Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг үү
2015/11/09
Дайн тулааны үед юу юм бэ гэхээс шонхор тийм ч бэлэгдэл болоод байхаар шувуу биш гэж боддог. Өөрөөсөө хүчгүй нэгнийг өлссөндөө өршөөлгүйгээр барьж иддэг л махчин нөхөр шүү дээ. Түүнээс биш уулын анчин бүргэдтэй зүйрлэх зүрх зориг түүнд байдаг юм уу? Ер нь өөрөөсөө хүчтэй нэгэнтэй тулалдаж асан тохиолдол байдаг юм уу?
2012 оны хоёрдугаар сарын 9-нд УИХ-ын гишүүн, сайд, “Шонхор” фракцийн идэвхтэй гишүүн Г.Баярсайхан,“Манайхан “Тулаанд шонхрууд л нисдэг” гэдэг. Ардчилсан хүчний холбооныхон УИХ-д өөрсдийг нь төлөөлөх фракцитай болж, үүнийг албан ёсоор байгууллаа.
Ардчилсан намыг “Шонхор” фракц өөрчилж, гартаа авна” гэсэн юм. Ноцтой, но-той үг байгаа биз.“Ардчилсан намыг гартаа авна аа” гэж. 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд Засгийн газраа унагаахад “шонхорууд” үнэхээр шонхор шиг ажиллав.
Тэд буюу С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Арвин, Д.Ганбат, М.Батчимэг, Д.Ганхуяг, С.Одончимэг нар мөнхийн өрсөлдөгч МАН-ын эсрэг АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, намынхаа олонхийн дэмжлэг хүлээсэн, Ардчилалын түүхэнд хийсэн ажилтай, хэлэх үгтэй Шинэчилэлийн Засгийн газрыг аврахын төлөө хүч давуу тулаан өрнөж байхад “байлдааны” талбараа орхин зугатсан юм.
Ардчилсан намыг “Шонхор” фракц өөрчилж, гартаа авна” гэсэн юм. Ноцтой, но-той үг байгаа биз. “Ардчилсан намыг гартаа авна аа” гэж.
Ингэснээр дайсандаа үйлчлэв. Мөн Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнчимэг, Д.Батцогт, Р.Амаржаргал нар тулааны талбарт дайсныхаа талд орж байгаад өөрийнхнийгөө намнав. Одоо Р.Бурмаа, М.Зоригт, Г.Баярсайхан, С.Эрдэнэ нар сайдын суудалд түр заларчээ. Мөн өчүүхэн эрх ашиг байгаа биз.
Тэд ингэхэд хэн бэ гэдгийг тун удахгүй ард түмэн шүүнэ дээ, шүүнэ. Урьдчилаад хэлэхэд тэд Баабарын хэлснээр “баян горхины далайн дээрэмчид” яах аргагүй мөн. С.Эрдэнэ л гэхэд ардчилалын төлөө тэмцэлд хэзээ ч үүрэгтэй оролцож байсангүй. Харин АН-ын үе үеийн дарга нартай үргэлж тэмцэж, түүний “хүүхэлдэйнүүд” намаа хагалан, хүч тарамдуулж байсныг бүгд мэднэ.
Баргүй ойд сармагчин хаан гэдэг шиг л нөхөр шүү дээ. Г.Баярсайханыг 2004 оны сонгуулиарЭлбэгээ гудамжнаас хөтлөн оруулж ирсэн, ойворгон барьцгүй этгээд. Ер нь салхины аясаар өнхөрч явдаг хамхуул шиг нөхөр л дөө. Сүр, сар хийсэн нэг тийм онгироодуу хүн байдаг шүү дээ. Ямар сайндаа л МАН-ын У.Хүрэлсүхээс шанаа авч байх вэ дээ, зайлуул.
Ж.Батзандан, Б.Наранхүү нар хэрэгт орооцолдон амь зулбахдаа АН-ын дээвэр дор хоргодсоноо одоо мартсан бололтой харагддаг. Угаасаа энэ намд байгаагүй, угшил гарал нь өөр болохоор намаа хайрлах, харамлах зэрэг ойлголт тэдэнд байдаггүй юм. Тиймээс намынхаа, намынхныхаа журмын нөхдийн эсрэг яаж л бол яаж нулимж чаддаг.
Д.Арвинтай ч юугаа ярих вэ дээ, чааваас. Хэнтийн нөгөө алдартай гурван нөхрийн л нэг шүү дээ. Түүн дээр Л.Эрдэнэчимэг, Д.Батцогт гэсэн “тэнэсэн сумтай” нөхдүүдийг бас нэмэх байна. Мөн дан дээл гээд л орилоод байсан М.Зоригт, Р.Бурмаа нар одоо давхар дээлтэй болчихсон сууж байгааг хараад хэлэх үг олдохгүй байна.
Эд нарыг ерөнхийд нь “хамгийн, хамгийн” юмтай мөрөөдлийн баг гэх байна. Ингэхэд АН-д олон мянган өндөр боловсролтой, эрдэмтэй, төлөв төвшин, мэдлэгтэй бүх шатны хүмүүс бий. Харин тэд ичих булчирхай, эрээлэх цээрлэх ёс зүйтэйдээ энэ фракцид ороогүй байх. Харин эд нар “Номхон далайн дээрэмчид” шиг “арал дээр булсан алтаа” хуваахдаа ямар хурдан сарних бол.
Мөн аливаа бүхэн хэмжээ, цаг хугацаа, эргэж буцдаг жамтай. Тиймээс яг одоо АН ухаарвал ухаарч, амаа татвал татаж, ном эрэмбээ барих цаг ирсэн юм биш биз гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Тиймээс хэдийгээр З.Энхболд захын нэг тэнэг биш ч ийм нөхдөөр хань татаж, өчүүхэн сонирхолоо хангаж байгааг хараад суух уу, эсвэл гэсэн салаа замын бэлчир дээр энэ намынхан иржээ гэх байна.
Д.Гал
http://www.24tsag.mn
Baljindorj Baljir · 2015/11/24
Үүнийг бичигч нь гэгээнтэн улс төрчдөө мэддэг л юм байгаа биз.Зүйрлэх юмаа олж бураач.Шонхрын зориг хийморийг танаас илүү шувуу судлаачид,сонирхогчид захын хүн хэлээд өгнөө.ЧИХЭЭ ДЭЛДИЙЛГЭ
Зочин · 2015/11/10
Шонхор биш хар хэрээнүүд шүү дээ эднийг дараагын сонгуулиар гудамжинд гаргах хэрэгтэй
Зочин · 2015/11/09
Kkk goe xeljee
Зочин · 2015/11/09
ene novsh nuud hezeech uls orniig deesh tatahgui tatdag baisan bol ene 25-n jild yu hiij baisan yum be odoo songuuli duhuhuur hudalaa ynag zan gargah gej baigaa yum
Зочин · 2015/11/09
Y.Cherchili vg bdag shuu de monhiin naiz gej bdaggui harin erh ashig gej
Зочин · 2015/11/09
Энэ тайлбарт Шонхор шувууны зүйрлэл хачир чимэг болж чадаагүй бна. Зөвхөн өөрийнхээ танин мэдэхүйгээр л асуудалд ханджээ. Гэтэл Шонхор шувууг манай өвөг дээдэс эртнээс шүтэж ирсээр байдгийн учрыг тунгаан хүндэтгэх гэсэн байх даа.
Dorj · 2015/11/09
Uls ornoo hudaldsan hogiin emnuud shuu gulzenguud buudbal taarna
Зочин · 2015/11/09
эд өөрсөндөө яг таарсан нэр олоод өгсөн байна шүү эд гадна төрх нь л хүн болохоос дотоод сэтгэл нь хүн мөн үү
Балт · 2015/11/09
Энэ Гал чинь хантай голоор нь хэлсэн байх чинь.дээрх нөхдин байгаа байдал мэдлэг чадвар хувь хүнии зан чанар. төлөвшил гэх мэтиииг хараад ажиглаад байхад яаж төр түшхэвдээ .Анархистүүд д бэлтгэгдсэн боловсон хүчин гэж юу байхавдээ угиин л гудамжны гарууд эрээвэр хураавар энд тэндээс цуглсан хогиин юмнуудл анхнаасаа байсан..бид чинь юу ч мэдэхгүй ..аан ардчилал гэж энииг хэлдгиин байлгүй гэж бодоо л өдии хүрсэн .өрөвдмөөр бгаа биз .төриин эрхииг л авч байвал юуч хииж яахаас ч буцахгүй жинхэнэ адгиин шаарнууд...Тэр ардын намын залуу дунд үёииг хараарай ямар ч дүрд яаж ч хувирч мэдэх ороолонгууд бугшсан газар болсон бн .баахан луйвардаж баяжсан новшнуудын үр хүүхэд хамаатан садангууд дүүрчихсэн