Шийлэгдамбыг 14 хоног саатуулахаар болжээ
2015/11/06
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн лхагва гарагийн орой 22.30 цагт саатуулсан. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас саатуулсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.
Гэхдээ АТГ-аас энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин МАХН-ынхан улстөрийн захиалгатай хэрэг, хэлмэгдүүлэлт сайд Ш.Шийлэгдамбаар үргэлжилж байна гэж мэдээлээд байгаа билээ.
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас сэжигтнээр татан саатуулсан байна. Тодруулбал, АТГ-ын мөрдөн байцаагч Г.Шийлэгдамбыг цагдан хорих болсон үндэслэлээ прокурорт танилцуулжээ. Прокурор шүүхэд танилцуулсанаар шүүх захирамж гаргаснаар цагдан хорьсон аж.
Ийнхүү ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг сэжигтнээр татаж, 14 хоног цагдан хорихоор болжээ. Хэрэв энэ хугацаанд яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах эрх нь нээлттэй юм байна. Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгана.
Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тус зүйл ангид “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Тэгэхээр хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол 5 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүй байна.
Зочин · 2015/11/07
торгуулаад салах юм байна даа.авилгалын хэрэг ийм бага ялтай юм уу?
Зочин · 2015/11/06
МАН АРД ТҮМНИЙХЭЭ АМЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВААД МАШИНТАЙ. МАЛТАЙ .ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ ЭРХГҮЙ БОЛГОСОН БАЙСАН.. АМЖИРГААГАА ЗАЛГУУЛАХ ӨМЧ ХӨРӨНГӨГҮЙ АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААСАА ГЭНЭТ ХАГАЦАН САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ ТУРЖ ҮХДЭГИЙН ДАВААН ДЭЭР АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦАЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ АРД ИРГЭД ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ТЭР ҮЕЭС ЭХЭЛЖ МАН-ЫН БАЛГААР МОНГОЛУУД ХЯТАДУУДЫГ ОЛНООР НЬ ОРУУЛЖ ИРЖ, ХАМАГ БАРААГ НЬ ХУДАЛДАН АВЧ ХЯТАДУУДЫГ ДЭМЖИХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БОЛСОН. ӨНӨӨДӨР ХЯТАД УЛС ХИЛЭЭ ХААВАЛ МОНГОЛ УЛС БАЛАРНА. ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД АРД ИРГЭД 1990 ОНООС ӨМНӨХ ҮЕИЙГ БОДВОЛ МАЛТАЙ, ХӨРӨНГӨТЭЙ, МАШИНТАЙ. ЗАРИМ НЬ ОНГОЦТОЙ БАЯН БОЛСОН БОЛОХООР 1990-ЭЭД ОН ШИГ БАЛРАХГҮЙ. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЯДУУ ЯДУУ ГЭЭД ЗАРИМ УЛСУУД МУУ АМЛААД БАЙГАА БОЛОВЧ ЯДУУ Ч ГЭСЭН АРДЧИЛЛЫН БУЯНААР ГЭРТЭЭ ӨНГӨТ ТЕЛЕВИЗОР ҮЗДЭГГҮЙ, ГАР УТАС БАРЬДАГГҮЙ ЯДУУ БАЙХГҮЙ БОЛСОН ГЭХЭД НЭГ ИХ ХИЛСДЭХГҮЙ БАЙХАА. ШҮХ