Хувийн цэцэрлэгийн багш нар асар бага цалин авдаг
2015/05/15
Манай улсад цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байдгаас ачаалал ихтэй байдаг. Харин энэ ачааллыг хувийн цэцэрлэгүүд тодорхой хэмжээгээр хөнгөвчилдөг. Нөгөө талаас багагүй ашигтай энэ бизнес багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулахгүй байгааг хяналтын байгууллага сануулж байна.
Нийслэлийн хэмжээнд 430 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 252 нь хувийн цэцэрлэг. Эдгээрийн 90 цэцэрлэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Дунджаар 70 мянгаас 2 сая 800 мянган төгрөгийн төлбөртэй цэцэрлэгүүдийн багшийн дундаж цалин 450 мянгад хүрэхгүй байгаа юм. 65 хувь нь 400-450 мянган төгрөгийн цалинтай, 35 хувь нь 200-350 мянган төгрөгийн цалингаар багшийг ажлуулж байна.
Тэгвэл хувийн цэцэрлэг хэр ашигтай бизнес вэ гэдгийг тооцоольё. Цэцэрлэгийн нэг ангид 15-20 хүүхэд сурдаг. Нэг хүүхдээс сард 200 000 төгрөгний төлбөр авдаг гэвэл 15 хүүхэдтэй ангиас сардаа 3 сая төгрөгийн төлбөр авна. Дээр нь хүүхэд бүрт улсаас 70 500 төгрөгийн хувьсах зардал өгдөг. Үүнийг нэмбэл нэг ангиас сард 4 сая орчим төгрөг цугладаг гэсэн үг. Гэтэл үүнээс 400 мянган төгрөгийг багшид цалин гэж өгдөг байгаа юм.
Уг нь салбарын сайдын тушаалын дагуу сургууль цэцэрлэгийн багш нарын цалин хамгийн багадаа 420 мянган төгрөг байх ёстой. Үүн дээр ур чадвар, ажилласан жил илүү цагийн нэмэгдэл цалин олгох учиртай. Гэтэл энэ мөнгийг өгөлгүй багш нарыг ажлуулж байсан зөрчлийг нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлжээ. Олон хүүхэдтэй ажиллаж байгаа багшийн сэтгэл зүй тайван байх ёстой. Тэгтэл нийгмийн асуудлыг нь шийдэж чадахааргүй цалин өгч байгаа нь тэдний сэтгэл зүй тайван бус байх нэг үндэс болно. Энэ нь сургалтын чанар сайжрахад учир дутагдалтай гэдгийг мэргэжлийнхэн сануулж байна.
Хувийн салбар байх тусмаа багш нарийнхаа нийгмийн асуудлыг зохицуулах хэмжээнд цалинжуулж жишиг тогтоох ёстой. Тэгтэл ахиухан мөнгө олж байвал бусад нь хамаагүй гэсэн шиг хувийн хэвшлийнхэн аашилж байгаа нь эцэг эхчүүдийн эгдүүцлийг мөн хүргээд байна.
Зочин · 2015/09/25
Дандаа дарга нарын авгай нар байдаг шүү дээ мэргэжлийн хүн их ховор шүү дээ
өндөр болгох нууц · 2015/05/15
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зэркаочин · 2015/05/15
энэ хувийн цэцэрлэгийн эрхлэгч нар арай л дэндүү шулаач алмасууд байдаг юм биш үү хэрэв энэ нийтлэл үнэн бол хувийн цэцэрлэгт багш нар тогтохгүй л баймаар юм улсын цэцэрлэгийн багшийн ажил маш хүнд нөхцөлтэй олон хүүхэдтэй ажилдаг гээд хувийнх руу хошуурцгаагаад байсан биз дээ энэ худлаа мэдээлэл байх аа
Зочин · 2015/05/15
tiishd bas asragch bagsh bnga bailgah heregtei zuvhun munguu bodood bna huviin tsetserleguud