2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн хүрээнд иргэд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах, бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон юм.

Сугалааны тав дахь тохирол өчигдөр /2016.02.28/ 19:30 цагаас болж, нийт 13,688 азтан тодорлоо. Иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн сугалаанд нэгдүгээр сарын 1-нээс хоёдугаар сарын 20-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулжээ.

Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу.

Энэ удаагийн сугалааны тохирлоор супер шагналын эзэн тодроогүй бөгөөд супер шагналын сан 350,000,000 төгрөг болж өсөөд байна.