Өчүүхэн улстөрчид огцруулах тухай ярьдаг
2015/11/10
УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гишүүдийн гарын үсэг цуглуулж яваа. Ингээд гишүүд Ч.Сайханбилэгийг дургүй хүргэх л юм бол гарын үсэг зурна шүү гэсэн янзаар, айлгадаг болсон.
Ямартай ч одоогийн байдлаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо 16-17 болоод байгаа юм байна. Гэхдээ тэдэн дээр Н.Алтанхуяг, Х.Баттулга нар нэмэгдсэн байж магадгүй аж. Хэрэв 19 болбол УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх юм.
Засаг солигдох бүрт халаа сэлгээний ажил хийсээр байгаад ард түмэнд ээлтэй улсын ажил зогсдог сөрөг талтай. Гэтэл эдийн засгийн хямралтай хүнд хэцүү цагт Засгаа унагаж тоглосоор байгаа нь ядарсан иргэдээ санаатайгаар зовоож байгаа үйлдэл болоод байна. Саяхан л Н.Алтанхуягийг татаж, унагаад Ч.Сайханбилэгийг тавьсан. Засгийг дахин огцруулаад хэнд ямар ашигтай, юу өөрчлөгдөх юм бэ. Хамгийн гол нь хайран цаг хугацааг юу ч хийхгүй өнгөрүүлэх болчихно. Тодруулбал огцруулах эсэх асуудал, дараагийн сайд томилох, засгийн бүтэц зэргийг ярьсаар, хэрэлдсээр дараагийн сонгуультай нүүр тулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэнийг ч хамаагүй огцруулах тухай ярьж, нэр хүндээ өсөхийг горилдог өчүүхэн жижиг гишүүдийн хийдэг өрөвдөлтэй улстөр гэж энэ байна.
Уянга болон бие даагчид угаас ард түмэнд таалагдахын тулд, дуугарах бүртээ эсрэг байр суурь илэрхийлдэг заншилтай. Тэд Ерөнхий сайдыг танхимтай нь унагачихвал сонгуулиар Оюу толгойг аварсан хэмээн өөрсдийгөө тунахаглах нэг том боломж гэж ойлгоод байгаа юм байна. Мөн тэдэнд огцруулах тухай хэрүүлээс өөр хийж, бүтээж чадах зүйл байхгүйтэй нь ч холбоотой байх. Ингээд нэг ёсондоо огцруулах тоглоомонд дуртай, онцгүй хүмүүсийг парламентад сонгоод, өөрийгөө төлөөлүүлэн явуулсан та бидний хохь болоод байгаа юм.
Хэн нэг нь дорвитой алхам хийнэ гэхээр л өөр нэгэн эсвэл шүүмжлэгч, эсэргүүцэгч гарч ирээд улстөрждөг. Энэ нь нэг ёсондоо улс эх орон, ард түмнээ бодсон зүйл огт биш гэдгийг дахин дахин хэлмээр байна. Амин хувиа бодож том асуудлын ярианд өөрийгөө хавчуулан нэр хүндээ өсгөх гэсэн л горьдлого.
Н.Ганаа
Зочин · 2015/11/11
ene uyanga gedeg huuhnig dahij hezee ch mongol tur luu duhuulesei
зочин · 2015/11/11
Н.Ганаа монгол биш ээ
зочин · 2015/11/11
монголоо гэсэн хүн гарах болов уу гэж горьдож унагдаг л байх даа даанч бүр дордсон гадныханий гар хөл бологчидоор л солигдох юм тиймээс их хурал аа тарааж эрх мэдэлтэнүүдээ цоо шинээр солих 3 өндөрлөгийг солихгүй бол мянган удаа засгийн газар унагаад бахь хэвээрээ шүү дээ
зочин · 2015/11/11
Сайхан билэгийг огцоруул. Удаан байх тусам эх орон өрөнд орж байгааг харах хэрэгтэй. 6сарын хугацаанд шахаад шахаад юу гарах юм бэ. эдийн засаг гэж 30 удаа хэлэх үү
zochin · 2015/11/11
Ганбаатарыг 2 гараа өргөөд л дэмжидэг байлаа гэтэл үнэн явахгүй Уянга,Даваасүрэн,Болорчулууны урьд талынх нь дугуй юм аа .Дарханчуудаа дахиад л энэ биш шүү
zochin · 2015/11/11
Энэ хэд арай л богинохон бодолтой хүмүүс шүү нөхөртөө айлгаж сална шүү гэдэг үгээ л өөрийгөө мэдрүүлэхийн тулд популизм хийгээд л огцруулана гэдэг үгийг их амархан хэлэх юм.Яг үнэхээр улс орноо бодвол яаж ч бодсон 6 хан сар сайн ажилла гэж шахна биз дээ
zochin · 2015/11/11
Үнэхээр улс орноо боддог л юм бол огцруулна гэж юу яриад байгаа юм болоо хэдхэн сар үлдлээ нөгөө дахиж гарсан хэд нь ажиллаа ч мэдэхгүй эхлээд идэж уух хэрэг гарна хэдхэн сар болж өгвөл хурдан идээд авна л гэнэ шүү дээ хар ухаанаар бодсон ч ийм л байгаа биз дээ .
Зочин · 2015/11/11
Ugaasaa hiih yumaa ch medehgui bolohoor hunii bugs uhahaas uur yum oldohgui bga bh.
Зочин · 2015/11/10
Tengvvd yamaa yanga teneg bolimoopoo
Unen · 2015/11/10
N Ganaa gej Tsy Hua Elbegdorjiin gulugnuudiin neg hujaa baih gej bodoj bna
ЧД-ийн иргэн · 2015/11/10
Одоо огцруулаад юу хожих юм бэ. Сандал суудал томилгоо гэсээр байгаад шинэ жил цагаан сар, бар хаврын хүнд цаг болно. сайн муу ч гэсэн энэ чигээр нь аль болох ташуурдаад явуулах нь зөв. Угаасаа энэ засаг унавал УИХ тарж сонгууль хиййхээс өөр аргагүй болно. Хэрэв тийм бол үүнийгээ хурдан хийгээ ч ээ. Би бол чингэлтэй дүүргийн иргэн би ойр хавийн болон таньж мэдэх ойр орчмын бүх хүндээ МАХН болон МҮАН аас нэр дэвшиж байгаа хүмүүст санал бүү өгөөч гэж явах болно. Энэ бүлгийн хүмүүс бүгд толгойгүй цаанаас өгсөн үүрэг даалгаварыг л биелүүлэх гэж суудаг мануухай болоод байна.
ИРГЭН · 2015/11/10
ОГЦОРУУЛ
ИРГЭН · 2015/11/10
ЧИМИДИЙН САЙХАНБИЛЭГИЙГ ОГЦОРУУЛ
Зочин · 2015/11/10
Arabian uls oron ba Ukrain shig bolox geegui bol negdetsgee Ene bol erinxiilegchiin zasaglal.Gexdee Elbegee Enkhbayar 2 bish shuu
Зочин · 2015/11/10
Byambasuren guain surgaaliig ug bureer ni yalgaj salgaj oilgoochee xelduu urvagch naraa Xeniig xamgaalaad bgaa novshnuud ve?Uls ornii erx ashig xaachixvaa Baruun bolon Americ Angliig xet shutej boloxgui ee.Mongoliin mal ni xurtel banknii bartsaand Orchid pod bna
Зочин · 2015/11/10
Arai ch dee xudal uneniig yalgaj chadaxgui bolchix gejdee Mongol maani xun am baga deer ni buleg bulegeeree xuvaagchixlaa .Odoo xoorondoo baildax l uldlee Uuniig gadnaas yavuulaad bgaag oilgoxgoxgui bnuu.Undsen xuuli if yaraltai eerchlexgui bol tusgaar togtnol gej yariad yax bilee.zugeer l bidniig gadnaas udirdana.Uuniig vassal buyu xamjlagt uls gene
Зочин · 2015/11/10
Энэ нийтлэлийг бичигч Сайханбилэг Баярцогт нарын угаадсаар хооллодог байхаа. Сайн муу улс төрч гэдгийг нь ард түмний саналаас хархад харагдаж байхад энэ хүн ард түмнийхээ итгэлийгдааж байгаа улс төрчдийг харлуулах гээд яанам. Ард түмнээ бодсон ерөнхий сайд байгалийн баялгаа харийнханд ашигтай гэрээ хийж ард түмнээ хохироох уу.
Зочин · 2015/11/10
Bi bodoxdoo tsag xugatsaa aldax tutam mongol buruu zamaar budaa teexne. Ene zasag Mongoliig ulam aultai bdald tsag tutam oruulj bgaa ni unen.Bi itgeltei bna.Mongolchuud bid amaa barix tsag ulam loirtood bna
Зочин · 2015/11/10
ДАВААСҮРЭН, УЯНГА,ГАНБААТАР,БОЛОРЧУЛУУН НАР ШИГ ХУУРАМЧ ХҮМҮҮС ХЭЗЭЭ Ч ШУДАРГА АРИУНААР АЖИЛЛАНА ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ. ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН НАР ХУДЛАА ШУДРАГА ЦАРАЙЛЖ БАЙГААД ТӨРИЙН ЭРХЭНД ГАРЧ УЛАМ ИХЭЭР ИДЭХ ГЭСЭН АРГА ЗАЛЬ ШҮХ 88583399
Gantun · 2015/11/10
Популистууд улсаа сүйрүүлж байсан жишээ энэ дэлхий дээр олон байдаг. Популистууд ард түмний зовлон дээр дөрөөлж хоосон хийрхэлийг дэгдээж эцэст нь ард түмний зовлон улам гүнзгийрч хөөрхий популистын карьер дуусдаг жамтай. Ганбаатар,Уянга,Батэрдэнэ мэтийн популистуудын хийрхэлийн золиос нь ажилгүй залуучууд, орлогогүй өрх гэр, өлсгөлөн хүүхэд багачууд юм. Оюу толгой, Таван толгой, Гачууртыг гацааж гадны хөрөнгө оруулагчдыг хөөж явуулсан дээрх нөхдийн хор хөнөөлийг үгээр өртгөөр илэрхийлэхийн аргагүй тэд төрийн ордонд тухлан сууж ажилгүй залуус архинд орж тэдний үр хүүхдүүд өлөн зэлмэн хоног байна. Популист террорист хоёр хүн төрлөхтөний хөгжилд гай гамшиг учруулсаар байна.
зочин · 2015/11/10
АН-аас салж улс орноо аварцгаая
Зочин · 2015/11/10
buruu yman deer ni duugarch ogtsruulah undsleltei hariutslga aldsan bol ogtsruulahgui yahwdee.
rumind say yaj bna. gal tuimer garaad l 27 hun shatahd l erunhii saoid uuruu ogtsorch bnshdee. hariutslga gdg ymiig herhen uhamsrlaj bnuu tend.
Зочин · 2015/11/10
Ард түмний амьдрал хэцүү байна Засгаар тоглохоо боль
Irgen · 2015/11/10
Shulam
Зочин · 2015/11/10
Нээрээ л одоо огцруулвал дараагийн сайдыг сонгох гэж бөөн хэрүл зодоон болсоор бгаад 2016 онтой золгоно.Тэгээд нэг нь сонгогдоод удаагүй байтал сонгууль болно.Өөр нам гарч ирэх нь мэдээж.Дахиадл ЕС солигдоод
Зочин · 2015/11/10
Н.Ганаа гуай өчүүхэн амьтан бололтой.Магадгүй угаадасны гөлөг ч байж магадгүй
irgen · 2015/11/10
zasagaa unagaj, ogtsruulj toglodgoo bolimoor yum, ingeed ene heden nuhduudiin duraar huviin ambitsaas n bolj zasag tur ogtsorood baival mongol uls oron yaj tsaashaa amidrah bolj baina? naana n ard tumen hohirood baina ene hed yahav hudlaa PR hiij eh oronch dur esgej daraagiin songuulial bodno.
шаабар · 2015/11/10
Сөрөг хүчингүй болохоор дураараа авирлаж эхэлдэг юм. Тиймээс асуудлыг нөгөө талаас нь харж тавьдаг бүлэг зайлшгүй хэрэгтэй. Тэгэж байж дундаас нь ашигтай хувилбар олно. Би хувьдаа бие даагчдыг дэмждэг.
Зочин · 2015/11/10
Том Улс терчид нь улсаа ломбарданд тавиж еерседдее ээлтэй хууль гаргасаар Улс орноо сехруулдэг юм Байна л даа под тумний телеелел болж дуугарах эрхтэй дуугарч байгаа гишууддээ дэмжинээ
Зочин · 2015/11/10
erguutsen ymaanuudaaaaaaaa
Зочин · 2015/11/10
Yostoi unen bolimoor yuma ajila hiigeesei! Hedhen sar uldlee
Зочин · 2015/11/10
UYNGA ENE TER POPULIZM HIISEER BGAAD ULSIIN AJLUUDIIG UNAGASAN
ЗОЧИН · 2015/11/10
тэгвэл ямар нь ажлаа хийж чадахгүй байж албан тушаалтайгаа зууралдах гэж үхэн хатан зүтгээд байдаг юм бэ?хулгай хийх гэж үү?