Монгол Улсын Үндсэн хууль 14.9 тэрбум төгрөгийн үнэ цэнэтэй гэж үү
2017/05/19
Монгол Улс түүхэндээ хоёр дахь удаагаа ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Анх Монгол Улс тусгаар тогтносон улс болох эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Ингэхдээ ард нийтийн санал асуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар бэлтгэл ажил хангагдаж буй. Учир нь ард нийтийн санал асуулга явуулахад хөрөнгө мөнгө их орох учир ийнхүү “Нэг сумаар хоёр туулай буудах”-аар эрх баригчид хичээж байгаа.
Тэгвэл энэ нь улс төрийн намууд болоод ард иргэдийн дургүйцлийг төрүүлэх боллоо.
Монгол Улсад тогтвортой байгаа ганц хууль нь үндсэн хууль. Ганц тогтвортой байгаа брэнд хуулиа яарч, сандран самраад хаячихвал Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Тиймээс Үндсэн хуульд гар хүрэхээр болвол маш болгоомжтой, хянуур, олон талын байр суурийг нэгтгэн нийлүүлж ярилцаж байж өөрчлөлт оруулах асуудлыг ярих ёстой гэдгийг улс төр судлаачид хэлж, анхааруулж байгаа.
Үндсэн хуульд гар хүрэхээр болвол маш болгоомжтой, хянуур, олон талын байр суурийг нэгтгэн нийлүүлж ярилцаж байж өөрчлөлт оруулах асуудлыг ярих ёстой гэдгийг улс төр судлаачид хэлж, анхааруулж байгаа
Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулга өнөөдрийг хүртэл олон нийтэд ил болоогүй байна. Харин санал асуулыг энэ сарын 29-ны өдрөөс өмнө СЕХ-нд хүргүүлэхгүй бол зохион байгуулалтын хувьд амжихгүй гэдгийг албаны хүмүүс анхааруулж байгаа. Түүнчлэн санал асуулгын асуулт тодорхой, товч байхгүй бол сонгогчид будилаж, төөрөгдөх магадлалтай гэдгийг ч СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэлсэн.
Тэгвэл эрх баригчид ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яарч байгаагийн цаад шалтгаан нь гаднаас зохих хэмжээний даалгавар ирсэн учраас түүндээ захирагдан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яарч байна. Хэрэв ингэж өөрчлөлт оруулахгүй бол гэсэн дарамт байгаа учраас энэ ажлыг гэрлийг хурдаар явуулаад байна гэж хардах хүн олон байгаа юм.
Үнэхээр мөнгө санхүүтэй холбоотой бол эрх баригчид Монгол Улсын Үндсэн аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой Үндсэн хуулиасаа яагаад мөнгө харамлах болов. Монгол Улсын Үндсэн хууль Ерөнхийлөгчийн сонгууль явуулах 14.9 тэрбум төгрөгийн үнэ цэнэтэй гэж үү.
Б.Энхжин
24tsag.mn
Зөвлөгч · 2017/05/20
Нэг сонгууль, санал асуулга явуулна гэхээр л олон арван тэрбум төгрөг яриад эхлэх юм. Яахлаараа сонгуулийг тэр хар машинаар явуулах ёстой юм. Төрийнхөн гэж өртөг өндөртэй ажил, үйлчилгээ явуулах сонирхолтой, түүнээсээ мөнгө унагааж авах сонирхолтой хүмүүс байх юм. Ийм байхад улс орны хөгжлийн тухай бодоод ч хэрэггүй юм байна. Энэ сэтгэлгээ нь бохирдсон нам нэрийн дор нэгдсэн луйварчин сэтгэхүйтэй хүмүүсээс салаагүй цагт Монгол хөгжихгүй юм байнаа. Иргэд минь ямар ч үед сонголтоо зөв хийж байя. Бидний сонгосон УИХ-ын гишүүдийг харж байгаа биз дээ. Намын даргын дохиогоор кноп дарсан мануухайнууд л байх юм.
Энхтөр · 2017/05/19
Нэг сумаар хоёр туулай буудаж болохгүй.Би дэмжихгүй байна.
Dvg · 2017/05/19
Bugdiig n ogtsruul
Оюунтөгс · 2017/05/19
Би Ерөнхийлөгчийн сонгуультай үндсэн хуулийн өөрчилөлтийг хийх эсэхийг шийдэх санал асуулга явуулахыг эрс эсэргүүцэж байна