Домог-1. Хүмүүс сүүлийн үед холестерин гэдэг тусгүй эд, бараг л хор, түүнтэй тэмцэх хэрэгтэй, зөвхөн өөх тосгүй хоол ид, холестериний хэмжээ багасгах эм уух хэрэгтэй гэцгээх болсон.  Гэхдээ эдгээр ойлголтын ихэнх нь бодит байдалтай нийцэхгүй, эсвэл хэтрүүлэгтэй байдаг.  Тэгвэл асуудлыг бодитойгоор харах гээд үзье.  Холестеринд сайн тал олон бий. Холестеринээс бидний биед  бэлгийн гормон үүсдэг, цөсний суурь нь болж өгдөг, мэдрэлийн эд, эсийн бүтцэд агуулагддаг, D амин дэм бий болоход оролцдог. Холемтерин нь цусанд хэвийн хэмжээнээс их болохоороо л судсанд асуудал үүсгэдэг муу талтай.

 

Домог-2. Холестерин хоол хүнсээр л дамждаг гэх домог. Бидний бие махбод нийт холестериныхоо 60-80 хувийг өөрөө бий болгож, 20-40 хувийг л хоол хүнснээс авдаг. Бид холестериноо бууруулахаар хоолны дэглэм барилаа гэхэд элгэнд бий болох холестерины хэмжээ эсрэгээрээ нэмэгддэг.  Тийм болохоор холестерины түвшин нь үнэхээр их байгаа хүн л ийм дэглэм барьж болох юм.  Гахайн мах, сүү сүүн бүтээгдэхүүн, ялангуяа хатуу бяслаг холестерин хамгийн ихээр агуулдаг.

 

Домог-3. Өвчний анхдагч шалтгаан гэх домог. Холестерин их байх нь өөрөө ямар ч өвчний шалтгаан болохгүй.  Энэ бол бодисын солилцооны өөрчлөлтийн хэмжүүр.  Холестерин нь атеросклероз өвчний үндсэн шалтгаан гэх үзэл түгээмэл. Үнэндээ бол атеросклероз нь таргалалт, байнгын стресс, элэгний өвчин, хөдөлгөөний хомсдол, тамхидалт, удамшил зэргээс хамаардаг.

 

Домог-4. Гахайн өөх тусалдаг гэх домог. Өдөрт 20 гр орчмыг идээд байхад үнэхээр холестериний хэмжээг бууруулах нь бий. Гэхдээ ховор тохиолдолд. Их идэх тусам эсрэг үр дүн өгч холестериний хэмжээ нэмэгдэнэ.

 

Домог-5. Холестерин нь өөхлөлтийн гол үзүүлэлт гэх домог. Гэтэл түүнээс ч чухал үзүүлэлт болох триглицерид байдаг. Холестериний хэмжээ их байна гэдэг бол бодисын солилцоо өөрчлөгдөж буйн сулхан дохио. Харин триглицеридийн хэмжээ нэмэгдвэл ноцтой анхааруулга. Гэхдээ холетеринтэй нэгэн адилаар бие махбодод ямар нэгэн өөрчлөлт орж байна гэдгийг л дохиолохоос биш анхдагч шалтаг шалтгаан нь болдоггүй.

 

Домог-6. Холестерин ихтэй хүмүүс богино насалдаг гэх домог.  Ийм судалгааны дүн үнэхээр байдаг. Гэхдээ эсрэг дүнтэй судалгаа бас байдаг талаар эрдэмтэд ярьдаггүй. Жишээ нь 1994 онд Йелийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар холестерин ихтэй хүмүүсийн нас баралт 2 дахин бага байгаа нь тогтоогдсон байдаг.

 

Домог-7.  Эм ууснаар холестериний хэмжээг хэвийн болгож болно гэх домог бол худлаа. Өндөгний шар, самар, боловсруулаагүй ургамлын тос зэрэг байгалийн бүтээгдэхүүнүүд холестериноос гадна өөхний солилцоог хэвийн болгогч фосфатид хэмээх бодис агуулдаг.

 

 

 

Эх сурвалж: www.duuren.mn