АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан талаар манай сайт мэдээлсэн. Түүнийг хээл хахууль авсан гэх шалтгаанаар саатуулаад байгаа юм. Харин нөгөөтэйгүүр төрөх эмнэлгийн мөнгөнөөс 9.7 тэрбум төгрөг дутаасантай холбон үзэх хүмүүс байгаа юм.


Яг хэдийд баривчилж мэдүүлэг тайлбар авсан нь тодорхойгүй байгаа ч өчигдөр шөнө Хорих 461 дүгээр анги руу авч явсан юм.


Тодруулбал, түүнийг туслах болон жолооч нарынх хамтаар хорьж, байцааж эхэлсэн байна.


Мөн өнөө өглөө Барилга хот байгуулалтын сайд С.Баянсэлэнгийг АТГ-аас яаман дээр нь очиж асуусан байна.


Харин Хууль зүйн яамны дэд сайд байсан Э.Эрдэнэжамьяан “Г.Шийлэгдамба сайдыг асуухар АТГ-т ирлээ. Энд байхгүй Хорих 461-т байгаа гэв. Гэтэл тэнд очоогүй байна. Нууц шоронтой болчихож, эсвэл алга болгочихож” хэмээн жиргэжээ.

Д.Ундрах /24tsag.mn/