Женкогийн Ч.Сайханбилэгт дайсан үгс
2015/11/06
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дагасан залуусыг мөрдөж эхнээс нь баривчиллаа. Түүний "баруун гар" гэгддэг хамгаалагчаас Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ дэвшсэн Б.Батзаяаг хорих хугацааг сунгасан байна. Мөн зөвлөх байсан Ч.Ганбат, Монголын төмөр зам ТӨҮК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг баривчлах шийдвэр хамт гарсан ч гадаадад байгаа учир хуулийнхан саатуулж чадахгүй байгаа гэх таамаг хэвлэлээр хөвөрч байна.
Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийг дагаад, мөшгөөд, гэрийнх нь ойролцоо отолт хийгээд байгааг ч Женког нуулгүй дэлгэсэн юм. Б.Батзаяаг баривчилсны маргааш нь Женко сандарч Төрийн ордонд "халхавч"-тай хэвлэлийн хурал хийсэн нь эрхгүй анхаарал татаж байна. Учир нь шууд баривчилгааг буруутгаад эхэлбэл, утгагүй харагдана гэж бодсон гэлтэй. Тиймээс Тавантолгойн гэрээний төслийг унагах ажлын ил дүр нь гэж хэвлэлээр цоллуулаад байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хамт хэвлэлийн хурал зарласан хэрэг. Хурлыг Тавантолгойн тогтоолын төслийг боловсрууллаа, үүнийг 40 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэж тайлбарлан эхлүүлсэн юм. Яагаад шууд баривчилгааны талаар байр сууриа шууд илэрхийлээгүй нь учиртай. Тавантолгойн тогтоолын төслийг наах гэсэн болохоор л халхавчтай гэж онцлоод байгаа хэрэг.
Одоо хэвлэлүүдээр Тавантолгойг гартаа оруулах, эрх мэдлээ удаан хадгалах, их хөрөнгөний эзэн суухын төлөө , Женкод сануулга өгөх золиос нь Б.Батзаяа болчихлоо гэсэн мессежийг олон нийтэд суулгах гэж оролдож байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга ч энэ тухайгаа ч нууж чадалгүй ам алдсан байна лээ. Цагдааг хэн томилдог билээ, тэр нь Ерөнхий сайд. Зөвхөн сандал суудлын төдийхөн биш эрх мэдлээ удаан хадгалах, Тавантолгой хэмээх үүцэд хяналтаа тогтоох гэсэн далд ажиллагааны илрэл гэдгээ тойруухан үгээр ярилцлагадаа онцолсон харагдсан. Үүнээс харахад Женко Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур гэж үзэж байгаа юм байна. Тэрээр "Би багийнхаа хүмүүсийг хамгаалах болно шүү" гэж үгээ хэвлэлээр дайсан. Тэгэхээр хараад зүгээр суухгүй гэдэг нь тодорхой. Мөнгөтэй, нөлөөтэй, танилтай тэрээр Б.Батзаяаг суллуулах талаар хөөцөлдөж байгаа биз.
Женкод сануулга өгөх гэж гэм зэмгүй хүнийг барьж хориод баймааргүй. Магадгүй асуудлыг займчуулах, уснаас хуурай гаргах гэсэн Женкогийн тактик байхыг үгүйсгэхгүй. Том асуудалд нааж сугалах аргыг хэрэглэж байна уу эсвэл гэдгийг цаг хугацаа л харуулна биз ээ.
Х.Галт
Эх сурвалж: TIMES.MN
Зочин · 2015/11/08
Americ mayagiin ardchilaas bolgoomjlox xeregtei bur tatgalzax xeregtei
Зочин · 2015/11/08
Lokikoor bodvol eeljit gadaad texnolog yavaad exellee Mongolchuud bayalagiin xaraald ertej bui bololtoi Tagnuuliin gazar gej bnuu Mongold
Зочин · 2015/11/07
jenko geh zuraach zaluug setguulch ta nar bas bayan unench dur esgesen hund durtai ard tumen ta nar min bondoilgoj otsoilgoson shuu evii evii
Зочин · 2015/11/06
МАН АРД ТҮМНИЙХЭЭ АМЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВААД МАШИНТАЙ. МАЛТАЙ .ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ ЭРХГҮЙ БОЛГОСОН БАЙСАН.. АМЖИРГААГАА ЗАЛГУУЛАХ ӨМЧ ХӨРӨНГӨГҮЙ АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААСАА ГЭНЭТ ХАГАЦАН САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ ТУРЖ ҮХДЭГИЙН ДАВААН ДЭЭР АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦАЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ АРД ИРГЭД ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ТЭР ҮЕЭС ЭХЭЛЖ МАН-ЫН БАЛГААР МОНГОЛУУД ХЯТАДУУДЫГ ОЛНООР НЬ ОРУУЛЖ ИРЖ, ХАМАГ БАРААГ НЬ ХУДАЛДАН АВЧ ХЯТАДУУДЫГ ДЭМЖИХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БОЛСОН. ӨНӨӨДӨР ХЯТАД УЛС ХИЛЭЭ ХААВАЛ МОНГОЛ УЛС БАЛАРНА. ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД АРД ИРГЭД 1990 ОНООС ӨМНӨХ ҮЕИЙГ БОДВОЛ МАЛТАЙ, ХӨРӨНГӨТЭЙ, МАШИНТАЙ. ЗАРИМ НЬ ОНГОЦТОЙ БАЯН БОЛСОН БОЛОХООР 1990-ЭЭД ОН ШИГ БАЛРАХГҮЙ. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЯДУУ ЯДУУ ГЭЭД ЗАРИМ УЛСУУД МУУ АМЛААД БАЙГАА БОЛОВЧ ЯДУУ Ч ГЭСЭН АРДЧИЛЛЫН БУЯНААР ГЭРТЭЭ ӨНГӨТ ТЕЛЕВИЗОР ҮЗДЭГГҮЙ, ГАР УТАС БАРЬДАГГҮЙ ЯДУУ БАЙХГҮЙ БОЛСОН ГЭХЭД НЭГ ИХ ХИЛСДЭХГҮЙ БАЙХАА. ШҮХ
Зочин · 2015/11/06
u geh geed bgaa medegdehgvi yamar buurunhii gar ve hahaha
Зочин · 2015/11/06
Х.Галт чгэх шиг чи пизда мин хов живнээс өөр yu мэддийн
Зочин · 2015/11/06
Yaasan gachin yum bichdeg setguulch veee