Түрээсийн орон сууц: Иргэд хаанаас сонголтоо хийж болох вэ
2016/02/26
Ирэх сараас эхлэн хөнгөлөлттэй үнээр байр түрээслэх боломжтой болсон талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түрээсийн орон сууц ХААНА, ХЭД байгаа вэ гэдгийг танилцуулж байна.
Орон нутагт:
Улаанбаатар хотод
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шалгуур
- Эрхзүйн бүрэн чадамжтай, 21 нас хүрсэн
- Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
- Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
- Гэр хороололд амьдардаг,үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх
Бүртгүүлэх бичиг баримт
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт / тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байх/
- Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
- Орлого тодорхойлох баримт бичиг /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэдэг бол орлогыг нотлох баримтын хуулбар/
- Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
- Байгалийн гамшиг гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байх
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ 5 ХҮРТЛЭХ ЖИЛЭЭР ГЭРЭЭ ХИЙН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь ГУРВАН сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна.
Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5,500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4,000 төгрөг/, нэг байр 30-50 метр квадрат байхаар тусгажээ.
Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана гэж албаныхан онцоллоо.
Зочин · 2016/02/26
Busad amguudad hezee heregjih yum bol