Нүүрс түлэхээ боль эсвэл Үндсэн хууль зөрчлөө гэж солиорохоо зогсоо
2017/01/10
Өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гурван захирамж гаргасан. Энэ гурван захирамжаас хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа нь 2018 он хүртэл нийслэлийг зорин ирэх урсгалыг хориглосон явдал юм. Захирамжаар бүх хүнийг нийслэлд ирэхийг хориглоогүй. Тухайлбал Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа юм. Дээрх захирамжийн хяналтад Улаанбаатар хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагч нар хяналт тавина.
Энэ талаар сонссон иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлалаа гэж цахим орчинд өөрийн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч Үндсэний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, олон жилийн судалгаанд тулгуурлан, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн ийнхүү захирамж гаргаж байгаа аж.
Үүнийг арай бодитойгоор бодоод үзье л дээ. Амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн иргэн нийслэлд ирлээ гэхэд нүүрс түлэх айл нэгээр нэмэгдэнэ. Мэдээж хэрэг нүхэн жорлонтой болно. Тэр хэмжээгээр өнөөх хөрсний бохирдол нэмэгдэнэ.
Өнөөдөр Улаанбаатар дэлхийн хамгийн бохир агаартай 10 хотод айргийн тавд жагсдаг. Энэ агаараар та, таны хүүхэд, хайртай хүмүүс чинь амьсгалж байгаа гээд бодоод үзээрэй. Бас жилдээ энэ агаарын бохирдлын улмаас хатгаа нь хүндэрсэн 200 гаруй хүүхэд бурхан болж байна. Энэ түүх та болон таны ойр тойрныхонд давтагдаасай гэж та хүсэхгүй л байгаа биз дээ. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах гэж тодорхой арга хэмжээ эхлүүлсэнд нь харин ч баярлах хэрэгтэй.
Шүүмжлэхийнхээ оронд харин ч Засгийн газраас энэ ажлыг нь дэмжээд өгөөч гэж дуугарах нь өнөөдрийн хувьд ухаантай шийдэл шүү цахим орчинд цэцэрхэгчид минь.
Өөрөөр хэлбэл нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хориглосон энэ бодлого хэрэгжиж байх үед Засгийн газраас хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах боломжийг нь хангаад өгөх хэрэгтэй. Хотоос хөдөө ажиллах залуу гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдээд өгвөл бүгдээрээ хот руу шавахгүй л байх. Засгийн газар орон нутаг руу чиглэсэн бодлогоо сайтар боловсруулж хэрэгжүүлээд эхэлбэл байдал дээрдэнэ.
Нөгөө талаас Засгийн газар одоо түлээ нүүрс түлж байгаа айлуудыг бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй байна. Тухайлбал өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэн Х.Билгүүнийд зочилжээ. Тэднийх шалны халаалттай. Түлээ нүүрс авдаггүй. Сарын цахилгааны хэрэглээ нь 60-70 мянган төгрөг гардаг байна. Тэгвэл нүүрс түлдэг айл 24 цагт 3000 төгрөгийн үнэтэй 1 шуудай нүүрс хэрэглэдэг гэж үзвэл сард 90 мянган төгрөг болж байгаа юм. Мөн үүнд цахилгааны төлбөр нь 15-20 мянган төгрөг нэмэгдэхээр 105-110 мянган төгрөг болно. Өөрөөр хэлбэл хэмнэлт ч хийнэ, дулаахан ч өвөлжинө.
Яг үүн шиг жишгээр цахилгаан халаалтыг сурталчлах нь зөв. Олон өрх хэрэглээд ирэхээр утаа мэдээж багасна. Харин цахилгаан халаалтын систем худалдаж авахад төрийн оролцоо заавал байх ёстой бөгөөд хашааны газар, байшингаа барьцаалаад банкны уян хатан нөхцөлтэй, хүү багатай лизингээр авах асуудлыг Засгийн газар судлан хэрэгжүүлэх нь чухал гэдгийг гүйцэтгэх засаглалынхан анхаарна биз.
Ер нь ч тэгээд нүүрс түлж байгаа юм байж төрд гарн хулгайчууд юу ч хийхгүй байна гэж буруутгахаа боль. Харин эхлээд өөрөө нүүрсээ түлэхээ болиод агаарын бохирдолд оруулж байгаа хувь нэмрээ багасгавал яаж байна?
М.Мөнгөн
Зочин · 2017/01/11
ТА ТЭГВЭЛ НҮҮРСЭЭ ТҮҮЛХЭЭ ЗОГСОО
hodoonii hun · 2017/01/11
bas goy helj bnashuu bi lav sumandaa shan l bn
зүрх судас · 2017/01/11
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ:
- Цус шингэлж, холестрин бууруулах,
- Судас цэвэрлэх буюу өөхөн товруу /бляшка/-г хайлуулах
- Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми,
- Даралт ба хуян,
- Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА:
- Альфа линолейний хүчил /ALA/,
- Гамма линолейний хүчил /GLA/,
- Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/
- Докозагексаений хүчил /DHA, Омега-3/
- Ногоон цайны полифенол
- Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм.
ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
баагий · 2017/01/10
Монгол орон 4 улиралтай. Хүйтний улирал урт бас их хүйтэн. Үүнийг л дулааны улиралд марталгүй системтэйгээр технологийн шинэ хэвшил тогтоомоор байгаа юм. Даан ч дээд тэнэгүүд нь мартдаг юм.
Зочин · 2017/01/10
НҮҮРС ТҮЛХЭЭ ЗОГСОО
зочин · 2017/01/10
зөв өө зөв энэ эсэргүүцээд бга хүмүүс дандаа шилжин ирж нүүрс түлэгчид бга одоо болоо ш дээ чадалтайн хотод ирээд байраа аваад чадахгүй нь хотын ойр налайх хонхор бага нуур гээд төв аймаг гээд амьдарч болно ш дээ бүх хот улсаараа угаартаж үхэж бн ш дээ ийм хатуу бодлого явуулах цаг одоо болсон одоо цаашлаад УБ т 15 20 жил болчихсон машинуудыг явуулахыг бүрмөсөн болиулах хэрэгтэй хөдөөнөө унаад явж бн биз
Баагий · 2017/01/10
Үндсэн хуулийг шууд урж байгаа л хэрэг.Арай ч ингэж болохгүй.Мэдээж хөдөөнөөс айл нүүж ирээд хотод хашааа барьж нүүрс түлэд жорлон ухаж баагаад гээд ойлгож л байна даа.гэхдээ ингэж болдоггүй юм.тэр зовлонг өөр маягаар шийд шийдэх боломжгүй бол зовлон нь хэвээр үргэлжлийг.харин үндсэн хууль бол заалтаараа мөрдөгдийг.Тийм нугалаа хийхгүй өөр байдлаар шахалт үзүүлэх боломжууд уг нь олдоно доо.Наад зах нь гэхэд л татварын нэмэлт гээд яриад байгаа чинь маш оновчтой арга мөн дөө.Түүнээс нэг зовлонг арилгахын тулд өөр зовлонг өдөөж яахын.Мөн л амьдрал хайж яваа хэн нэгэн л хотын паспорттой болж байж ажлын бараа харах гэсэн нэгэн л байгаа ш дээ.Хэрвээ хотын паспорт үгүй бол ажил олдохгүй,ажилгүй бол хоолгүй.Буцаад нутгаа явах аргагүй,Үхэлтэй нь биш хүн хийж болдог л юм чинь гээд л хулгай,дээрэм,бусад гэмт хэргүүд цэцэглэнэ.Ямар аппараттай байгаагаа мэдэж байгаа биз дээ.Хотын харьяалал гаргаж өгөх гэж шинэ төрлийн бизнес шууд цэцэглэнэ.Солонгосын визнээс ч эрэлттэй болох байх шүү.Гэм нь дандаа хотын эрх мэдэлтэнгүүд багтсан авилгалын бүлэг ажиллана.Дараа нь илэрсэн хойноо нөгөөдүүл нь ард түмэндээ тус болж хотын паспорттой болгож өгснийг улстөржүүлж намайг яллах гэлээ гэж аягүй бол элийрнэ.за тэгээд яриад байвал асуудал шинээр урсаж өгнө дөө.
зочин · 2017/01/10
арчаагүй хүмүүсийн амьжиргаагаа дээшлүүлдэг газар нийслэл биш.
Элб · 2017/01/10
УБ-чуудыг өвч хуучтай болгон, олон өтгөс нялхасын амийг 20 жилийн турш авч буй гэр хорооллынхон нэг юм бодох цаг болсон. МУ-ын хүн амын тал хувийн амь нас 20 жилийн дараа дэнсэн дээр тавигдаж ирсэн байхад дүлий дүмбэ оргин суух цаг биш. Зоримог алхам хийх цаг болсон.Тодорхой хийсэн ажилгүй хулгай зэлгийгээр УБ-т аж төрж буй олон мянган өрх айл байна. Эд нар наанаа гэмгүй хүний царай гаргаад цаагуураа олон хүний амь нас эрүүл мэндийг хохироож ирснээ хүлээн зөвшөөрөх ёстой. Унаа машиныхаа утааны татврыг төлдөг атлаа бүр гамшиг тарьж буй нүүрсний утааны татвраа өндрөөр төлөх ёстой. Татвараар орсон мөнгөөр нь хүүхд өтгөсийн эмнэлэг байгуулах, эмчилгээнд нь зориулах хэрэгтэй. Үүнийг эсэргүүцэж буй хүмүүст хатуу шийтгэл оноох ёстой. Хүний амь насыг санаатай хөнөөсөн, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан гэмтнийг яаж шийтгэдэг билээ. 20 гаруй жил ийм ял үйлдэж буй гэр хорооллын этгээдүүдэд ийм зүйл анги ч багадана. Өндөр татвар төлөхгүй айлуудад УБ-аас үтэр даруй гаргаж шилжүүлэх санал асуулга Уб-чуудын дунд явуулбал иргэд 100 хувь дэмжинэ. Утааны жагсаал санаачлагчид эхлээд ийм ажил хийх хэрээгтэй.. 1.4 сая хүний эрүүл мэндийн төлөө үүнээс ч хатуу чанга арга хэмжээ авах нь хожмын өдөр монгол үндэстэн сөнөж сөхөхөөс сэрэмжилсэн агуу ажил болно. Үндсэн хуулиар монгол хүн эрүүл орчинд амьдрах эрхтэй.
Зочин · 2017/01/10
ЗӨВ ШҮҮ
длор · 2017/01/10
Одоо утаа гаргаж УБ-ын олон хүнийг өвчтөн болгосон гэр хорооллынхныг нутагт нь буцаа. Тэгвэл чамайг Бат Үүлийн ижил баатар болгое.МУ-ын хүн амын тал хувийн амь насны төлөө зоримог алхам хийх цаг болсон.Тодорхой хийсэн ажилгүй хулгай зэлгийгээр УБ-т аж төрж буй олон мянган өрх айл байна. Эд нар бол наанаа хүн арайтай цаанаа хүн алж хордуулж ирсэн алчуурчид. Хүн санаатай алсан гэмтнийг яаж шийтгэдэг билээ. тийм зүйл ангиар авахад огт буруудах юм үгүй. Тэднийг 2-р сараас өмнө шилжүүл. 1.4 сая хүний эрүүл мэндийн төлөө бүхнийг хийх ёстой.
utaanbaatar · 2017/01/10
daraguilagch zasag togtloo doo huurhii.
зочин · 2017/01/10
зөвөө зөв, Гэхдээ хөдөө орон нутагт шилжих гэж бгаа иргэдээ урамшуулдаг, ажлын байраар хангах хэрэгтэй дээ, Яг ямар арга хэмжээ авахаа тодорхой болго