Хоёр цагдаагийн хэлтэс сэжигтнийг таних тусгай өрөөтэй болов
2016/02/25
Төв аймгийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэс олон улсад нийцсэн сэжигтнийг танин олуулах өрөөтэй болжээ.
Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Канад сан”-гаас 46.8 сая төгрөг олгож, орчин үеийн шаардлагад нийцсэн 2-10 дахин татах чадвартай хяналтын камер, дуу бичлэгийг нь хурааж хадгалах компьютер, техник ширээ сандал, тусгай толин хаалтаар тоноглосон, сэжигтнийг танин олуулах өрөө байгуулжээ.
Хүний эрхийн үндэсний комисс болон “Эмнэсти интернэйшнл”-ийнхэн цагдаагийн албан хаагчдыг хүний эрх зөрчдөг гэж байнга шүүмжилдэг. Хүний эрхийн үндэсний комиссийн 2014,2015 оны тайланд “…бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйгээр сэжигтнийг танин олуулах үед нэг талаас нэвт харагддаг шилэн хаалттай тусгай өрөө байхгүйн улмаас хохирогч сэжигтнийг биечлэн заахаас аргагүйд хүрдэг. Улмаар хохирогч эмэгтэй эргээд гэмт этгээдийн заналхийлэлд өртдөг…” гэж дүгнэсэн. Энэ мэт нөхцөл байдалд үндэслэн цагдаагийн байгууллагаас Канадийн сангийн орон нутгийн санаачилга / КСОНС/ хөтөлбөрийн газарт төсөл бичиж хүргүүлснээр байцаалтын тусгай өрөө байгуулах, хөрөнгө шийдүүлж чаджээ.
Уулзалт, байцаалтын тусгай өрөө нь мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогчийн, аюулгүй байдлыг ханган, хамгаалах, хохирсон хүн гэмт этгээдийн нүдэн дээр тэдгээрийг заахгүйгээр тусгаарласан шилэн хаалт бүхий өрөөнөөс таньж зааснаар заналхийлэлд өртөхгүй байх орчныг бүрдүүлсэн байна. Энэхүү өрөөнд ярианы болон дүрс бичлэг хийж хадгалдаг техник хэрэгслүүдийг суурилуулсан нь байцаан шийтгэх ажиллагааг баримтжуулахдаа хүний эрхийг зөрчих, эрүүдэн шүүх явдал гарахаас урьдчилан сэргийлснээрээ чухал ач холбогдолтой төдийгүй, эрүүгийн хэрэгт нотлох баримтыг бүрдүүлэх, бэхжүүлэх хэргийг шударгаар шийдвэрлэхэд эрс ахиц гаргасан үйл явдал болжээ. Мөн энэ өрөөг ашиглах болсноор сэжигтэн, яллагдагч нараас гадна өмгөөлөгч, прокурорыг байлцуулан мөрдөн байцаагч нар нь тайлбар мэдүүлгийг авах боломжтой болж байгаа юм.
turuu · 2016/02/25
Davaaniamiin Otgonzhargald bayar hurgi.uhaantai sain zaluu shuu,shudarga zarchimtai saihan ch zaluu.ene doorhi yumnuud ataarhazh uhlee.
zochin · 2016/02/25
Otgonjargalaa mashintai bolson u Dagbasurengiin mashinig guij unaad l
zochin · 2016/02/25
Dagbasurengiin mashinig guidag Otgoo
zochin · 2016/02/25
Mashingui Otgoo
Зочин · 2016/02/25
Dabaanymin Otgonjargal nobsh daranguilagchiig zailuul mordon bolgo
Зочин · 2016/02/25
Otgonjargalaa lalraa ajlaa sain hiigeerei chi aabinhaa neriig baastab. Aabiinhaa nereer ybdag baij chi ih zxantai hajuugaar ni hun daramtlahaa bolioroi chi lalaraa