Олон Улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан нийгмийн салбар салбарт өөрийнхөө манлайллыг хөгжүүлсэн, шинэ залуу үеийн бүсгүйчүүдийн “Happy Women” чөлөөт уулзалт ярилцлагыг Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулахаар болжээ.

Уулзалтанд Залуучуудын өвлийн II олимпийн наадмын алтан медальт, тэшүүрчин Б.Сумьяа, Пеппэр Jennie, Ээлтэй ертөнц төрийн бус байгууллагын тэргүүн Т.Туяажаргал, Анагаах ухааны доктор, “Гранпри” эмнэлгийн ерөнхий эмч Х.Алтанзул, UPS-Монгол” компаний гүйцэтгэх захирал П.Бүрэнжаргал, Жүжигчин Н.Мөнхсоёл, Монгол HD телевизийн хөтлөгч Н.Ариунтунгалаг, “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах зэрэг салбарын салбарын шилдэг 8 эмэгтэй оролцож залуу эмэгтэйчүүддээ зөвлөгөө өгч, амжилтын нууцаасаа хуваалцах аж.

Мөн энэ үеэр “Бизнесээ чөлөөлье” сарын хүрээнд бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг сурталчлах, үсчин, гоо сайхны бүтээгдэхүүний яармаг худалдаа зохион байгуулагдах ба оролцогчдод хөнгөлттэй үйлчлэх, худалдан авалт хийх боломжоор хангах гэнэ.

Уулзалт 2016 оны 03-р сарын 09-ний 15 цагт МЗХ-ны “Залуус” танхимд болох аж.