Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсaйхан нар АТГ, ТЕГ-т шалгагдаж байна
2016/08/25
Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Тагнуулын Ерөнхий газарт Төрийн нууц задруулсан болон хорлон саатуулсан хэргээр шалгагдаж байна. Мөн АТГ-т төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа юм.
Тэдний хийсэн мэдэгдэл нь Тагнуулын Ерөнхий газар болон АТГ-т шалгагдах болсон үндэслэл болжээ. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрсөн сарын 30-нд төв банкны дэд ерөнхийлөгчийг томилох чуулганы хуралдааны үеэр Монгол улсын валютын нөөц 400 сая ам.доллар байна хэмээн мэдэгдсэн. Мөн энэ сарын 9-нд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол улсын зээлжих зэрэглэл дөрвөн шатлалаар буурсан. Улсын төсөв 1,8 их наяд төгрөгөөр тасарчээ. Монгол улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар. Мөн Засгийн газрын нийт өр 21,3 их наяд төгрөг. Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна” хэмээн мэдээлсэн нь хорлон саатуулах, төрийн нууц задруулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл хэмээн үзэж өмгөөлөгч Г.Батбаяр 2016.08.19-ны өдөр тэднийг Тагнуулийн Ерөнхий газар болон АТГ-т ханджээ.
Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр: “Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлснээс болж долларын ханш өсөхөд хүргэсэн. Мөн гадаадын хөрөнгө оруулалт, зээл, хандив, тусламжийг зогсоолоо. Ингэснээр улсын батлан хамгаалах хүч, эдийн засгийн хүчийн чадлыг сулран доройтуулсан гэж үзэж байна. Тиймээс ТЕГ-т Эрүүгийн хуулийн 87-р зүйл Төрийн нууц задруулсан, мөн хуулийн 85-р зүйлд хорлон саатуулах үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй хэмээн үзэж хандаад байгаа. АТГ-т Эрүүгийн хуулийн 264-р зүйлд Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр өгсөн.
Хэдийгээр ард түмний мэдээлэл авах эрх Үндсэн хуулийн 16.19-д заасан байдаг ч төр, хувь хүн, төрийн байгууллагатай холбоотой асуудлаар мэдээлэл авахыг хориглодог. Ийм байхад улсын нууц, төрийн нууцыг задруулсан гэж үзэж байгаа. Мөн тухайн албан тушаалтан өөрийн удирдаж байгаа байгууллагын дотоод асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж болох боловч эрх мэдлээ хэтрүүлэн цааш нь зарлаж байгаа нь албан эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Энэ талаар эрх үүргэнд нь заагаагүй. Үүнээс болж улсад болон хувь хүнд их хэмжээний хохирол учирсан гэж үзэж байгаа.” Гэв.
Одоогоор мөрдөн шалгалтын ажил явагдаж байгаа юм. Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдын шалгагдаж байгаа Эрүүгийн хуулийн заалтуудыг бүрэн эхээр нь хүргэе.
85 дугаар зүйл.Хорлон саатуулах
85.1.Монгол Улсын эдийн засаг, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг саатуулсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
87 дугаар зүйл.Төрийн нууц задруулах
87.1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
87.2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
264 дүгээр зүйл. Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
264.1.Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
264.2.Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тэдний гэм буруутай эсэхийг шүүх эцсийн байдлаар шийдвэрлэх юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2016/08/28
MAN iiin moriin hotolboriig ni umshaad songosiimsan getel buh yum talaar bolj baih shiv harin ch esregeeree bolj bna odoo yadag bilee odoo dahin MAN d sanal ohgui
Зочин · 2016/08/25
Zaaaa erh barij bgaa namiin humuusiig yun shalgah be amjuhgyi bh
Зочин · 2016/08/25
Mongolchuud iim mal sh d. Alivaag nuuj ywaad bwal ulam l dordood bdag negent iim bga zuiliig iim bna yaj saijruulhuu geed yarih ni zuw. Gadaadiin huhnii suunees garah tsag bolson. Bidend ew negdel mongol ulsaa umuuruud bosoh ed hurungiin bus setgel zurh negdel chuhal bna
Зочин · 2016/08/25
Хорлон сүйтгэх үйл ажиллагаа мөн.
Зочин · 2016/08/25
энэ нэг өвчтэй юмыг байх ёстой шар хадруу нь явуулаачээ. өмгөөлөх эрх мэрхийг нь цуцлах хэрэгтэй. сэтгэцийн өвчтэй юм яаж хүн өмгөөлөхийн бэ
Зочин · 2016/08/25
Iim doroitold 1 udur, 1 jiliin dotor oroogui. Ene doroitol MAH-aas ugshiltai, AH-iin oroltsootoi doroitol.
Зочин · 2016/08/25
УЛСЫН НУУЦ ГЭЖ БАЙМААРДАА.ХАРИУЦЛАГАГҮЙ НУСАН ТАГЛААНУУД МАШ ЗӨВ НИИТЛЭЛ БАЙНА
иргэн · 2016/08/25
ийм байдалд байгааг хэлсэн хүмүүс нь хэрэгтэн болдог юм байж, гэтэл ийм байдалд оруулсан хүмүүс нь яах вэ???
Зочин · 2016/08/25
okay
Зочин · 2016/08/25
Unen yum yarisan hund yu oshoo bilee dee, Ard tumend uneniig heleh tsag ni bolson aliin bolgon hudlaa yarij oorsdiigoo huurah ve dee, Yun toriin nuuts ve, zahiin hun l meddeg zuil bna sh dee,
Өвгөн · 2016/08/25
Энэ санаатай хорлон сүйтгэх ажиллагаа арай биш байх, гэхдээ мэдлэг чадваргүй, УИХ-д луйвраар 2 удаа гарч 8 жил "хэлгүй королла" явсан нөхөр нэг л өдөр хэл орж, улсын хөмөг нууцыг дэлгэж, мөн үгсэн хуйвалдсан юм уу нутаг нэгтэн МБ-ны ерөнхийлөгч гэх Баяртсайхан Улсын мөнгөний авдар хооморч хасах болсон тухай дэлхий дахинд зарласан нь улсаа хорлож, бүрэн дампуурууллаа. Өрх айл ч гэсэн хэдэн төгрөгийн өртэй, амьдрал ямар байгаа, өмсөх бандаж ч үгүй шалдан яваа бол би шалдан яваа гээд өмдөө тайлж олонд үзүүлэх үү. Ийм л явдал боллоо. МАН мэргэжлийн ЗГ байгуулна гэж ард олонд амлаад ийм л чадвар мөхөс, нөхдийг тавьсаны гай нийт улс орон, ард олонд гай түйтгэр, монголд бол "Цунамийн аюул" боллоо чааваас.
zochin · 2016/08/25
Mash zov asuudal bn da harin ch neg Choijilsureng ogtsruulaa