Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12:30 цагт “Нийслэлийн Гэр Бүлийн Өдөр”-ийн нээлтийн үйл ажиллагааг Хэвлэлийн Хүрээлэнгийн танхимд зохион байгуулсан байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 200 дугаар тогтоолоор “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлагдан гарсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Би гэр бүлдээ хайртай үйл ажиллагаа, Хөгжлийн харандаа экспо, Сэтгэлийн үндэс тус хөдөлгөөн, Хайрын гар awards гэх мэт хүүхэд, гэр бүлийн хөгжилд чиглэсэн 8 төсөл 2016 онд багтан хийгдэх юм байна.

Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар 08 дугаар тогтоолоор “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” тогтоол батлагдан гарсан юм. Ийнхүү 2016 оны 02-р сарын 28-ний ням гарагт нийслэлчүүд анх удаа Гэр бүлийн өдрөө хамтдаа тэмдэглэхэд бэлэн боллоо. Сар бүрийн сүүлийн 7 хоногийн ням гарагт нийслэлчүүд Гэр бүлийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болно, үүгээр дамжуулан гэр бүлийн тухай ойлголт, үнэ цэнэ нийгэмд бэхжих юм байна. Маргааш нийслэлийн гэр бүлийн өдөр.

 

www.Urla.mn