Луугийн аманд Монгол улс гуйж байгаад орлоо
2016/10/28
ЛУУ гэхээр Хятад улсын тухай гэж монголчууд шууд л ойлгоно, харин АМАНД гэдгийг эзлэгдэж, эрхэнд нь орлоо гэж, эсвэл хэлсэн аманд нь унаж ѳглѳѳ гэж 2 талаас нь ойлгож болох байх.
ЭЗЛЭГДЭХ гэдгийн тухайд бол тусгаар тогтносон Монгол улсыг урд хѳрш маань эзэлчихсэн маягаар байнга л басамжилж, элэглэн доог хийсэн ѳнгѳ аяс гаргаж байдгийг монголчууд андахгүй. Ер нь монголыг улс тѳрийн юмуу, эдийн засгийн механизмаар эзлэн авах бодлого, Хятадын тѳрийх нь ой санамжинд суучихсан байдаг тодорхой асуудал.
Ингэж зоригтой хэлж байгаагийнхээ аргументыг би энэ доор хэлнэ. Хэдэн жилийн ѳмнѳ юмдаг, Хятадын дэвсгэр нутагт Монгол улсыг багтаагаад хийчихсэн газрын зураг гарч шуугиан дэгдээх үеэр,..улс тѳрийн асуудал байхгүй, уран бүтээлчийн халил, хуучин мѳрѳѳдѳл, билэгдлийн чанартай...энээ тэрээ гэж хятад сэтгүүлч бичиж байсныг санаж л байна.
Тухайн үедээ би, БИЛЭГДЭЛ гэснийг ойлгоогүй, "солиорч байна, муу хужаа" гэсэн юм бодоод, эргэлзээд ѳнгѳрч билээ. Харин саяхан, намайг хүндэлж явдаг нэг уншигч дүүгээс...хятадаас авах зээлийн тухай бичээч...гэсэн хүсэлт аваад тэгдэг ч юмуу хэмээн бодож, Хятадын газрын зургийг харж суунгаа сонин дүрс ажиглан нуруугаар хүйт даах шиг болов. Хятадууд, дандаа газрын зургаа үе үе үзүүлээд гайхуулаад байдгийг санаад чихүүдэс хүрэв. Хятадын БИЛЭГДЭЛ гэж юу бичээд байлаа гээд нэмэрцүүлээд бодтол дотор эвгүй оргив.
Хятадын газрын зургийг зэрвэсхэн ажиглаваас, баруун зүгт толгойгоо хандуулан, дэлээ босгон уурссан хэвтээ арслан, ангайсан амандаа Таджикстаны нутгаас соёогоороо зуусан байдалтай, хондлой дээр нь мѳн л баруун тийш зүглэсэн тэнхээ байдгаараа ангайсан амандаа Монголын зүүн хязгаарыг үмхсэн луугийн толгой эрүүгүүрээ дэрлэн хэвтэж байгаа дүрс тодорно.
Газрын арслан, тэнгэрийн луу 2 бол Хан үндэстний БИЛЭГДЭЛ гэдгийг хэн хүнгүй мэднэ. Арслан, луу 2 ангайснаа үмхэх нь хятадын хѳгжлийн БИЛЭГДЭЛ, цагийн байдал гэж тэр сэтгүүлч, егѳѳдѳн бичсэн байхыг үгүйсгэхгүй, гэхдээ тэрний бодлоор болно гэж ч юу байхав, зүгээр л эвгүй юм. Нѳгѳѳ талаар, Хятадын ГЕО-г ялимгүй сонирхчиход л БИЛЭГДЭЛ гэгч нь биелээд байгаа нь тун хачирхалтай, цаагуураа нэг зэвүүн.
Хятадын эдийн засгийн экспанси бодлого
Хятад гүрний ГЕО, олон туйлт үзэл санаанд хамрагддаг, Америкийн ганц туйлт бодлогыг эсэргүүцдэг, бүс нутагтаа жанжлах далдхан санаа агуулдгийг дэлхий нэгэнт мэддэг болжээ. Хямд үнэтэй бараа, нам хүүтэй зээлээр дэлхийг аажим эзлэх бодлого нь ОУ-ын нийгэм зүйд ХЯТАДЫН ЭКСПАНСИ БОДЛОГО гэж нэрлэгддэг аж. Энэ нь хѳрш зэргэлдээ улс орнуудыхаа эдийн засгийг эзлэх замаар болвол газар нутгаа, болохгүй бол нѳлѳѳллѳѳ алхам, алхмаар ѳргѳтгѳхѳд чиглэгдсэн бодлого гэсэн үг юм. Хятад гүрэнд язгуур сонирхол гэж байдаг бол тэр нь Ар Монгол байх ёстой гээд Хятадын эдийн засгийн реформыг үндэслэгч Дэн Сяо Пины хэлчихсэн үг тѳрийх нь хар хайрцаганд хэвтэж байдаг ч байж мэднэ.
Думдад Улсын эдийн засаг хүчирхэгжхийн хирээр, экспанси бодлого нь амжилттай хэрэгжиж байна. Хятадын ДНБ 2,6 трлн доллараар хэмжигдэж байна. Энэ нь хүчэрхэг Их Британи улсыг аль хэдийн ардаа орхиж, дэлхийд АНУ, Япон, Германы дараа 4-т жагслаа гэсэн үг. Хятадын валютийн нѳѳц 91 млрд долларт хүрэв, энэ нь манай муу бичил эдийн засгийг 10 удаа залгих чадамжтай гэсэн үг. Хятад улс, дэлхийн тэргүүлэх G7-д албан ёсоор орохыг хүсдэггүй, дэлхийн Эдийн засгийн Хамтын ажиллагааны байгууллага ( OESD)-д элсэхэд яардаггүй, хѳгжингүй орны статус авахыг хүлээн зѳвшѳѳрдѳггүй ийм л их гүрэн.
Хѳгжиж байгаа орон гэсэн статустай байхыг эрмэлздэг нь барын сүүл байснаас батганын толгой байсан нь дээр гэж үздэг, жанжлах бодлоготой нь холбоотой байх. Хятад хүн танигддаггүй шиг, ГЕО-г нь ойлгоход маш тѳвѳгтэй, санаа зорилго нь далд, маш нууц байдаг байна. Алжирт цѳмийн хошуу нууцаар нийлүүлснийг ойлгоход хэцүү, яг түүн шиг монголтой цѳмийн энергийн талаар хамтран ажиллах сониролтой байдгийн далд санааг хэн ч үл ойлгоно. Хятад ѳѳрийн ГЕО-г...энгийн, ядуу буурай орнуудад, улс тѳрийн тогтолцоогий нь харгалзахгүйгээр туслаж, хүнд байдлаас гаргахад мѳнгѳ хайрлахгүй...гэж тодорхойлсон.
Үүний цаана, улс тѳрийн ямар далд санаа нуугдаж байдаг нь мэдэгдэхгүй, гэхдээ зарим нэг зүйл тодорхой болсоор байна. Бибээр, Хятадын ГЕО судлаач биш, нарийн ширийнийг нь үл мэднэ, гэвч уншигчийн асуултанд хариулах үүднээс Хятадын зүгээс, бүс нутагтаа явуулж байгаа, гадаад эдийн засгийн зѳѳлѳн аргаар эзлэх ( колончлох) зарим бодлогоос нь мэдэж байгаа хэмжээндээ дурдахаас ѳѳр аргагүй, учир нь энийг хэлэхгүйгээр хятадаас авах зээлийн талаар үндэслэлтэй юм хэлэх боломжгүй юм.
Хятадын эдийн засгийн колончлол
Хѳгжил бууруай орнуудыг эдийн засгийн талаар хараат байдалд оруулж, колончлох бодлого явуулдаг орнуудын нэг нь гарцаагүй Хятад. Хэдэн жилийн ѳмнѳѳс л, ГХЭ ( газрын ховор элемент, металл) олборлолтын аварга том үйлдвэр уурхайнуудаа хааж эхэлсний учрыг анхандаа хэн ч тайлж чадаагүй. Гэтэл, одоогоор Хятад улсын эзэмшилд оччихоод байгаа Таджикстаны уулархаг муж нь вольфрамаас ѳгсүүлээд ГХЭ-ийн ашигт малтмалаар асар их баялагтай бүс нутаг юм байна.
Хятадууд тэнд олноор сууршиж, Таджикстаныг ханьжуулах ( хан үндэстний нѳлѳѳлѳл) бодлого явуулж, орон нутгийн оршин суугчдыг хятадад авч ирэн байршуулж байна. Хятадууд, таджикуудын оршин суугаа дүүргүүдээ ХАЛТАР ТОСГОН гэж нэрлэдэг. Таджикстаны эдийн засаг Хятад гүрний эрхшээлд бүрэн орсон байгаа. Хятадаас анх авсан 2-хон млрд долларын зээлийн ѳр ийм л үр хѳврѳлийг энэ жижигхээн улсад авчирчээ. Одоо Таджикстаны эдийн засгийн 60 хувийг Хятад дангаар хянаж байна.
Таджикстан, Узбекстан, Туркмен зэрэг орнуудад Хятад Улс 80 гаруй том тѳслийг зээлийн хѳрѳнгѳѳр санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Эдийн засгийн талаар аль хэдийн Хятадын хараат болчихоод байгаа энэ улс орнуудын Оростой харилцах харилцаа сүүлийн жилүүдэд суларсантай холбогдон гарсан хоосон орон зай бий, түүнийг Хятад улс чадамгай ашигласан.
Туркмен бол байгалийн шатдаг хийн асар их нѳѳцтэй улс. 2009 онд Орос руу хий шахах хоолой дэлбэрснээс үүдэн, эдийн засгийн хүнд байдалд орох үед нь Хятад нѳгѳѳ ах дүүгийн ёс гэдгээ хэлж, тусламж үзүүлж 10 млрд долларын зээлийн ХО хийж, жилдээ 30 млрд куб.м хий олборлох хамтарсан тѳслийг нэг талын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн байна.
Энэ оны 6 сарын 22- нд Хятад улсын ерѳнхийлѳгч Си Цзын Пин, Узбекстаны парламентад үг хэлэхэд, танхим дүүрэн байнга алга ташиж, баярлаж хѳѳрч бараг үгээ гүйцээж хэлэх боломжгүй болгож байгаа харагдсан. Яг тэр ѳдрѳѳ, ерѳнхийлѳгч нар 19 км урттай, тѳмѳр замын тунелль ( хонгил)-ийн нээлт хийж, мѳр зэрэгцэн хѳгжих боломж орж ирлээ хэмээлцэн тэврэлдэж, ахан дүүсийн барилдлага тогтоосон.
"Ядрах цагт нѳхрийн чанар танигдлаа" гэж Каримов дуу алдаж байв. Уул нүхэлсэн хонгилын тѳмѳр зам, Киргизээр дайран Хятадыг европтой холбох коридор болох стратегитай юм. Манайх санаа авчихмаар алхмыг харин Киргиз хийсэн байгаа, юу вэ гэхээр...Киргизээр дайруулан тѳмѳр замын коридор байгуулах тѳслийг эсэргүүцэхгүй, гэхдээ тѳсѳлд оролцох сонирхолгүй, харин газар нутгаар дайруулан зам тавьсны бонусанд 5 млрд долларын тѳлбѳрийг урьдчилгаа болгон яг одоо шилжүүлэх ёстой. Цаашид үргэлжлэх тѳлбѳрийг цаг тухай үед нь шийдээд явахад бэлэн байна...гэж Киргизийн Засгийн газар мэдэгдсэн.
2006 онд Хятадад, Африкын 53 орон оролцсон саммит болж, НѲЛѲѲЛЛИЙН БҮС гэдэг ГЕО бодлогыг баталгаажуулан зарласан. Африкт, хятадууд эрүүл мэндийн чиглэлээр хѳнгѳлттэй зээлийн том тѳслүүд оруулж байгаа. Анголд эмнэлэг барих чиглэлээр оруулсан 5 млрд долларын хѳрѳнгѳ оруулалтын зээлийн ѳр, газрын тосоор эргэн тѳлѳгдсѳѳр байна. Африкт олгож байгаа зээлийн бодлогоо Хятадын Ерѳнхий сайд Ли Ке Цян "LossLead" ( тэтгэлэгийн, хүүгүй зээл) гэж нэрлэсэн байгаа.
Африкт урьд нь зээлүүлсэн 10 млрд долларын зээлээ тэглүүлээд, шинээр эрдэс баялгаар эргэн тѳлѳгдѳх нѳхцѳлтэйгѳѳр 12 млрд долларын зээл олгосон. Ер нь Хятад улс, маш их хѳнгѳлѳлттэй, заримдаа хүүгүй удаан хугацааны зээлийг хѳрш орнууддаа буруу зѳвгүй олгож байгаа. Ганцхан л нѳхцѳлтэй, эргэн буцах тѳлбѳрийг эрдэс баялгаар хийнэ гэсэн тохиролцоо. Эрдэс баялгийн үнийг хятадууд ѳѳрсдѳѳ тогтоодог, яг л манайх Петрочайна Тачин Тамсагийн ѳрийг барагдуулж байгаа механизм дүрээрээ.
Хятадаас зээл авах нь агуулга талаасаа зѳв, нѳхцлѳѳ харин анхаарах ёстой!
Хятадаас Монгол улс, их хэмжээний, удаан хугацаатай зээл авахад болгоомжлох зүйл байгаа гэж Японы судлаачид анхааруулаад байгаа нь сонирхол татаж байна. Энэ бол санамсаргүй анхааруулга биш, олон талын бодит үндэслэлтэй юм. Энэ үндэслэлүүд, миний дээр гаргасан эрсдлүүд, хятадаас зээл авч болохгүй гэсэн баталгаа бол биш, ГЕО-гий нь сайн судлаад монгол чигж ухаанаар хариу нѳхцлѳѳ хэл л гэсэн санаа.
Миний хувьд, Монгол улс эдийн засагаа тогтворжуулах бодлогыг үндэс болгон тѳмѳр зам мэт маш чухал тѳслийг санхүүжүүлэх чиглэлээр Хятадаас зээл авахаас ѳѳр арга үлдээгүй гэж үздэг. Монголын тѳрийн жолоог сүүлийн 26 жилд атгасан намчид, олигархи голдуу улс тѳрчид, үүнээс ѳѳр арга үлдээгээгүй юм. Хятадаас банк оруулахыг ч мэргэжлийн хүний хувьд буруу гэж үзэхгүй, харин Австри юмуу Лихтенштайнаас европын соёлтой банк яг зэрэгцүүлээд оруулаад ирэх хэрэгтэй юм.
Хятадаас зээл авах, хятад банк оруулах зэрэгт эмзэглээд дургүйцээд байх шалтгаан харагдахгүй байгаа. Гагцхүү авлигад нь хууртаад аманд нь сайн дураараа гүйгээд орчилгүй, зээлийн тѳлбѳрийг дэлхийн бусад соёлтой банкуудын жишгээр эрдэс баялгаар биш, валютаар нь эргүүлж тѳлнѳ гэсэн хатуу нѳхцѳлтэй л оруулах ёстой. Манайх басчиг арай ч Африк биш ээ! Бусад орнуудын банкийг заавал зэрэгцүүлэн оруулах шаардлагатай, энэ бол эрсдлээс зайлсхийх цорын ганц сайн арга.
Хѳршүүдтэйгээ ах дүүгийн гэж сүржигнэх нь хаашаа юм, зүгээр найрсаг сайхан харилцаатай, эрх тэгш хэмжээнд харилцан ашигтай урагш ахих нь туйлийн зорилго, гадаад бодлогын цѳм нь болж явах ёстой байх. Хэт нэг талыг барьж аманд нь унаад байвал цаашид яах вэ? гэсэн ноцтой асуудал үүсэх л болно. Монгол зон олныхоо хойч ирээдүйд хохирол учруулчихааргүй алхам хийгээсэй гэсэн чин хүсэлтэй байна, жирийн иргэд энийг л бодож байгаа байх. Ядаж л арилжааны хэдэн банкны сүлжээ дѳнгѳнѳѳс гарч, чѳлѳѳт зах зээлийг үргэлжлүүлэн хѳгжүүлэхэд нэмэртэй л ажил болоосой!
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү
zochin · 2016/10/29
Tserenhuu ta UIH d zahia bicheech gej xucie
Bi · 2016/10/28
Ingeel tegj baina geed baitsaah uu.
Өвгөн · 2016/10/28
Үнэн. Элбэгдорж, М.Энхболд гээд манай удирдлага алсын бодолгүй юм уу эсвэл бодлогоор уу өөрсдөө аманд нь унаж үхээд улам их зээл авч улсаа дампууруулж газар нутгаа алдаж бна. "Хүргэнээ хүлээн ав" гэсэн үүргэвчтэй олон сая хятадын зургийг Нэтээс үзээрэй.
Хасу · 2016/10/28
Монгол улсыг Гуйж биш Өөрсдийн ах дүү хамаатан садангийнхаа өмхий амандл хийлээ МАН энхболд