2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 384 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 336 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1. Сургуулийн насны 1 хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал, ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, “Энхтайван найрамддлын ордон”-ы автобусны буудлын замд Аз сервис ХХК-ны Baw WG120   маркийн троллейбусны жолооч Г нь замын хажуугийн троллейбусны шон мөргөж зорчигч 32 настай эрэгтэй У нарын 7 хүн гэмтжээ.

Орон нутагт: Өмнөговь аймгийн Баян-овоо сумын Могой багийн нутаг Ухаа худгаас хашуун сухайт чиглэлийн асфальтан замын 82 дах км-т Foton  маркийн авто машшины жолооч Э нь T.Mark-2 маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж  24 настай эмэгтэй Ц нь ой хүрээгүй хүүхдийн хамт амь нас нь хохирч 2 хүн гэмтсэн.

Сар шинийн баяр дөхөж орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн  хөдөлгөөний ачаалал нэмэгдэх  хандлагатай байгаа энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн  тулд дараах зөвлөмж, зааврыг биелүүлээрэй.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд тусгайлан заасан байдаг. Үүнд:

-Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явагч машин механизмыг ашиглахыг хориглоно.

-Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан, үйлдвэр болон тухайн улсын үндэсний стандартын шаардлагад бүрэн нийцсэн байна.

-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийг тодорхой хугацаанд техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулж байх шаардлагатай байдаг.

-Жолооч замын хөдөлгөөнд оролцож яваа үед хөдөлгөөнд ноцтой аюул учруулах, эвдрэл, гэмтэл илэрвэл хөдөлгөөнөө цаашид үргэлжлүүлэхийг хориглоно.Харин дээрхи гэмтлээс гадна Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан бусад эвдрэл, гэмтэл илэрвэл түүнийг засах, бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /грааш/ буюу засварын газарт очно.

  • Хурд хэмжүүр ажиллахгүй болсон.
  • Дуут дохио ажиллахгүй болсон.
  • Шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон
  • Хаалга, тэвшний цоож түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж, нээгдэхгүй болсон.
  • Ар талаа харах толь, салхины шил, нарны хаалтгүй болсон
  • Хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу шаардлага хангахгүй болсон
  • Мотоцикл, мопедод зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй болсон
  • Чиргүүлийн холбоос эвдэрсэн, хамгаалалтын гинжин таталга байхгүй буюу гэмтсэн
  • Тэвшний шал цөмөрсөн, бүхээг, тэвшний гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж нь илт муудсан
  • Автобус троллейбус, суудлын буюу ачааны автомашин, дугуйт тракторт эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй, шаврын хаалтгүй
  • Бүхээгний шилэн дээр юм бичсэн, зураг наасан, хөшиг татсан, цацаг унжуулсан, салхины шил нь их хэмжээгээр цуурсан, бохирдсон зэргээс жолоочийн харах боломжийг хязгаарласан.
  • Автобус троллейбусны хаалга нээх, хаах хэрэгсэл ажиллахгүй болсон, хаалга харах тольгүй буюу толио буруу тавьсан
  • Түлшний түвшин заагуур ажиллахаа болсон
  • Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин буюу бүх жин нь 5 тонноос их автобусанд ивүүр байхгүй /хоёроос цөөнгүй/ эвдрэл гэмтэл таны тээврийн хэрэгсэлд илэрсэн бол нэн даруй засах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА