Хосе Угаз өршөөлийн хуульд өөрчлөлт оруулахаас татгалзахыг хүсчээ
2015/11/05
“Транспэрэнси Интернэшнл”-ийн Зөвлөлийн дарга Хосе Угаз Өршөөлийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаас татгалзахыг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нараас хүсчээ
Тэрбээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дараах захидлыг хүргүүлсэн байна.
ХҮНДЭТ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, НОЁН ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД, ХҮНДЭТ ЕРӨНХИЙ САЙД, НОЁН ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА
2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр
“Транспэрэнси Интернэшнл” нь Өршөөлийн тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас татгалзахыг Та бүхнээс хүсч байна. Энэхүү өөрчлөлт нь авлигын эсрэг Монгол Улсын авч хэрэгжүүлсэн эерэг алхмуудыг ноцтойгоор сулруулах болно гэж үзэж байна.
Монгол Улс нь 2007 онд бие даасан Авлигатай тэмцэх газрыг байгуулснаар авлига болон түүний нийгэмд учруулах хорт үр дагавартай тэмцэхэд агуу манлайлал, хүсэл эрмэлзлийг харуулсан. Ингэснээр Монгол Улс нь дэлхийн хэмжээнд авлигатай тэмцэх 125 байгууллага, Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 35 байгууллагын эгнээнд нэгдэн орсон юм. Авлигатай тэмцэх газрууд нь авлигын эсрэг тэмцэхэд зайлшгүй байх шаардлагатай түншүүд гэдгийг энэхүү өсөлт харуулж байна. Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг баталж, дотооддоо Авлигын эсрэг хууль гаргасан нь мөн үнэлүүштэй юм.
Н.Чимэг
Зочин · 2015/11/06
БИ МОНГОЛ ХҮН ЮМ БОЛОХООР ЯМАР Ч ГЭМГҮЙ ӨЧНӨӨН ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУЛЧИН МАН-ЫГ МОНГОЛ БАЙГАА ЦАГТ САНАА АМАР БАЙЖ ЧАДАХГҮЙ НЬ ЭЭ. ӨӨР ЦУСТАЙ УЛСУУД НЬ САНАА АМАР БАЙДАГ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ. АЛУУРЧИН МАН ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧИД МОНГОЛООС ЗАЙЛЦГАА. ТА НАРТ БИ МОНГОЛ ХҮН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ.шүх 88583399
Зочин · 2015/11/06
МАН АРД ТҮМНИЙХЭЭ АМЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВААД МАШИНТАЙ. МАЛТАЙ .ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ ЭРХГҮЙ БОЛГОСОН БАЙСАН.. АМЖИРГААГАА ЗАЛГУУЛАХ ӨМЧ ХӨРӨНГӨГҮЙ АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААСАА ГЭНЭТ ХАГАЦАН САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ ТУРЖ ҮХДЭГИЙН ДАВААН ДЭЭР АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦАЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ АРД ИРГЭД ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ТЭР ҮЕЭС ЭХЭЛЖ МАН-ЫН БАЛГААР МОНГОЛУУД ХЯТАДУУДЫГ ОЛНООР НЬ ОРУУЛЖ ИРЖ, ХАМАГ БАРААГ НЬ ХУДАЛДАН АВЧ ХЯТАДУУДЫГ ДЭМЖИХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БОЛСОН. ӨНӨӨДӨР ХЯТАД УЛС ХИЛЭЭ ХААВАЛ МОНГОЛ УЛС БАЛАРНА. ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД АРД ИРГЭД 1990 ОНООС ӨМНӨХ ҮЕИЙГ БОДВОЛ МАЛТАЙ, ХӨРӨНГӨТЭЙ, МАШИНТАЙ. ЗАРИМ НЬ ОНГОЦТОЙ БАЯН БОЛСОН БОЛОХООР 1990-ЭЭД ОН ШИГ БАЛРАХГҮЙ. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЯДУУ ЯДУУ ГЭЭД ЗАРИМ УЛСУУД МУУ АМЛААД БАЙГАА БОЛОВЧ ЯДУУ Ч ГЭСЭН АРДЧИЛЛЫН БУЯНААР ГЭРТЭЭ ӨНГӨТ ТЕЛЕВИЗОР ҮЗДЭГГҮЙ, ГАР УТАС БАРЬДАГГҮЙ ЯДУУ БАЙХГҮЙ БОЛСОН ГЭХЭД НЭГ ИХ ХИЛСДЭХГҮЙ БАЙХАА. ШҮХ
Зочин · 2015/11/06
МАН болон түүний улаан хамгаалагч гээд хүмүүсийг монголоос хөөж гаргана гэвэл хүн амын талыг нь гаргах хэрэг болно шүүдээ. Аягүй бол эмээ өвөө, аав ээж нь тэр тоонд нь цохиж явахуй
Зочин · 2015/11/05
БИ МОНГОЛ ХҮН ЮМ БОЛОХООР ЯМАР Ч ГЭМГҮЙ ӨЧНӨӨН ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУЛЧИН МАН-ЫГ МОНГОЛ БАЙГАА ЦАГТ САНАА АМАР БАЙЖ ЧАДАХГҮЙ НЬ ЭЭ. ӨӨР ЦУСТАЙ УЛСУУД НЬ САНАА АМАР БАЙДАГ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ. АЛУУРЧИН МАН ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧИД МОНГОЛООС ЗАЙЛЦГАА. ТА НАРТ БИ МОНГОЛ ХҮН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ.шүх 88583399
Зочин · 2015/11/05
Ted nar chini zowhon oorsoddoo zoriylj hyyli gargaj batladag boloid ydaj b.ga hvmvvs ireh songyyliar vndeseer ni syga tataj hayah hayah heregtei