МАН, МАХН нэгдвэл АН-ын концерт өндөрлөнө
2015/11/06
ЭМС-ын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг авлигал авсан хэргээр АТГ-аас гэнэт баривчилсан нь Н.Энхбаяр болон МАХН-ынхан цаашлаад МАН, АН-ыг хөдөлгөөнд оруулжээ. Өчигдөр үдээс өмнө зарлагдсан байнгын хорооны ирц бүрдээгүй болон чуулган хуралдаагүйн шалтгаан нь уг баривчилгаатай л холбоотой.
Учир нь хуралд суух ёстой гишүүд нь тарж, алга болцгоожээ.
Мөн хоёр намын эмэгтэйчүүд болон залуучуудын байгууллагууд хүртэл нэгдэж дарга нартаа өргөх бичиг өргөн барихаар бэлтгэж байжээ. Үүнийг АН-ынхан мэдэж сануулга өгч буй нь Г.Шийлэгдамбын баривчилгаа болсон бололтой. Учир нь МАН, МАХН урьдын адил нэгдвэл ирэх сонгуульд баараггүй ялж АН-ыг нэг мөсөн арчиж хаяж мэднэ. Нэг үгээр хэлбэл дийлдэхгүй юм болно.
МАН, МАХН-ынхан нэгдэж, эвсэх нь тодорхой болсон. Тус хоёр нам нэгдэж ээлжит бус сонгууль зарлан одоогийн УИХ-ыг цагаас нь эрт тараавал АН-ын тавьж буй концерт өндөрлөнө гэсэн үг.
Тус хоёр нам нэгдэж ээлжит бус сонгууль зарлан одоогийн УИХ-ыг цагаас нь эрт тараавал АН-ын тавьж буй концерт өндөрлөнө гэсэн үг. Угаас "Шударга ёс" эвслийнхэн аль эртнээс УИХ-ыг цагаас нь эрт тарааж, ээлжит бус сонгуулийг явуулъя гэж ярьж эхэлсэн шүү дээ. Энэ нь мэдээж Ч.Сайханбилэг, З.Энхболд, Х.Баттулга нарын хэнд ч ашиггүй. Тэгэхээр эхэлжЕрөнхий нарийн бичгийн даргыг баривчлаад араас нь даргыг нь баривчлах төлөвлөгөө АН-ынханд байж мэдэх юм. Цаашилбал барьж, хорих ажиллагаа МАН-ынхнаар ч үргэлжилж болох юм гэх сануулгыг өгч буй бололтой.
МАН-ын хувьд МАХН-тай нэгдэхийг дуртайяа хүлээн зөвшөөрнө. Учир нь тэд хуваагдсан хүчээ буцаан татаж авч байна гэсэн үг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Энхбаяр Солонгосоос ирснийхээ дараа МАН-ын дарга М.Энхболдтой хэд, хэдэн удаа уулзсан байна. Ингэхдээ хоёр намын нэгдлийн талаар ярилцжээ. Тэгэхээр МАН, МАХН нэгдэх яриа эртнээс төлөвлөгдсөн байсан гэсэн үг. Удалгүй хоёр намын дарга нийлж суугаад “Намуудын ахмад болон залуус, эмэгтэйчүүдийн байгууллагуудаас ийм санал гаргасан. Бид намынхаа гишүүдийн саналыг хүндэтгэж, урьдын сайхан явдлаа дурсаж нийлж байна” хэмээн ярьж мэдэх юм.
Гэхдээ тэднийг ингэж суухаас өмнө АН-ынхны хийх үйлдэл ямар байхыг харах үлдлээ. Өршөөлийн хуулиар АН-ынханд хулхидуулсан Н.Энхбаярын дараагийн нүүдэл МАН дээр ирсэн нь энэ.
Үүнээс илүү удахгүй нэг үйл явдал тов, тодорхой өрнөж мэднэ. Тэр нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах үйл явц. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Тус бичигт нийт 19 гишүүн гарын үсэг зурвал тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх боломжтой болно гэсэн үг. Харин одоо төвөггүй 19 гишүүний гарын үсэг цуглах нь. Одоогийн байдлаар тус бичигт МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн нийлсэн нийт 14-15 гишүүний гарын үсэг байгаа аж. Тэгвэл одоо баруун гарынхаа хүнийг баривчлуулсан Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн даргагүй болсон Н.Энхбаярын үйлдэл Ч.Сайханбилэгийг унагахад жинтэй хүч нэмэхээр болов. Тэд ЗГ-ыг унагаж өшөөгөө авна. МАН-аас Д.Хаянхярваа, Ц.Нямдорж нарын гишүүд аль эрт гарын үсгээ зурчихсан. Ямартай ч ойр, ойрхон болж буй баривчилгаанууд Шийдлийн ЗГ-ыг хүндхэн байдалд оруулж мэдэх нь.
Т.Хулан
http://www.24tsag.mn
з · 2015/11/08
нэгдэх хэрэгтэй. АН-ын эсрэг монголоо гэсэн сэигэлтэй, нэгдэж болох,бүх хүчин нэгдэж хугацаанаас нь өмнө УИХ-ыг тарааж, дахин шинэ парламент сонгох хэрэгтэй. Манай ерөнхийлөгч арай л,,, байна шүү дээ. Ер нь монголоо гэсэн сэтгэл зүрхтэй монгол хүн мөн үү.
Зочин · 2015/11/07
АН-н гишүүд энэ хоёр намыг нэгтгэхгүй гэж хатгаас үг хэллэг их бичиж байна даа. АН-ынхан их хүн муутай улс шүү дээ. Хэлсэн дээ хүрдэггүй өөр хоорондоо хагралдаад улс орныг сүйрүүлж байгааг ард түмэн харж л байна шүү дээ. АН гэх замбараагүй балиар хүмүүсийг 2016 оны сонгуулиар арчиж хаяхгүй бол Монгол улс минь сөнөнө шүү.
yaranzaya · 2015/11/07
songuuli 2012 onii shig har hairtsagaar abch ternii dungeer gargabal negdsen ch nam yalahgui
Зочин · 2015/11/06
МАН АРД ТҮМНИЙХЭЭ АМЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВААД МАШИНТАЙ. МАЛТАЙ .ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ ЭРХГҮЙ БОЛГОСОН БАЙСАН.. АМЖИРГААГАА ЗАЛГУУЛАХ ӨМЧ ХӨРӨНГӨГҮЙ АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААСАА ГЭНЭТ ХАГАЦАН САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ ТУРЖ ҮХДЭГИЙН ДАВААН ДЭЭР АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦАЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ АРД ИРГЭД ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ТЭР ҮЕЭС ЭХЭЛЖ МАН-ЫН БАЛГААР МОНГОЛУУД ХЯТАДУУДЫГ ОЛНООР НЬ ОРУУЛЖ ИРЖ, ХАМАГ БАРААГ НЬ ХУДАЛДАН АВЧ ХЯТАДУУДЫГ ДЭМЖИХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БОЛСОН. ӨНӨӨДӨР ХЯТАД УЛС ХИЛЭЭ ХААВАЛ МОНГОЛ УЛС БАЛАРНА. ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД АРД ИРГЭД 1990 ОНООС ӨМНӨХ ҮЕИЙГ БОДВОЛ МАЛТАЙ, ХӨРӨНГӨТЭЙ, МАШИНТАЙ. ЗАРИМ НЬ ОНГОЦТОЙ БАЯН БОЛСОН БОЛОХООР 1990-ЭЭД ОН ШИГ БАЛРАХГҮЙ. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЯДУУ ЯДУУ ГЭЭД ЗАРИМ УЛСУУД МУУ АМЛААД БАЙГАА БОЛОВЧ ЯДУУ Ч ГЭСЭН АРДЧИЛЛЫН БУЯНААР ГЭРТЭЭ ӨНГӨТ ТЕЛЕВИЗОР ҮЗДЭГГҮЙ, ГАР УТАС БАРЬДАГГҮЙ ЯДУУ БАЙХГҮЙ БОЛСОН ГЭХЭД НЭГ ИХ ХИЛСДЭХГҮЙ БАЙХАА. ШҮХ
Зочин · 2015/11/06
negdeh heregtei Negdeed ene lalaruudiig nyatsdarah heregtei
Зочин · 2015/11/06
Алуурчдын хоёр нам нэгдээд сонгуульд ялбал 1937 оны их мах бэлтгэлийн үе давтагдана. Ард түтэн үүнийг мэдэж байгаа учраас айлтгүй.
Зочин · 2015/11/06
Яг үнэн нь гэвэл Н. Энхбаярыг өршөөлийн хуульд хамруулахгүй байх талаар МАН маш их хүчин зүтгэж, зорилтдоо хүрлээ. Одоо түүний намыг хавсарган нийлүүлэх бодлого явуулж эхэллээ. Энхбаяр минь чамайг сонгогдох эрхгүй улс төрийн амьд хүүр болгоод байгаа хүчнээ таних мэдэж байна уу?
ЦЭРЭГ · 2015/11/06
ХӨӨЕ ЭНХБОЛД ГУАЙ УРВАЖ ШАРВАСАН НЭР НҮҮРГҮЙ БОЛСОН ЭНХБАЯРЫН ТОЛГОЙЛСОН НАМЫГ НЭГТГЭНЭ ГЭЖ БИТГИЙ ТЭНЭГТЭЭРЭЙ ДЭЭ НИЙЛВЭЛ СОНГУУЛЬД ЯЛНА ГЭЖ ХИЙ МӨРӨӨДӨВ ҮГҮЙ ШҮҮ ХАРИН АЛДАЖ ОНОСОН Ч ДАНГААРАА МАН БАЙСАН НЬ ДЭЭР ШҮҮ
Зочин · 2015/11/06
Өндөрлж ЭХ ОРНЫ НЭРЭЭР АВСАН БОНДЫН МӨНГӨӨ ТӨГРӨГ ТУТМААР НЬ ШАЛГУУЛААСАЙ. ЮМАНД ХЯЗААР ГЭЖ БАЙДАГ
Зочин · 2015/11/06
ene 2 nam ugaasa negdeh heregtei ard tumnii uls niigmiin unuugiin shaardlgaar. naad AN chin MGL ulsiig ustgalaa. UIH-ig taraaj hugastaanaas ni umnu ih hurliin songuuli ywuulhiig demjij bna
Bataa · 2015/11/06
UIH tarah heregtei