Монгол ардын нам Ерөнхий сайдаа тодруулж эхлэхтэй зэрэгцэн цахим ертөнцөд Засгийн газрын яамдуудын сайд нарын суудалд горилогсдын тухай яриад эхэллээ. Мэдээж салбар бүрт боломжит нэр дэвшигчид, горилогчдын хүсэл, сонирхол өндөр түүнийг дагасан зохион байгуулалттай үйл ажиллагаанууд ихээр өрнөж байгаа нь дамжиггүй. Тэр дундаа Эрүүл мэндийн салбарыг толгойлох хүсэлтэй зарим эрхмүүдийн нам доторх албан бус сунгаа, боломжит өрсөлдөгчөө гутаан доромжлох үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна гэх салбарын хүмүүстэй таарлаа.

Ямартай ч Монголын эрүүл мэндийн салбарынхны хувьд сошиал ертөнцөд шинэ сайдад нэр дэвшигчдийн тухай сүүлийн 4 хоног чөлөөт санал асуулга өрнөж, аль хэдийн 10 гаруй хүнийг уралдуулаад амжив.

Эрүүл мэндийн салбарынханы албан бус санал асуулгын байдал. 2016 оны 7 сарын 7-ны байдлаар.

Тус яаманд сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын алба хашсан туршлагатай нэлээдгүй эрхмүүд цохиж явна.

1201607061467781692Тухайлбал, Сайд асан Н.Хүрэлбаатар, Дэд сайд асан Ж.Амарсанаа, Ж.Цолмон, Д.Атармаа, УИХ-ын гишүүн асан Н.Очирбат нар нэлээд санал авч эхний байруудад орсон байна. Тэд анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай юм байна.

Н.Хүрэлбаатарын хувьд Эмч мэргэжилтэй, АУ-ны доктор, Профессор, Эмнэлэгт асрагч, Сумын эмнэлэгт эмч, АУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, Эмч нарт Мэргэжил олгох Институтийн дарга, Био-Анагаах сургуулийн захирал, Халдвартын төвийн дэд захирал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сайдаар ажиллаж байсан. Түүний аав, ээж хоёр нь насаараа эрүүл мэндийн салбарт зүтгэсэн эмч нар юм. Н.Хүрэлбаатарыг 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мөнгө алдсан талаар хэвлэл мэдээлэлээр шуугиж байсан. Энэ асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж, түүнийг буруугүй гэдгийг тогтоож энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тэр 2014 онд мэдэгдэл хийж байсан. Тэр салбарынхаа санал асуулгад хол илүү дэмжлэгтэй байгаа бөгөөд 235 эмнэлгийн ажилтны санал авсан харагдана.

edfff96fd3895ac7bigХарин Ж.Цолмонгийн хувьд Шүдний эмч мэргэжилтэй, АУ-ны доктор, 1995 онд АУИС-ийн Нүүр Ам Судлалын Тэнхимд багш, эрдэм шинжилгээний ажилтан, 1999 -2007 Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнд Гадаад харилцаа, гадаад төслийн ерөнхий зохицуулагч, Орто-Дент сургалт судалгаа Эмчилгээ Оношлогооны төвийн захирал, Эрүүл мэндийн дэд сайдын албыг хашиж байсан. Дэд сайд асны ээж нь хүүхдийн эмч хүн юм байна. Түүний хувьд хувийн шүдний эмнэлэгтэй, хийсэн бүтээсэн, оносон алдсан талаасаа харьцангуй битүү нэгэн юм. Эрүүл мэндийн салбарынхан түүнийг дэмжиж 54 санал өгчээ.

0454db4d-cdce-4866-9ae4-f9f4683bd526Д.Атармаагийн хувьд Эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежид багш, Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга, Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн дарга, Эрүүл мэнд, спортын дэд сайдаар ажиллаж байсан. Хамтарсан засгийн газарт богинохон хугацаанд ажиллахдаа хувийн болоод улсын ажилдаа амаргүй сорилтуудтай учирч байсан. Улаанбурхан өвчнийг анх дэгдэх 2015 оны эхэн үед багийг удирдан ажиллаж байсан гэдэг. УИХ-ын 2016 оны сонгуульд 47 тойрогт өрсөлдөж, сонгогдож чадаагүй. Салбарынхан нь түүнийг дэмжиж 38 хүн санал өгчээ.

eBex-0h8Н.Очирбатын хувьд Уламжлалт анагаахын эмч, Анагаах ухааны магистр, АУИС-д багш, Польш улсад болон Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч, Чингэлтэй дүүрэгт эрүүл мэндийн асуудал хариуцсан зохион байгуулагч, Засаг даргын орлогч, Засаг дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын байнгын хороон даргаар ажиллаж байсан. Түүний аав эрүүл мэндийн салбарт насаараа зүтгэсэн эмч хүн юм. Өмнөх засгийн үед Эрүүл мэндийн дэд сайдын төлөө Д. Атармаатай өрсөлдөн унаж байжээ. Эрүүл мэндийн Салбарын ажилчид түүнийг дэмжиж 14 санал өгсөн байна.

Дээр нь Дэд сайд асан Ж. Амарсанаа 84 хүний санал авсан ч АН тул дэмжигдэхгүй.

Ямартай ч ойрын үед шинэ ерөнхий сайд, шинэ засгийн газрын гишүүдийг томилохоор МАН их л завгүй байна. Гацаа, уналтанд ороод буй энэ салбарыг босгох, шинэчлэх, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зүгээр ч нэг удирдах алба хашиж байсан хүн бус бодлогын түвшинд харж, ажиллаж, ажиллуулж чаддаг, салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгнээр удирдуулах нь зүйтэй юм. Монгол төрд ачааны хүндийг үүрэх чансаатай, тулхтай аавын хүү, ээжийн охиныг олж тодруулан амин чухал салбарынхаа жолоог атгуулах билгийн мэлмий байгаа гэдэгт итгэнэм.

 

А.Тамир
Ugluu-logo202