Монгол малын мах хоол биш хор болчихжээ
2016/11/26
Антибиотик хүний биед ямар муу нөлөөтэй тухай их ярьж байгаа. Тэгээд ч эмч нар аль болох антибиотик уухаас зайлсхийж бай хэмээн зөвлөдөг. Эрүүл мэндийн чиглэлийн олон улсын томоохон хурал, зөвлөгөөний үеэр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн анагаахын эрдэмтэд хүчтэй нөлөөтэй антибиотикийн эсрэг байр суурьтай байдаг.
Манайд ч гэсэн иймэрхүү хурал зөвлөгөөн их болж байна. Гэхдээ сүүлийн үед Монголд болж буй хурлын үеэр антибиотект хордож буй хүн гэхээсээ илүү монгол мал хүчтэй эмэнд хордож буй талаар ярьдаг болчихож. Нарийн анзаарвал үнэхээр санаанд багтамгүй, аюултай зүйлс сонсогдож байна лээ.Малчдын хэлж сурснаар цагаан тариа буюу ивомек гэх анагаахын нэршилтэй уг тариа монгол малын маханд нэвт шингээд шахахад дуслах хэмжээнд очсон гэнэ.
Одоо энэ тариаг малчид андахгүй. Бүр уут уутаар нь авдартаа хадгалж байдаг гэсэн. Малчдын хэтэрхий замбараагүй хэрэглэж буй цагаан тариа буюу ивомек нь хачиг, хувалз, гэдэсний шимэгчдийг устгах үйлчилгээтэй ажээ. Уг нь хэдэн жилийн өмнө малчид малын эмчийн зөвшөөрлөөр, хяналттайгаар уг тариаг тарьдаг байсан гэнэ. Харин сүүлийн хэдэн жил хэн дуртай нь эмийн сангаас бөөндөж аваад сав л хийвэл тарьдаг болжээ. Малчид ч тарга тэвээрэг сайн авахад эерэгээр нөлөөлдөг гэж ирээд цагаан тарианы ид шидийг гайхах юм. Ер нь бол энэ тариа малд, тэр дундаа зундаа хэт халдаг Монгол орны мал сүрэгт нэн тохиромжтой гэсэн. Хэдий тийм ч ивомекийг нэг тарьсан л бол тарианы нөлөөлөл бүтэн сарын дараа малын биеэс гадагшилдаг ажээ. Нэг үгээр хэлбэл, цагаан тариа тариулсан малын махыг 30 хоногийн дотор хэрэглэж болохгүй гэсэн үг. Сүү нь ч ялгаагүй. Яагаад болохгүй вэ гэдгийг эмч нар “Ивомек тарьсан малын махыг хүн идвэл төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж, цусны найрлага өөрчлөгдөн элэг, бөөр гэмтэж тархинд цусны тогтонгит нэвчрэлт болно.
Цаашилбал хорт хавдар үүсэх, онош нь үл олдох харшилтай болно” гэж тайлбарладаг юм байна. Харин бид хүнсэндээ ямар мах хэрэглэж байгаа вэ. Саяхандаа, “Хүчит шонхор” зах дээр борлуулж буй махнаас учиргүй тариа ханхлаад байхаар нь тэндхийн эрүүл ахуйн байцаагч дээжилж аваад төв лаборатори руу явуулсан байдаг. Гэтэл шинжилгээгээр өчнөөн олон төрлийн эм, тариа малын маханд байх ёстой хэмжээнээс 15 дахин илүү гарч мэргэжилтнүүдийн нүдийг бүлтийлгэсэн байна лээ. Улаанбаатарчууд ийм л мах өглөө, оройгүй идэж байна. Дөнгөж бор хоолонд орсон нялх хүүхдээс эхлээд идэр залуу, ахмад настнууд бүгд л ийм махаар хооллож байна. Сүүлийн үед эмэгтэйчүүд жирэмслэхгүй байгаа, төрөлхийн эмгэгтэй хүүхэд олноор төрж буй нь дээрх тариатай холбоотой байж магадгүй юм. Учир нь ивомек тариулаад удаагүй малын махыг эмэгтэйчүүд идвэл савны үрэвсэлтэй болох өндөр магадлалтай гэсэн. Үүгээр зогсохгүй янз бүрийн хавдрын эх үүсвэр болдог ажээ.
Угаасаа хүнд биш малд зориулсан хүчтэй тариаг дам хэрэглэхээр яаж ч бодсон сайн биш нь ойлгомжтой. Хүний эрүүл мэндэд ийм аюултай мах идэж байхад бид яаж эрүүл байх билээ. Бас л саяхан даа, манай нэг найз идэш захих уу гэж асуухад нь “Дэлгүүрээс кг-ын мах аваад идчихнэ ээ” гэхэд минь их л шоолсон. Хөдөө хэдэн малтай тэрээр “Чи ер нь ямар малын мах идэж байгаагаа мэдэж байна уу. Би яаж ч өлсөж байсан дэлгүүрийн лангуун дээр зарж буй мах авч идэхгүй” гэж ярьсан нь санаанд оров.Миний гайхсан нүдийг хараад тэрээр “Малчид аймаар юмаа авчирч зардаг юм ш дээ. Өвөл бол бөөн үхсэн малын мах л иднэ гэж мэд” гэчихээд яваад өгсөн. Ийм байхад бид юун экспортод мах гаргах вэ. Малчид ХХААХҮ-ийн сайд болон нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүд рүүгээ залгаад “Амьдрал хэцүүдлээ. Хурдхан шиг махаа гадагш гаргаач” гэдэг юм гэсэн. Хотынхон руу явуулдаг малын махаа гадаадад экспортлох юм гэнэ.
Гадныхны эрүүл ахуйн наад захын шаардлагыг ч биелүүлэхээргүй болтол хордуулсан малын махаа яаж зарах гээв. Хэрвээ үнэхээр л махаа экспортод гаргая гэж бодож байгаа юм бол малчид хариуцлагатай байх хэрэгтэй байна. Миний тэжээж буй малын махнаас шинжилгээ авна гэдгийг нарийн ойлгох ёстой. Тэгэхгүйгээр тариатай малын махаа бид идэхгүй юм чинь гэж асуудалд хандаж болохгүй. Манай монголчууд, тэр дундаа малчдад нэг эвгүй зан байх юм. Зарчих юм чинь ямар хамаатай юм гэх ядмаг сэтгэхүй. Ингэж хандаад туранхай, өвчтэй, хөгшин малаа ивомек тэргүүтэй янз бүрийн эм тариагаар бөмбөгдөн жаахан тэнхрүүлж аваад зараад байна. Хэрэгтэй эм тариаг нь хийчихвэл мал ч хурдан таргалдаг бололтой юм.
Тиймээс малчид цагаан тариаг зогсоо зайгүй хэрэглэдэг болжээ. Ийм малын мах идсэн хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг малчид мэдэх ч үгүй. Мэддэг байлаа ч тоохгүй байна. Нэг ёсондоо манай малчдын хүн чанар жигтэйхэн их муудсан байна. Тариагаа тарихдаа хэн ч намайг харахгүй юм чинь гэж боддог. Нээрээ л тэр уулын мухарт байгаа малчныг малдаа ямар тариа хийж буйг газар дээр нь очиж хэн шалгах вэ дээ. Тэгсэн ч гэлээ лабораторийн шинжилгээгээр илрээд байна. Шинжилгээ битгий хэл дөнгөж нядалсан малын шинэ махнаас эм тариа хамар сэтэлтэл үнэртдэг болчихож. Иймэрхүү хэрэгтэй, хэрэггүй эм тариагаар бөмбөгдөж байгаа мөртлөө хэрэгтэй вакцинуудаа огт хийлгэхгүй байна. Манай мал ивомек хийлгээд дархлаа сайтай болчихсон гэж бодоод байдаг. Ийм сэтгэхүйтэй малчнаас болж тухайн бүс нутгийн 20 гаруй сая мал тэр чигтээ халдварт өвчнөөр өвчилнө. Малчдын энэ буруу сэтгэхүйг өөрчлөхгүй бол монголчууд аягүй бол хэзээ ч малаа экспортод гаргаж чадахгүй.
Гадаад битгий хэл дотоодын иргэдээ ил цагаан хордуулаад нүдэн дээр үхүүлчихгүй бол яамай болж. Цагаан идээ ч гэсэн ялгаагүй. Хамгийн хямд хятад цагаан гурил, сахар орлуулагчаар л цагаан идээгээ бэлдэж байна. Сүүлийн үед баргийн айл айгаад цагаан идээ худалдаж авахаа больсон. Иймэрхүү маягаар малчид аливаа зүйлд арай дэндүү хандаж байна. Малын гаралтай бүтээгдэхүүн хоол биш хор болчихож. Ингэж дур зоргоороо, толгой мэдэн амьдарч байгаа малчин нийгмийн өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй нь харамсалтай. Ийм хариуцлагагүй байдлаас салах арга бол фермийн аж ахуй хөгжүүлэх. Суурин фермийн аж ахуйгаас мах, сүү, цагаан идээгээ бэлддэг болмоор байна. Хүнсний захуудад мах, цагаан идээ худалдах гэж байгаа бол фермийн аж ахуй байх ёстой гэх ганцхан шаардлага тавьдаг болчихъё. Тэгэхгүй бол хаа нэгтээ уулын мухраас ямар нь мэдэгдэхгүй мах ачиж хүрч ирээд нийслэлийнхний эрүүл мэндээр тоглоод дуусах нь ээ.
Зочин · 2016/12/01
Цагаан идээг тэр гурилтай хольдог нтр бол малчдын арга биш байхаа.
монгол · 2016/12/01
яахав хот суурингийн хэд нь малчдын тариатай малын махыг идэж хордоод дуусахаар оронд нь ирэх гадаад хүмүүст малаа хураалгасан малчид сангийн мал маллаж үйлээ үзэх цаг ирж байгаа юм байгаа биз.
Зочин · 2016/11/30
Зөв шүү хөдөө мэргэжлийн малын эмч байхгү малчид ам яриагаар малаа өөрсдөө уламжлалт биш аргаар химийн эм тариа ихээр хэрэглэж байгаа нь бодит үнэн шүү хүмүүсээ юмны учрийг тунгаахаасаа өмнө битгий нэгнийгээ муул
Zochin · 2016/11/29
Malchid bol ariun tsagaan hudulmuruuruu ami amidarlaa avch yvaa irged shuu 76+1=77 ba tuunii nuhdud!!!!!!!
Zochin · 2016/11/29
76+1=77 ba tuunii nuhud ni Uul uurhaigaa uhaj sendiichih gd albaar hortoi mah idej bna gj hudlaa sensaats taraaj bna.
Zochin · 2016/11/29
Hortoi bgaad bhad tanai mahiig avaya gd japan hurtel sanal taviad bgaa shuu....... 77 ard irgedee huurah gj ih oroldoh boljee. Aduug bur amidaar ni jungaaruu mashin mashinaar ni gargaj bn lee.
Зочин · 2016/11/29
За чи битгий соиотой юм бичээд бай чиний яарснаар малчид нээх малаа орхиод хотод орж ирэв гэж энд ирээд надуул чинь ажил хийж чадахгуй хэн ч ажилд авахгуй энэ бол унхээр зов юм бичсэн ба энэ триаг тариулснаас хойш 21 хоног сууг нь хэрглэж болхгуй 45 хоног махыг нь идэж болхгуй идсэн хумуус овчиний уур уурхай болдог юм орос бол монголоос мах авахдаа эмч нараа явуулдаг эмч нар нь ирээд бух малаас шинжилгээ аваад шинжилхэд монгол мал овчин ихтэй берцлез 10 малд шинжилгээ хийхэд 7 мал нь яанз бурийн овчинтэй бдаг шуу дээ ийм байхад хэн монгол мал авах юм бэ хунсний аюулгуй байдлын ууднээс авч узвэл унхээр зов алхам оросын зах дээр малын махаа зарах гэж бга хун малдаа эмчилгээ хийж бсан мал эмнэлгийн тодорхойлолтыг ундэслээд захын эмч тэр доор нь шинжилгээ хийгээд овчингуй бол зарахгуй шууд устгалд оруулдаг гарсан зардалыг нь махны эзэн хариуцдаг болхоор ямар ч мал асуудалд орхоос айдаг овчтэй мах зарсан захын эмч шууд ажилгуй шоронлуу ачигддаг юм даа тэрнээс манай эмч нар шиг хэрчим мах аваад овчитэй бсан ч заруулдгуй л бхгуй юу
Зочин · 2016/11/28
huchit shonhor deer irsen mahnaas shyyd deej abaad shinjilgeeg ni hiigeed uneheer ilerbel shyyd ystgyyldag bh herergtei tegbel iim asyydal garahgyu sh de 8 sard HSH-s ungu zus saitai saihan mah absan chin hool hiiheer ylaan mah bolood bsan tegsen taria hiisen malin mah tegdeg gej hun helj bsan absan gazraa heltel udur bur shinjilgeend oryylsan mah abdag geed yyrlaad zagnaad ungursun duu
Зочин · 2016/11/27
Малчдаа ад үзэж элдэв хангайгаар нүд үзүүрлэх нь ихсэж , муу юмны жишиг болгон байнга ярих энэ хотынхон гэх бодолтонгууд дэлхийд байхгүй хямд органик мах идүүлж , дэлхийд байхгүй соёлыг хадгалж яваа тэр хүмүүсийг хамгаалж сайнаар ярьж дэмжиж байхгүй бол нэг л өдөр бүгд төв бараадаад нүүдэлчин соёл төгсөх байхдаа. Муулах биш алдааг нь хэл, үгүй хийх биш засаж сайжруул. Монгол хүн юм бол Монголынхоо сайн мууг хамтад нь үүрээд урагш зүтэг. Сайн нь өөрийнх муу нь хүнийх юм шиг байх юмдаа зарим Монгол хүмүүс.
yanaa · 2016/11/27
Tor yugaa harj bainaa, naad hodoo aj ahuin yam , mal emnelgiinhniigee shalgaachee,,,,,tiim baihaa syyliin yed mongolchuud yanz byriin ovchin tusch ih yheed baigaa,,,,ene asuudlaa yanzlahgui bol mongolchuud ustaj duusah ni, malchidiig ingej mal shig baihiig hen zovshoorson um be ????? Hariuzlaga gej baina uu,,,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
zochin · 2016/11/27
Mal emneleg hugjil hotsorch, maln emch nar ajlaa hiidegguin balag
Зочин · 2016/11/27
hydlaa shaagaad yu ch medq bj llr chini baiga tarina gej yu bsiin ter chini vnetei taria golog mini
z · 2016/11/27
odoo yahav dee bugd hordoj yhej baigaa n ene dee humuusee
B · 2016/11/27
Цагаан тариа чин ивомек биш
Zochin · 2016/11/27
Tiim shuu targan maliin tushaa turanhai maliin tashuur gej yridag humuusiin targalalt bas holbootoi
Зочин · 2016/11/27
Хамгийн гол нь үнэн зөвөөр хариуцлага тооцох хэрэгтэй байна. Дэндүү замбараагүй байна даа!!!
иргэн · 2016/11/26
Та махны ченж үү,
Зочин · 2016/11/26
Мал эмнэлгийг хувьчилсны гор энэ. Мал эмнэлгийн албыг улсын болгож, малын эмч, малчдыг хариуцлагатай болгох, Ивомекийг ШУА-ийн нэг академчийн ХХК-д үйлдвэрлэдэг гэсэн. Шалгаж, малын эмчийн хатуу хяналтаар хэрэглэдэг болгох нь зөв.
Зочин · 2016/11/26
tariag n hamaagui zarmaargui bn mal emnelegiin bichigte ugmuur bn
Zaya · 2016/11/26
Ydaj huchit shonhor geer irj bga mahnas deej avaad em taria hevin hemjenes ih bval shuud usguulaad bh ym bol l gaigui bolj medeh ym
tg · 2016/11/26
bitgii hudlaa bodsonoo bichij bai amniihaa zorgoor buraad vhsen maliin mah yamar bdgiig ch medehgvi ym bj dongos
Зочин · 2016/11/26
em tariag n hyazgaarlah ye shattai arga hemjee avah heregtei
Zochin · 2016/11/26
Yag unen ene tariag ih hiij bgaa shuu... Mahnaas gartsgaayoo itgeh ch arga alga baliar yum
Зочин · 2016/11/26
Emiin zambaraagui hereglee bgaa ni unen. Gehdee bugd hor gj helj bolohgui l de.