цаг агаарын урьдчилсан мэдээ
2013/08/16
2013 оны 08 дугаар сарын 17-ны 20 цагаас 08 дугаар сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно.Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус,Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 17-22 градус, нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.