Таны машины улсын дугаар тэгш тоотой бол нийтийн тээврээр үйлчлүүлээрэй
2013/08/25
Зам засварын ажлууд хийгдэж байгаа болон хичээлийн шинэ жил дөхөж, нийслэлд хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм.
Энэхүү зохицуулалтын дагуу өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна.
Түүнчлэн Бөхийн өргөөний уулзварын зам засварын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийх юм байна. “Гудамж” төслийн хүрээнд Бөхийн өргөөний уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлын зураг төслийг “Танил санаа” ХК боловсруулж, гүйцэтгэлийг “Төгс Үржих зам” ХХК хийсэн байна.