Б.Батзаяаг баривчилсан шалтгааныг сайд нь ЗГ-т танилцууллаа
2015/11/10
Өнгөрсөн 30-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Женко”гийн хүн гэгдэх Б.Батзаяаг хууль хяналтынхан баривчилж хорьсон тухай мэдээлэл цацагдсан.
Ингэснээр төмөр замын салбарыг тойрсон асар том мөнгө угаалтын гэмт хэргийг тойрсон дуулиан дэгдлээ хэмээн хэвлэлүүд мэдээлж эхэлсэн билээ. Түүнийг баривчилсан хоёр шалтгааныг таамаг төдийгөөр дэвшүүлж байсан. Тэгвэл хоёрдахь таамаг буюу Ухаа худаг- Гашуун сухайтын төмөр замтай холбоотой гэдэг нь үнэн болж таарав бололтой.
Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ашиглах шилжүүлэх концессын гэрээг цуцалсантай холбоотой үүсч байгаа асуудлын тухай Зам тээврийн сайд М.Зоригт танилцуулав.
Цаг үеийн асуудалтай холбогдуулан Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компанийн удирдлагуудыг баривчилсантай холбоотой гэнэ.
Ухаа худаг- Гашуун сухайтын төмөр замын ажил бүрэн зогсоод байгаа. Ухаа худаг- Гашуун сухайтын чиглэлд тавьж буй төмөр зам 2016 онд ашиглалтад орсноор Монгол улс 2018 онд коксжсон нүүрсний экспортын хэмжээг 30 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн. Энэ чиглэлд төмөр зам барих асуудал одоогоос долоон жилийн өмнө шийдвэр нь гарсан хэдий ч Шинэчлэлийн засгийн газраас гэрээлэгчийг сольсон билээ.
Шинэ гэрээгээр бол “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын барих ажлыг ерөнхийд хариуцахаар болсон. Харин “Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 километр төмөр зам барихаар болсон. Гэтэл уг төмөр зам барих ажил дөнгөж газар шорооны ажил дээрээ ирээд далан хийсэн төдийгөөр зогссон юм. Төмөр зам барих өртөг нь нэг тэрбум ам.доллар аж. Үүнээс “Монголын төмөр зам” ТӨХК-иас төмөр зам барих ажилд 200 гаруй сая ам.долларыг "Самсунг С&Т компанид шилжүүлсэн гэдэг.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой холбоотой гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан.
Гэвч гүйцэтгэгч тал үгүйсгэсэн бөгөөд 200 сая ам.доллар хаачсан бэ гэдэг Б.Батзаяагийн баривчилгаатай холбоотой хэмээв. Энэ мөнгийг “Чингис” бондоос гаргасан бөгөөд зарцуулалтыг нь аудитаар шалгуулахыг аль нэг тал нь шаарддаг гэдэг.
200 сая ам.долларыг яг төмөр замын ажилд зарцуулсан уу гэдгийг газар дээр нь очиж баримттай дэлгээгүй. Нөгөө талаар хувь хүмүүс завшсан уу гэдэгт ч хариулт байхгүй нь дээрх баривчилгааг явуулах нөхцөл бүрдсэн гэдэг. Тэгвэл энэ асуудлаар салбарын сайд нь Засгийн газрын хуралдаанд ийнхүү танилцууллаа.
ahoj · 2015/11/11
Zailuul huurhii uchir medehgui huuhed battulgiig dagaj heden jil daldagnasan homrogond ni yavchihlaa daa
zochin · 2015/11/10
zohih yal zemiig ni onooj ed hurungiig ni huraah heregtei
Зочин · 2015/11/10
зохион байгуулалттай үндсэний компаниудыг дампууруулсан ажил. самсунгийн хэрэг огт байгаагүй гүйцэтгэгч нар нь дандаа Монгол компаниуд байсан. самсунг зүгээр мөнгө л угаасан.
irgen · 2015/11/10
Demjih demjihgui ni yahav avligaliin hergeer barigdsan ni notlogdood baihad teneg yom bicheed baih yom aa? Bat tulga usnaas huurai garah gej Enh bayar shig teneg zan gargav aa?
Зочин · 2015/11/10
Udaxgui unen ni todorxoi boltugai Battulgiig demjdeg
Зочин · 2015/11/10
battulga muu hohoi
Irgen · 2015/11/10
Hulgaich
Zochin · 2015/11/10
Battulgiig yaraltai baribchil ihenh menge jenko Battulgad bii
Зочин · 2015/11/10
Guitsetgegch kompaniud ymr argaar ajlaa avsn tal deer anxaarlaa xandiulax xetegtei