Т.САЙХАН

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Увс аймгийн Засаг даргаар Дайвийнямын Батсайханыг томилжээ. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болж Засаг даргад Д.Батсайханыг томилуулахаар нэрийг нь дэвшүүлж Ерөнхий сайдад өргөн барьсан юм. Д.Батсайхан нь 2004-2012 онд Увс аймгийн ИТХ-ын даргаар хоёр удаа сонгогдон ажилласан бөгөөд 2012 онд АТГ-т шалгагдаж, улмаар хоёр жил төрд ажиллахгүй байх, торгох ялаар шийтгэгдээд байсан нэгэн юм.

 

Эх сурвалж:www.polit.mn