг урд хөршид гарчихаж байна. Энэ бол хүний нүдэнд харагдахгүй хирнээ өдөр болгон тогтмол гардаг далд мөнгөний урсгал. Тэгэхээр бид энгийн хэрэгцээ буюу жижиг үйлдвэрүүдийг нэн тэргүүнд улсдаа хөгжүүлэх шаардлагатай.
-Танай аймагт оёдол утгаараа хөгжиж байна уу?
-Монголчууд их залхуу. Өнөөдөр 10 ширхэг оймс үйлдвэрлээд зах дээр гарч зарах биш уурхайг гуйгаад бөөнд нь худалдахыг хичээдэг. Сэтгэлгээ нь зөвхөн л уул уурхайг л харж байна. Уул уурхай зогслоо гэхэд бүгд дагаад л зогсоно.
-Өмнөговь аймгийнхны амьдрал хоёр толгойгоо дагаад харьцангуй дээшилсэн гэж хардаг?
-Аймагт бүтээн байгуулалт хийгдэж хөгжиж байна. Харин хувь хүн бүрийн амьдрал сайжраад байна уу гэхээр үгүй. Манай баг ухаалаг Монгол төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ манай аймгийн амьдралтай уялдаатай. Хүн олсныхоо хэрээр үрэх, тансаглах хандлага бий. Хүн бүхэн жийп унах, брэнд хувцас өмсөх гээд л. Тэгсэн хэрнээ хүн бүхэн цалингийн болон хэрэглээний зээлтэй. Өр тавиад тансаглаж яваа хүмүүсийн нүд нь сохор байна. Би тансаг хэрэглээг огт дэмждэггүй. Эхнэр бид хоёр бинзен бага иддэг, гэр бүлийн жижиг машинтай. Хүүхдээ цэцэрлэгт өгчихнө, өөрсдөө алхдаггүй, даардаггүй болоод л байна. Би iphone 5, 6 барина гэхгүй. Интернэтэд орж болдог 100 гаруй мянгын утас барьчихна. Надад хүмүүсээс дутаж байгаа зүйл алга. Би сая гаруй төгрөгийг зүгээр халаасанд явдаг смарт төхөөрөмжинд өгмөөргүй байна шүү дээ. Тэгэхээр Өмнөговь аймагт хотжилт айл бүрт илүү их давамгайлаад л, гэтэл уул уурхай зогсвол бүгд хямардаг. Яг л тийм хэлбэлзэлтэй болчихсон. Харин иргэд бичил бизнес эрхлэгчид энэ хөгжлийг арай өөр нүдээр харж чадвал боломж их бий.
-Зорилтот ТВ төсөлд зориг гаргаж өөрийгөө сорьсон 1700 залуусын нэг нь та. Өөртөө хир итгэлтэй байна?
-Анх “Надад шийдэл байна” эсээгээ илгээхдээ тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Учир нь энэ бол бидэнд тулгамдсан, бас шийдэл хэрэгтэй асуудал. За тэгээд тэнцээд шилдэг 90 залуу дотор орж ирээд өөрийгөө голж эхэлсэн. Нэг залуу үндсэн хуулийн нарийн ширийн зүйл заалтуудыг цээжээрээ хэлж байх жишээтэй. Гэтэл би тэр талаар юу ч мэдэхгүй. Тэгэхээр өөрийгөө дахиад боловсруулах хэрэгтэйг мэдэрсэн. Би энэ залуусыг өрсөлдөгч гэхээсээ илүү найз нөхөд, надад маш үнэтэй мэдлэг боловсрол үлгэр жишээ шилдэг хүмүүс гэж хардаг. Америкт сурсан МУИС-д багшилдаг, доктор, магистрын зэрэгтэй залуус, Ганабелл инстутын захирал гээд л дандаа шилдэг сэхээтнүүд. Би эднээсээ суралцах, үгийг сонсох илүү сонирхолтой яваа.
-Та нар багаар ажиллаж байгаа. Бусад багаас мэдээлэл авах, нөхөрлөх боломж нь хэр бүрдэж байна вэ?
-Ер нь би хүсэх юм бол намайг цаашаа гэхгүй шүү дээ. Бид шилдэг 90 гээд цахим ертөнцөд фейсбүүк групп үүсгэчихсэн. Энэ группээрээ нээлттэй харьцдаг. Энэ их сайхан. Багийнхаа залуустай маш сайхан найз нөхөд болсон. Байнга санал сэтгэгдлээ хуваалцаад, мэдэхгүйгээ нэгнээсээ асууна.
-Газар газраас ирсэн залуус ижил гараанаас тэгш боломжоор өрсөлдөнө. Үл ойлголцох, нэгнээ үгүйсгэх няцаах зэрэг асуудал мэдээж гарна биз?
-Бид нийгмийн салбар бүрд манлайлагч болох зорилготой. Энэ үгийг би өөрийн байр суурь, ярьж, бодож, хийж буй зүйлээрээ бусаддаа хүлээн зөвшөөрөгдсөн бусад нь тэр хүнийг удирдагчаараа өөрсдийнхөө зүгээс томилох процессийг манлайлагч гэж боддог. Гэтэл манай залуус дотор “би” төвтэй ганц нэг хүн харагддаг. Надад бол тийм характер байхгүй. Тэр ч утгаараа эхний хасалтын үед “Би би гэснээр манлайлагч удирдагч болохгүй. Чи энэ багийн гишүүд болоод бусдаар хүлээн зөвшөөрөгдөж байж манлайлагч болно шүү” гэдгийг хэлсэн.
-Төслийг бусад ТВ шоунуудтай харьцуулахад маш өгөөжтэй. Харин та юу гэж бодож байна вэ?
-Би энэ төсөлтэй холбогдсондоо баяртай байна. Би улс төрч болох гэж энд зориогүй. Энэ бол залуу хүний хөгжих, боловсрох боломж байхгүй юу. Нийгэмд сөргөөр хүлээн авч байгаа хүмүүс ч бий. Харин дотор нь оролцоод явж байгаа хүний хувьд би биднийг хөгжүүлэх маш том талбар гэж ойлгодог. Бид ямар олон зүйлийг мэддэггүйгээ энд ирээд ухаарсан. Лавшруулаад мэдчих юмсан, гүнзгийрүүлээд судлах юмсан гэсэн чин хүсэлтэй болж байна. Тэгэхээр биднийг улс төрч болох гэж байна, юугаа ч мэдэхгүй эксковаторчид гэдэг өнцгөөс нь хандаж байгаа хүмүүст “бид улс төрч болох гээгүй, зүгээр л боломжийг ашиглаж өөрийгөө хөгжүүлж буй залуус” гэж хэлмээр санагддаг. Хүмүүс нэгнийгээ дардаг, атаархдаг, муулдаг муухай дадлаасаа салах хэрэгтэй. Хэрвээ тэр сөрөг комменттой хүмүүс бидний оронд төсөлд орж хичээл, сургалтад сууж, төр нийгмийн зүтгэлтнүүдтэй дотно яриа өрнүүлж, нийгмийн хөтөлбөрүүдэд хамрагдаж яваа бол огт өөр өнцгөөс хандах болно. Энэ бол тийм л төсөл.
-Иймэрхүү төсөлд оролцогчид камер, микрофон олдох боломжийг алдахгүй байх ёстой. Харин чи энэ бүхнээс нэг л тусгаарлагдмал байх шиг ажиглагддаг?

-Хүн ярихаасаа түрүүнд бодох хэрэгтэй. Намайг бодож анализ хийх явцад нэвтрүүлгийн цаг нь дуусчих гээд байдаг тал бий. Гэхдээ би харамсдаггүй. Баг дотор ороод ирэхээр камерийн өмнө өрсөлдөхгүй, багийнхандаа л хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Тэрний төлөө л би явж байна. Багийнхан “Жамиа чи гараад үг хэл” гэвэл мэдээж татгалзахгүй. Бусад тохиолдолд би ярина энэ тэр гэхгүй. Багийн нийгэмд хандсан шторк дээр манайхан намайг тайлбарлачих гэхэд их баярласан. Магадгүй тэнд намайг хүлээн зөвшөөрсөн байж мэднэ. Баг дотор санхүүжилт босгох, байгууллагуудтай харьцахад би яг л тэгш оролцоотой явдаг. Багийнхаа хамгийн эхний, хамгийн их санхүүжилтийг босгосон. Тиймээс манайхан намайг энэ ажлаар минь үнэлээсэй, дүгнээсэй гэж хүсдэг.
-Ерөнхийлөгч та нартай уулзахдаа “Үг даахгүй бол уул даахгүй” гэж хэлсэн. Та бүхэн хэр үг дааж байна?
-Үг даана аа, даана. Даалгүй яахав. Шүүмж гэдгийг дахиад хийх хэрэгтэй юм байна, эргэж харах шаардлага байна гэж ойлгодог. Хүн өв тэгш хүнийг шүүмжилдэггүй. Гэхдээ ийм хүн ховор л доо.
-Удахгүй дахин хасалт явагдана. Оролцогчдын тоо улам багасна. Ямар бодолтой байна?
-Тэмцээн л юм чинь хасалт зарчмаараа явагдана. Унаж үзээгүй хүн босч чадахгүй ээ гэж үг бий. Тиймээс бид унах ёстой, шүүмжлүүлэх ёстой, хасагдах ёстой. Энэ нь бусдад хүлээн зөвшөөрөгдөөгүй байна л гэсэн үг. Тэглээ гээд гутрахгүй. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө дахиад би сурна, хөдөлмөрлөнө, шинийг сэднэ, санаачилна. Энэ цаг ирэхэд би гарч ирэх боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
Зочин · 2014/12/10
Goe zuil bichjee zaluu hun gehd tghd gishuun nertei ma*** yu bodj nn sanaa zovj bn uu
Зочин · 2014/12/10
888 terbum chin amidral deer yu ch bish hed heden ih nayad garch bga