Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн болох ирээдүй “гэрэлтээд” л ирлээ
2013/08/29
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Булган аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр улиран сонгогдсон туршлагатай улс төрч. Харин түүнийг БСШУ-ны сайд хээл хахуулийн мөнгө нэхэж, захиалгаар хүнийг зодож, дээрэмдүүлсэн хэрэгт шалгагдаж байгаа билээ.
Хууль, хяналтын байгууллагынхны хэлж байгаагаар түүний гэм буруутайг бараг л тогтоочихож байгаа юм. Хэрвээ гишүүний гэм буруутай нь тогтоогдчихвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх болно. Түтгэлзлүүлэх саналыг УИХ-ын дарга гишүүнтэй уулзах үеэрээ ярьсан болохыг эх сурвалжууд хэлээд байгаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар Ё.Отгонбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг чуулганаар хэлэлцэнэ гэж байсан. Тэгэхээр энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганаар үзэх зүйл ихтэй, сонсох баримт ихтэй байх бололтой юм.
Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын буруутайг тогтоосон тохиолдолд МАН-аас жагсаалтаар нэр дэвшигчдийн дарааллын дагуу НАМЗХ-ны дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн болох ирээдүй тодроод ирж байгаа юм.
Тэгвэл НАМЗХ-ны дарга Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэж хэн бэ?
Тэрбээр нь Улаанбаатар хотод 1980 оны зургадугаар сарын 29-ны өдөр төрсөн.Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, “Бэрс” кино урлагийн дээд сургууль, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрхзүйч, улс төр судлаач мэргэжилтэй. Монгол Улсын Боловсролын Их сургуульд Нийгмийн ухааны чиглэлээр магистрийн зэрэг, Австралийн Мельбурний Их сургуульд Олон улсын төсөл хөтөлбөрийн мэргэжилтний III зэрэг хамгаалсан. Хэнтий аймгийн Бэрх хотын Засаг даргын Тамгын газрын дарга, “Дэлхийн Зөн-Монгол” олон улсын байгууллагад салбарын удирдагч, Бүсийн захирал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, 2009 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтсийн даргаар тус тус ажилласан. 2010 оноос Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 2010 онд Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан. Монгол Ардын Намын XXVI Их хурлаас Бага хурлын гишүүн Удирдах Зөвлөлийн гишүүн, намын Бага хурлын ll /2011/ хуралдаанаас намын Нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа. Өдгөө Харвардын их сургуульд суралцаж байгаа аж.
Тэгвэл 33 настай Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын гишүүн болох замыг бартаат замтай зүйрлүүлбэл асар их бартаатай зам гэж хэлж болохоор байна. Өөрөөр хэлбэл Ё.Отгонбаярын гэм буруутайг хууль хяналтын байгууллага тогтоочихоод төрийн эрх баригчдад түүнийг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх хүсэлт тавина. Түүнийг нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх учиртай. Чуулганаар эрх баригч, сөрөг хүчний аль нь олон гишүүнтэй байсан нь ялна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Ё.Отгонбаярын УИХ-ын гишүүний суудалдаа удаан суух эсэх нь одоо эрх баригч АН-ын гишүүд, бие даан нэр дэвшин УИХ-ын гишүүн бологчдын мэдэх хэрэг болоод байгаа юм.
Хууль, хяналтын байгууллагын хэрхэн ажилладаг, улс төр гэгч ямар тоглоом байдгыг одоо хүлээх л үлдээд байна.
Т.Энгүүн
Зочин · 2013/09/11
Нөхөн сонгууль явагдана.Яагаад гэвэл Отгонбаяр намын жагсаалтаар гарч ирээгүй Булганд нэр дэвшиж гарч ирсэн биз дээ. Иймээс намын жагсаалтанд байгаа Оюун-Эрдэнэ энд хамаагүй.
Зочин · 2013/09/02
Otgonbayar chine Bulgan aimgaas songogdson gishuun bizdee
Зочин · 2013/08/31
Harvard muudaj baigaan bishuu elseltee ch oligtoi awch chadahaa baij hoorhii
Зочин · 2013/08/31
ugui eee listeeree oyunerdene orii shdee
Зочин · 2013/08/30
НӨХӨН СОНГУУЛЬ БУЛГАНД ЯВУУЛНА ШҮҮ ДЭЭ ХУДЛАА ЮМ БИЧИХЭЭ БОЛЬ СЭТГҮҮЛЧЭЭ
Зочин · 2013/08/30
НӨХӨН СОНГУУЛЬ БУЛГАНД ЯВУУЛНА ШҮҮ ДЭЭ ХУДЛАА ЮМ БИЧИХЭЭ БОЛЬ СЭТГҮҮЛЧЭЭ
Зочин · 2013/08/30
Хэнтийн залуу тэнэг....дарганцар зантай.
Зочин · 2013/08/30
oyun erdene ch alban tu****ld durtai nohor bhaa