Элбэгээ та, аан гэж бай даа
2013/08/22
Монголчууд ардчилсан нийгмийг сонгосон түүхийн хуудсандаа анх удаа таныг ерөнхийлөгчийн албанд улираан сонголоо. Ардчилсан нийгмийн суурийг цутгалцаж явсан хүн Та үзэл бодлоосоо ухраагүй юм бол одоо тэр нийгмийнхээ хана, хэрмийг алгуурлалгүй сүндэрлүүлээч.
Өмнөх эксүүд “шавар зуурсаар” байгаад ажилдаа дахин тэнцэхгүй солигдох шив дээ. П.Очирбат гуай анхны ерөнхийлөгч гэдэг утгаараа дээлэндээ тос нялсан “хээгүй” нэр зүүгээд жинхэнэ бэлэг тэмдэг болж бөөрөнхийлж байгаад ерөнхийлөгчөөс буухдаа нэг байшин билүү ордон хувьдаа авсан гэдэг.
Н.Багабанди гуайн үед харьяалагдаж байсан намынхаа юу эсвэл өөрийнхөө амбицаар уу бүү мэд ерөнхий сайдаа баталчихгүй “маяглаж” байсны гайгаар ардчилсан хүчний үнэт хөвгүүн хорвоог орхисноос бус ард түмний амьдрал дээшлээд, улс орны нэр хүнд олон улсын тавцанд өссөн зүйл анзаарагдсангүй дээ. Өөрөөр бол хүчээр инээсэн “зэрэглээ” шиг л байсаар дөрвөн жилийг ардаа орхисон ч идэж уусан нь сонсогдоогүй болохоор чамгүй шударга хүн байсан бололтой.
Гурав дахь нь Н.Энхбаяр. Улс орныхоо хөгжлийг тоормослож гацаасан товаариш гэж дүгнэмээр байна. Ардчилалд харш ургамал бүрийг сортоор нь ургуулж чадсан “цэцэрлэгч” мэргэжилтэн байлаа. Яахав зөөлрүүлээд хэлбэл тэр харш ургамлууд нь түүнээс өмнө соёолчихсон байсан шүү. Төрийн албанд ах дүү, амраг саднаа томилох, сайдын суудал хэд ч билээ нэг үнэ ханштай болчихсон дуулдсан, за даа тэгээд мөнгөтэй бол бүтэхгүй ажил гэж байсиймуудаа, эцэст нь өөртөө “хээл хахуулийн загалмайлсан эцэг” нэртэй, оросуудын өрийг тэглэсэндээ оодорч эмх замбараа хараа хяналтгүй, баруун солгойгүй байсны гайгаар дээл нөмөрч нэр хүндээ алдсан ерөнхийлөгч байлаа.
Ийм л гурван ерөнхийлөгчийг би харлаа. Ардчиллын төлөө сэтгэл зүрхээ шаналгаж явдаг монгол хүний хувьд хэлэхэд удаах ерөнхийлөгч Таныг “бүлт үсрэгч” хочноос өөр зүйлгүй 8 жилийг туулсан удирдагч биш байгаасаа гэсэндээ танд хандаж байна.
Ардчиллын салхийг үнэртүүлж эхэлсэн тэртээ нэгэн цагт төрийн товчооныхон, сайд дарга, тэдний гэр бүлийнхэнд үйлчилдэг байсан “тусгай 20” нэртэй дэлгүүрийг ардчиллынхан шүүмжилж байж татан буулгасан санагдана. Намайг барааны савангаар толгойгоо угааж байхад тэд орос шампунь хэрэглэдэг байж, намайг намын “Үнэн”-гийн хатуу цаас нухаж суухад харин тэд ариун цэврийн цаасан ороомогтой байж, өглөө хичээлдээ явахаасаа өмнө зүсэм талхан дээр саахар тараагаад цайгаа дусааж зөөллөж байхад орос маслотай талх тэдний хүүхдүүдийн ходоодыг тослож байжээ. Ингээд бодохоор тэр үеийн тусгай хангамж, хэрэглээг одоогийн дарга сайд нарын эдэлж байгаа эрх ямба, тансаглалтай харьцуулбал зүйрлэж боломгүй байгаа биз.
Өнөөдөр Та өөрийгөө Цахиагийн гэхээсээ илүүтэй Ард Түмний хүү болсон гэдгээ мартаж огт болохгүй. Анзаараад байхад таны гарт шүүх,тагнуул, цэрэг, цагдаа гээд улс орны амин сүнс болсон гол хүчний байгууллагууд төвлөрсөн харагдаж байна. Нэг хүний гарт ийм их эрх мэдэл ирнэ гэдэг дарангуйллыг аажимдаа үүсгэн хожмын нэг өдөр ард түмнийхээ өмнө нүгэлтэн болж хувирдаг түүх олон ч гэлээ эрхэм Та ийм зүйл рүү хальтарч оролгүйгээр энэ их хүчийг зөв залж, 23 жилийн өмнө юу хүсэж, юуны төлөө амиараа дэнчин тавьж тэмцлээ дээ ,тэр зүг лүүгээ нэн даруй энэ хүчийг чиглүүлэх хэрэгтэй бус уу.
Хамгийн түрүүнд төрийн байгууллагуудад “их цэвэрлэгээ” хийж танил тал, лоббиний нөхдүүдийг ажлаас нь нэн даруй халж оронд нь бүх намуудаас нэр дэвшүүлсэн боловсон хүчнүүдийг мэдлэг чадвар, оюун ухаанаар нь уралдуулан сонгон шалгаруулах боломж өгөх хэрэгтэй. Ингэснээр нам дагадаг зусарчид биш мэдлэг боловсролтой сэхээтнүүд төрийн албанд намаа төлөөлөөд сонгогдох боломжтой болно. Нэгэнтээ албан тушаалд томилогдсон боловсон хүчин ноцтой алдаа гаргахгүй бол тэтгэвэрт гартлаа ажиллах бололцоог хуульчилж өгөх ёстой.
Та Швейцарь улсад айлчлахдаа энэ улсын туршлагыг сонирхсон санагдана. 2 жишээ дуръдая: намайг энд байх хугацаанд 3 удаа сонгууль болж, төр засаг нь солигдож байсан ч манай хотын цагдаагийн газрын дарга одоо хүртэл солигдоогүй л байна. Ажлаа хийж чаддаг хүн хэн нэгний тушаалаар зайлуулагдах ёс үйлчилдэггүй учраас тэр.
Хууль зүйн яамны сайд болсон барууны үзэлтэн Blocher гэгч нь гадаад иргэдийн эсрэг чиглэсэн хууль санаачлан батлуулж нэр хүндтэй ажлаа эхлүүлсэн ч ямарч шалтаггүйгээр Дээд шүүхийн даргыгаа ажлаас нь чөлөөлж оронд нь сургуулийн найзаа томилсон юм. Швейцарчууд энэ явдлыг эвэртэй туулай үзсэн мэт хүлээн авсан бөгөөд парламент нь нэн даруй чуулж санал асуулгаар шууд огцруулсан юм.
Энэ хүн саятан бөгөөд намынхаа гол санхүүжүүлэгч байсан хэдий ч түүний намын гишүүд огцруулах товчийг мөн адил дарсан билээ.
МОНГОЛ УЛС
Интернэтэд хэсэг цагдаа нар машиныг нь шүргэсэн бололтой нэгэн согтуу эрийг “муу пизда чинь” гэж ирээд л цохиж, балбаж, элэгдэж байгаа бичлэг байна. Бас нэгэн цагдаа өрөөндөө нэг хүүг “ахаа өвдөөд байна” гэж хэлэхийг нь тоолгүй “босоод ирээ, чи” гэж хашгираад зодож байгаа бичлэг харлаа. Шүүхийн талын бололтой нэг гүйцэтгэгч гудамжинд “хоёулаа нэг үзчих үү” гээд танхайрч, томорч байгаа эвгүй дүр зураг бас нэг байна.
Одоогоос 17 жилийн өмнө нутгаа орхих үед цагдаагийн байгууллагад шургалж нэр хүндийг нь унагаасан яргачин зантай, хөлдүү толгойт, хуулиа мэддэггүй мал авиртангууд олон байлаа харин өнөө хүртэл тийм нөхдүүд алба хашиж явна гэж бодохоор харамсалтай байна, ерөнхийлөгч өө!
Нэн даруй энэ байгууллагыг цэвэршүүлэх үүрэг өгөөд, цаашдаа төрийн энэ албанд цагдаагийн дээд боловсрол эзэмшиж, сэтгэл зүрхээ зориулж чадах хүнээр алба хашуулах боломжийг нээх хэрэгтэй шиг санагдаж байна. Ажлаа хийж мэддэггүй энэ зэрлэгүүдэд төрийн дүрэмт хувцас дэндүү ариудна.
Эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандууллаа ч оройтчихоод байна. Тун удахгүй дотор эрхтний удам дамжсан өвчин “моодонд” орох вий дээ гэж эмзэглэж байна, ялангуяа уушиг, бөөр, элэг !!! Эмчийн буруугаас болж эрдэнэт хүний амь хохирлоо гэсэн мэдээ үе үе гарч байдаг. Хайран ч хүний амь. Эндхийн төв эмнэлэг 1600 орчим эмч, ажилтантай. Эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь хохирсон тохиолдол хоёр удаа сонингоос уншсанаас биш эмчийн буруугаас гэж сонсогдоогүй юм байна. Ирээдүйд эмч болох хүн онолын хичээлдээ суучихаад бусад үед нь эмнэлэг дээр өвчтөнгөөс өвчний түүх сонсож, үзлэг хийж оношоо тавьчихаад эмчилгээний горимоо бариад эрдэмтэн, профессор, эмч нараар давхар хянуулаад хичээлээс тардаг гэнэ лээ, тэгэхээр сайн эмч төрдөг болоод эмчийн цалин өндөрт тооцогддог 3 мэргэжлийн нэг биз.
Тэгэхээр Та эрүүл мэндийн сайд аа дуудаад, эмчилж мэддэггүй эмч төрүүлдэг сургуулийнх нь талаар санал бодлоо солилцох зав гаргаарай, хөө. Ерөнхий сайдын харъяаны хүн болохоор танд нээх хамааралгүй байх л даа. Гэхдээ эргээд ирэхгүй явчихдаг хүн нь монгол, тэр монголын “эцэг” нь Та болохоор энэ талаар дурслаа.
Тэгээд ч тэр Алтанхуяг ерөнхий сайдын албыг хашиж чадах хүн биш гэдгээ ард түмний өмнө нотолчихсон өөрөө.
Удирдаж яваа улс орны тань урагшилж өгдөггүй “нойлын ногоон тэг” салбар бол БОЛОВСРОЛ.
Ямар гээчийн толгойтой ноён энэ салбарыг удирдахаараа ажлаа ингэж эхэлдэг байнаа, ниигмийн ихэнх хувийг эзэлдэг амьжиргааны дунджаас доогуур орлоготой иргэдийг чадаж байгаа юм байх даа. Сургуулийн насны ихэнх хүүхдүүд тэд нарынх байж таарна. Би хэрвээ ерөнхий сайд байсан бол тэр нөхрийг загвар зохион бүтээх товчоонд очиж ажиллахыг санал болгох байлаа, харин Та ямар өнцөгөөс харж байна даа. Хамгийн их зүйл санаачилж хийх, өөрчилж засах салбар бол энэ салбар гэж би хувьдаа боддог юм. Оюуны хоосролын ирмэг дээр ирчихсэн залуу үеийн тархинд юу хийх гэж сэтгэхээсээ өмнө өмсөх зүүхэд нь анхаарлаа чиглүүлсэн энэ салбар урагшаа ахихгүй ээ. Та нэг юм бодно байгаа, аан.
Банк, санхүүг мэдэхгүй болохоор оролдохгүй ээ, би. За тэгээд энэ олон гажуудсан алдаа завхарлыг засаг төрийн бүх эрх мэдлийг гартаа атгаж чадсан Та л хийхгүй бол өөр хэн хийх вэ? Таны амласан, таны ярьсан, таны гуйсан зүйл ард түмэнд таалагдаж байгаа боловч харамсалтай нь биелэлээ олохгүй байна, яагаад гэвэл эрх баригчид таны хүссэнийг үл тоомсорлож , ажил хэрэгч хандахгүй байна.
Монгол улс парламентийн засаглалд шилжээд 76 зүг рүү ширтсэн том толгойнуудаар удирдуулаад өнөөдрийг хүртэл зөв замдаа орсонгүй, харин балрах аюулын ирмэгт ирлээ. Нийлж байгаад нэлээн олон засгийн газрын амийг тасаллаа, нэг бол талцаж муудалцаад хурлаа хаясаар хэдэн ч сар улсаа хохироов.
Юу бидэнд үгүйлэгдэж байна вэ гэвэл Ерөнхийлөгчийн засаглал гэж шууд хариулмаар байна.
Ард түмний дунд нийтийн санал асуулга явуулахад л үр дүн гараад ирнэ. Монголчууд үе үеийнхээ түүхэнд нэг удирдагчтай байхдаа л улс шиг улс, гүрэн шиг гүрэн байсан. Эрх мэдэл ямба намба нь тэнцүүвтэр болоод ирэхээрээ нэгнийхээ заавал дээр гарах гэж зүтгэсээр тарж бутран бусдын өгөөш болж эцэстээ улс орноо газрын хөрснөөс арчуулах шахсан түүхийг өнөөгийн парламент харуулж байна. Манайх шиг 3 хан сая биш, 30,50,100,200,300 сая,бүүр тэрбум хүнтэй хүчирхэг гүрнүүд нэг удирдагчтай болоод л байна.
Яахлаараа бид халдашгүй дархан эрхтэй 76 гишүүнээр улс орноо удирдуулах ёстой юм. Нэг залуу удирдагчаа хар, 20 мянган хувьсагч гэж донгодож байгаад харийн нэг компанид бүхэл бүтэн улсын мөхөх сэхэх хувь заяаг даатгах шахчихсан байдаг.
Эрхэм Ерөнхийлөгч та, амиа дэнсэлж ухуулга нааж гүйхгүй, ард түмэн, босогчид, тэмцэгчдийн өөдөөс цэрэг, цагдаа арми хөдөлгөж түйвээхгүй, зөвхөн авилгалчид, олигархуудыг ганцхан далайлтаар барьж хориод, шударга бусаар хөлжсөн нь тогтоогдвол хөрөнгийг нь хурааж улсын төсөвт оруулах ажлыг түргэвчлүүлээч. Тойрон хүрээлэгчдээ сайн нягтал, авъяас чадвар мэдлэг боловсрол нимгэн нөхдийг өөрөөсөө холдуул, алдаа дутагдал гаргадгийг нь тушаал бууруул, албан тушаал эрх мэдэлд сонирхолтойг нь өнөд зайлуул, зусарч бялдуучдаас нь болгоомжил тэгээд эрх мэдлээ ард түмнээрээ баталгаажуулаад хөдөл дөө!
Хүрч болдоггүй үндсэн хуулиас цэрвэх хэрэггүй, хүн хүрч байж түүнийг бий болгосон, хүн хүрч байж засаж залруулаад ирсэн байхаа.
Үгээгүй ядуу айлын хүү гутал тослогч Лула хүү өнөөдөр дэлхийн шилдэг зууны ерөнхийлөгчөөр тодорсон шиг нэр алдар өөрт чинь ирэхгүй ч гэлээ ард түмнийхээ итгэлийг дааж зүтгэлээр хариулаарай.
С.Өгөөмөр /Швейцарь/
Зочин · 2014/01/28
ene yrunhiilugch chin umnuh m******** bodohod ydhdaa yaridaggui bsniig n yrij heldeggui baisniig n helj bgaa shuu tegj yrival. daanch door n bgaa *****nuud n usan ***** yum daa
Зочин · 2013/09/09
toodgor elbeg bol hvn bish shvv dee
Зочин · 2013/08/26
Угаасаа би хийдэггүй ярьдаг хүн гээд ерөнхий сайд байхдаа л хэлж байсан шүү дээ. Тийм болохоор бүлт үсрэгч ерөнхийлөгч хэвээрээ л байна дөө
Зочин · 2013/08/25
хэрэг болгодог хүнд бол их хэрэгтэй үг байна даанч элбэгээд хандсан болохоосdorgio.mn
Зочин · 2013/08/25
za bolidoo. baakhan ovoo um yarij baisanaa etssiin dund n erunkhiilu****in zasaglal nekhej *****tdeg bnshdee. hun yerunkhiilugch ****ooroo hunee baikh umdaa.
Зочин · 2013/08/25
Санаа зовоод үхсэнээ хийх вэ дээ. Тэртэй тэргүй энэ хүмүүс авна гэснээ аваад л дуусна. Ард түмэн гэж тэд нарын хувьд юу ч биш. Бүгд один черт шүү дээ
Зочин · 2013/08/24
ene buzar uls torooo gej unene zuil gej baidag yum u burhan gej bdag ter uls torchidiiig yalllah baihdaa ****uul
Зочин · 2013/08/24
yun sur yum be enhbayar uzeshgui muu avilagch bol yagaad sulalsan yum olon hun araas oroh uchir elbegdorj dahin garch chadahgui baisan uchir heseg horoid sulalvaa hoorhiii
Зочин · 2013/08/23
дэмжиж байна
Зочин · 2013/08/23
zow l ym bichij, danch ene ni ter EBI-d xvrex ym bolow uu da. arzaisan 76-g tal talru bish neg zvgrv xarulj chadaxgvi l bn shv de.
sansar · 2013/08/23
erohiilo****in zasaglal hereggui bha. gants hunii gart het ih medel bsanaas olon hund ni bsan dr bh. bi huwida tegej bodoj bna
Зочин · 2013/08/23
Zuv ug sanagdlaa. Erunhiilu****in zasaglal manaid heregtei. 76 tom tolgoigoor udirduulaad yavtsgui ni 20-iod jiliin hugatsaand haragdlaa!
Зочин · 2013/08/23
ebe ym hiihii muu daa toriin alba ni nel namiin haryalal bolchlooshde.darga nar ni oort ni dolginson hun aimaar sain.herge alga da toriin alba.elbegdorjiig demjsen ymsan oligtoi uls orniig zov zamd ni oruulah ynz algaaa.
Зочин · 2013/08/23
Зөв үзэл бодолтой хүн байна. LIKE
Зочин · 2013/08/23
дэмжиж байна