Ерөнхий сайдын суудалд хэн сонгогдох вэ
2016/07/06
Шинэ парламент өчигдөр анхны чуулганаа хийсэн. УИХ-ын дарга болон бүлгийн дарга нараа сонгочихсон. Тэгвэл өдгөө Ерөнхий сайдын суудалд хэн залрах вэ гэсэн асуулт эзэнгүй үлдээд байна.
Үнэмлэхүй ялалт байгуулсан МАН бага хурлаа өнөөдөр хуралдуулж байж Ерөнхий сайдын суудалд суух хүнийг тодруулна. Уг нь хүмүүс МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд болох байх хэмээн таамаглаж байсан ч тэгсэнгүй ээ.
МАН-аас С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат нарыг Ерөнхий сайдын суудалд сонгогдох байх гэж нэлээдгүй олон хүмүүс дэвшүүлж байна. С.Бямбацогтын хувьд өмнөх парламентад намынхаа бүлгийн даргын ажлын хашсан.
Ж.Эрдэнэбатын тухайд аймгийн Засаг даргаас УИХ-ын суудалд сууж, МАН засагт хамтрах хугацаанд Сангийн сайдын албыг хашсан билээ.
Ийнхүү энэ тэнцүү улс төрийн туршлагатай хоёр эрхэмийнхээ хэнийг нь Ерөнхий сайд болгохоо МАН бага хурлаараа шийдэх нь ээ. Мэдээж олонхийн саналыг авсан нь л Ерөнхий сайдаар сонгогдох нь ойлгомжтой.
Тэрсээ · 2016/07/06
Бадамжунайг ХХАА-н сайд болгох хэрэггүй шүү. Тариаланчдын мөнгийг хулихдсан өөдгүй хүн. Хэрвээ сайд болговол намын нэр хүнд унах болно.
Зочин · 2016/07/06
энэ хоёр залуу аль нь ч байж болох байх .Эрдэнэбат нь эдийн засагч байхаа Баярцогт маш шаргуу ажилладаг . хүн дээ.
зочин 833 · 2016/07/06
бямбацогт өнгөрсөн 4 жилд их тэмцлээ шүү дээ
Зочин · 2016/07/06
byambatsogt bol yamarch bolovsrolgui hulgaich shdee sanhuu tugssun diplom ni huuramch shuu!!! shalguulaarai
Zoogii · 2016/07/06
Бямбадорж гуайг Ерөнхий сайдаар сонгох нь зөв болов уу. Туршлагатай улс төрч