Эрүүл мэднийн сайд Г. Шийлэгдамыгавлигын хэргээр хорьсон байгаа билээ. Харин түүний аав Ганхуягтай утсаар холбогдоход “Хэцүү байна, хүү минь. Цус харвачих гээд.

Нүднээс нулимс гараад. Ах нь хөдөө байсан юм. Миний хувьд тодорхой мэдэж байгаа зүйл алга. Цаагуураа Энхбаяр даргатай холбоотой ч гэж ярьж байна. Сонгуулийн л асуудалтай холбоотой байх гэж бодож сууна. Урьд шөнө дууллаа. Би өмнө нь осолд ороод бие жаахан тааруу байгаа юм. Энэ мэдээллийг сонсоод эм тариа болоод, цус харвачих гээд хэцүүхэн л байна. Миний хүү Шийлэгдамбын дүү Шийлэгбат утсаар яриад надад хэлсэн. Шөнийн 02.00 цагт сонсоод, наашаа давхисаар, өглөө 08.00 цагт хотод ирлээ. Ямар ч хэцүү цаг үе вэ дээ. Аав хүн ч хэцүү юм даа, хүү минь. Хий санаа зовохоос цаашгүй л байна. Эцэг хүний хувьд хүүгээ өрөвдөж л сууна даа. Та бүхэнд санаа тавьсанд баярлалаа” гэж ярьсан байна.

 

Н.Чимэг