Хөвсгөл аймагт газар хөдөлжээ
2016/06/05
Монгол улсын нутаг, Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос баруун урд зүгт 23,4 км зайд 3,4 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн албаны Сибирийн салбараас мэдээлсэн байна. Геофизикийн албан Алтай Саяны салбарт боловсруулсан мэдээллээс үзвэl газар хөдлөлийн төв нь хойд өргөргийн 49,54, дорнод өргөргийн 99,89 градуст, оросын Тувагийн хилээс 139 км зайд байлаа гэсэн байна. Газар хөдлөлийн төвд чичирхийллийн хүч нь MSK-64 шаталбараар дөрвөн балл байжээ. Монгол Улсын баруун хойд нутаг, ялангуяа Тува, Алтайн бүгд найрамдах улс, Буриадын баруун нутагтай хил залгаа газруудад 2011 оны сүүлчээс газар хөдлөл чичирхийлэл байнга давтагдаж байгаа юм.