Баярын өмнөх өдөр, ажил иж бужигнаж байхад маргааш баярын өдөр гэдгийг ч мартан ажилдаа түүртэн байтал чи над руу залгасан. Үнэндээ гэж хэлэхэд би үүнд бэлэн биш байлаа. Эйлат... Чамайг хэзээ нэгэн цагт надтай хамт явна гэж огт бодож байсангүй. Гэнэт л Эйлат руу явъя гэх нь толгой дундуур татаад авах шиг л болов. Ереван хотод метро руу ордог урсдаг шатан дээр нэгэн эр урт хөлт шаргал үстэй бүсгүйд “Бүсгүй минь, хамт явцгаая л даа. Би чамд далай үзүүлнэ” гэж байсан нь саяхан. 

Юун Эйлат, юун баяртай манатай, энд төслөө хугацаанд нь амжуулж өгөх ёстой. Бүгд л ажлаа яаралтай амжуулах гээд ухаангүй байхад. Өрөөнд олон хүн бужигнаж байна. Тиймээс дараа эргээд залгаарай гэснээр чамайг гомдоогоогүй байх гэж найднам. Тэр үед эргэн тойрны хүмүүс надад саад болсондоо ч биш, зүгээр л гэнэтийн саналд балмагдсан хэрэг. Зөвхөн чи бид хоёр далайн эрэг дээр гэж би хичнээн ихээр мөрөөдөж байлаа даа. 

Эйлат дахь далай манай эндхийн Хар далай шиг тунгалаг, гүнзгий тайван биш гэлцдэг. Эйлат. Яаж дээ. Ерөөсөө шууд л асуух хэрэгтэй байж. Үгүй ингэвэл тэнэг явдал болно, тэгээд ч надад хэн ч чөлөө өгөхгүй. Юу билээ дээ, юун ажил билээ? Компани амарч, баяр болно. Би өөрөө ингэж их хүлээчихээд юуг нь ч асуух билээ. Баяр болох гэж байхад ганцаараа өнгөрөөх нь гэж бодож байсансан. Баярын үеэр хүмүүс бүгд л амрахаар явж, бэлэг худалдан авч хөгжилддөг. Энэ баяр ч гэсэн миний хувьд бусдын адил аз жаргалтай байх юм гэж үү? Бид гэр бүлийн хосын дүр эсгэнэ. Эсвэл чи хэнтэй, ямар буудалд буух нь ер нь хэнд ч хамаагүй шүү дээ. 

Зүрх минь булгилна. Над руу хэн ч залгаагүй ч юм шиг. Алив утасдаач, хүлээж байна. Тэрхэн үед би улайсан байх. Чи бид хоёрын юу ярьж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Аз болоход программистуудын дунд орос хэл мэддэг нэг ч хүн үгүй. 

Утас дуугарав. Тийм ээ.. Хүсч байна... Чи завтай юм уу? Хаана? Хэдээс? Тийм ээ, би очъё. Тийм ээ. Дан ганц баяр биш, баярт бэлтгэх нь бас таашаал авчирдаг гэдгийг би ойлгов. Би чемодандаа хувцаснуудаа хийж, өөрийгөө хар өнгийн хагас гэрэлтдэг даашинзыг зоогийн газарт өмссөн байгаагаар төсөөлнө. Усны хувцас-хаана байгаа бил ээ дээ? Өнгөрсөн жилээс хойш надад хэрэг болоогүй, аягүй бол багадсан байгаа даа гэсэн бодол зурсхиймэгц далайн хүйтэн усыг биеэрээ мэдрэх шиг болов. Усны шилээ мартахгүй юмсан /гэнэт далайд очно, үгүй ядаж бассейнд очно/. Ямар халаат авах билээ? Ягаан, цагаан? Тийм ээ, би бараг зуун жил явах юм бэлдээд байна уу даа. Тэгтэл тэнд зөвхөн баярын өдрүүдэд л хамт байна. 

Шөнө нь нойр хулжив. Ийм боломж бидэнд гарахгүй, хоёулахнаа бас хэд хоногоор гэж чиний ярьж байсныг бодно. Шөнө дунд хэдийнэ өнгөрчээ. Гэтэл нойр хүрдэггүй. Ямар байх бол? Надтай хамт байхад чамд таалагдах болов уу гэж бодно. Чиний найдварыг алдахгүй байж, хүслийг чинь биелүүлж чадах болов уу? Хэрэв өглөө болтол ингэж суух юм бол замдаа унтчихна шүү дээ. 

Израилийн хавар цагийн үүлгүй цэнхэр тэнгэр мандтугай. Цаг үргэлж ийм үүлгүй байдаг газар энэ дэлхийд лав байхгүй биз ээ. Үргэлж нарыг харж байна гэдэг хичнээн сайхан. Цаг агаарын хувьд ч аз таарчээ. Эйлатад зун бол маш халуун. Өглөө долоон цаг ч болоогүй байхад би байдгаараа хөлөрсөн байв. Гэхдээ энэ халууных биш, харин сэтгэл хөдөлснийх. Нарны шилээ мартаагүй, дотуур хувцас, бүх зүйл шинэ гэдгийг чи анзаарах байлгүй. Худалдан авахад ч хичнээн таашаалтай билээ. Гар нүүрийн алчуур ч илүүц биз ээ, ямар машин дотроо хоноглох биш. Чи яг л урьдынх шигээ цагаа баримталж, аливаад хянуур ханддаг хэвээр. Замаа анхааралтай ширтэж, миний сандран догдолж буйг анзаарахгүй байгаад чинь баярлалаа. Ганцхан чиний гар миний өвдгөн дээр байна. Үнэхээр мөрөөдөл биелж байна. Чи бид хоёр чиний машинаар өглөөний замаар хурдална. Ингэхэд юу руу ингэж яарна вэ? 

Аялонд ирлээ. Бараг машин алга-бүгд унтаж байгаа юм биш биз. Ийм сайхан өглөөг бусад хүмүүс харахгүй байгаа нь харамсалтай. Би байдаг хоолойгоороо дуулахад ч бэлэн. 

Мөхөөлдөс. Шатахуун түгээгүүрийн газруудын зоогийн газар ийм эрт онгойдог нь их зөв юм. Чи миний дуртай мөхөөлдсөнд дуртай гэж бодсонгүй. Шоколадтай, самартай. Толинд харвал мөхөөлдсөө амтархан идэж, энд тэндээ халтайсан, бас тун ч додигор царайтай, нэг үгээр хэлэхэд арван долоот шиг л байна. 

Чиний сэтгэл ч гэсэн догдолж байгаа. Би анзаарсан. Хурдхан шиг буудалд орж дотроосоо түгжихийн тулд ийм өндөр хурдтайгаар нисч байна гэж үү? Үгүй ээ, зөвхөн ингэх л байсан бол намайг ийм хол авч явах хэрэггүй байсан. Яаж ингэж зав гаргасан бэ гэж асуух уу? Үгүй ээ, хэрэв хүсвэл өөрөө яриг. Шилэн дээр нь хүүгийнх нь байдгаараа инээсэн хөөрхөн зураг байна. Харц нь яг л аав шигээ юм. Би атаархаад байх шиг. Хэл минь хаашаа орчих воо, ингэж удаан явахад дандаа дуугүй байгаад байж болохгүй шүү дээ. 

Ингээд чи өөрийнхөө тухай, яаж сурч байсан, ханьтайгаа яаж учирсан, ийш яагаад ирэхээр шийдсэн, ажил нь ч бүтэмжтэй байж, хүүтэй болсноо ярьж эхлэв. Энэ бүхэн миний амьдралтай огт төсгүй юм. Яриа яваандаа над руу шилжсэнийг ч анзаарсангүй. Яагаад чи цаг ямагт бүгдийг сонирхож явдаг юм бэ? Хар шил гэдэг тун ч дажгүй эд, түүний ард нэг хэсэг нуугдаж болно шүү дээ. 

Надад ч мөн өөрийнхөө тухай чамд ярих таалагдаж байна. Жирэмснээс хамгаалдаг уу, эрэгтэй хүн хувцсаа тайлж байгааг харах дуртай юу, бусдад бэлэг өгөх дуртай юу гэх мэт чиний хачин жигтэй асуултад ч би дуртай нь аргагүй хариулна. Бас найз бүсгүйтэйгээ хаа нэгтээ явж байсан уу? Гэнэт Симеиз дахь нүцгэн далайн эрэг санаанд оров. Яг л өнөөдөр шиг үүлгүй өдөр байсан. Крымд ч бид Ирина гэж найз охинтойгоо байсан. Тэр ч бас зураач. Өглөө эрт далайн эрэг дээр очоод би биеэ шарахаар дээш харан хэвтэж байхад тэр зургаа зураад л байсан. Юу зурж байсныг би одоо санахгүй юм. Чармай нүцгэн биеэ шарах ч сайхан шүү. Хүн ч байхгүй. Иринка өөрийг нь зураг зурахад хэн нэгэн харж байхад их дургүй. Надад ч тэр дуусгаагүй зургаа хэзээ ч үзүүлж байгаагүй... Ингээд далай ч харагдав. Тэгтэл ч далай дотроос нэг залуу гараад ирсэн. Хүрч ирээд тун ч эелдгээр сонирхож байна: 
-Зургийг тань харж болохсон болов уу? 

Гэтэл миний нүдэн дээр гайхалтай өөрчлөлт үзэгдэв. Туранхай өхөөрдөм тэр охины царай нь бүрмөсөн өөрчлөгдөж, өмнөө байгаа эр хүний эрхтэн бас өөрөө ч бараг чармай нүцгэн байгаагаа үл тоон араатных шиг хоолойгоор:
-Үгүй ээ, болохгүй хэмээн хашгирав. 

Түүний юу хийж байгааг харахгүй байх нь дээр гэж миний зөв байсан байгаа биз. Зургаа бүрмөсөн дууссаны дараа л тэрээр надад үзүүлдэг байсан. Тэр өдөр яг л өнөөдрийнх шиг нартай, тайван байсан болохоор гэнэт санаанд орсон байх л даа.  

Замдаа зогсвол халуун, тэгсэн атлаа цонхоо хааж, агааржуулагч асаах хүсэл үл төрнө.  Цаг хугацаа ч хурдан өнгөрч байна. 
-Хоёулаа өглөөнийхөө хоолонд зориулж хүнс авах хэрэгтэй байна. 

Энэ чинь юу билээ, би машины хамар дээр өндөг шарах болж байна уу даа? Зам дагуу байрлах зоогийн газарт буугаад хооллочихож болохгүй л байгаа юм байх даа? Мөнгөө хэмнэх  гэж ийм санаа гаргаагүй л байлтай. 
-Царай чинь яагаад ингэж хувирчихав аа? Хоосон талбайн дунд хээр хооллохыг би санал болгоогүй. Хоёул Арадад буудаллана. Миний найз надад түлхүүрээ үлдээсэн. Тэр гэртээ байх үедээ ч хөргөгч нь дандаа хоосон байдаг. 

Юун найз вэ? Чи хэзээ ч ярьж байгаагүйсэн. Ингэхэд бид үнэхээр Эйлат руу явж байна уу, эсвэл энд баяраа өнгөрүүлэх гэж байна уу? Гэхдээ л би Улаан далайг харахыг хүсч байв. Тэнд Арадад ямар найз байдаг, бас түлхүүрээр яах гэж байгаа юм гэхэд чи хэрхэн тайлбарласан нь сонин байна. 

Ингээд Арадад ирлээ. Энэ хот надад таалагддаг. Гудамжнууд нь өргөн, хотын захад Үхмэл тэнгис харагддаг томоохон талбай бий. Орой болгон машин тавих газар хайж, өглөө нь тэндээсээ гарч чаддаггүй Нетаниятай огт төсгүй. Бид тэр талбайд очив. Хамгийн сүүлд намайг энд ирэхэд аадар бороо цутгаж байсан тул юу ч харж чадаагүй. Гэтэл өнөөдөр тэнгэр цэлмэг байна. 

Чамайг харахад өрөвдөлтэй байлаа. Чамайг ингэж сэтгэлээр унах юм гэж бодоогүй, чиний найзын төлөвлөгөө өөрчлөгдөж баярын үеэр гэртээ байх болсон байлаа. Тийшээ шууд л түлхүүрдээд орчихоогүй нь их юм. Бас Лешка нэртэй зурагчин найзтайгаа таараад төдийлэн баярлаагүй нь байдлаас чинь харахад илт. Гэвч түүнтэй танилцахад надад тун таатай байлаа.  Аяллынхаа тухай түүнд үлгэр зохиож ярилтай нь биш гэдгийг би сайн ойлгож байв. Гэхдээ би үүнээс гарах боломж олсондоо баярлав. Ингээд бид Лешагийн тагтан дээр сууж, уул харангаа мөстэй кола ууж, сургуулийн үеийн зурагнуудыг үзнэ. Тэр үеэсээ л тэр зураг сонирхож эхэлсэн нь илт.  Ямар ч инээдтэй байсан юм, одоогийн байдалтайгаа огт төсгүй. Леша ч маш их өөрчлөгдөж, зурагных нь хэв маяг ч өөрчлөгдөж, урьд нь зүрх сэтгэлээсээ авдаг байсан бол одоо тэр зочид буудалд ажиллаж, амрагчдын зургийг авдаг. Малгайтай, малгайгүй хатагтай нар, усанд сэлж байгаа хүүхэд гээд. Эргэн тойрон нил ус. Гэвч ажил нь төдийлөн сонирхолгүй, гэхдээ чиний найзын хэлснээр сайн мөнгө олдог гэнэ. 

Явах цаг боллоо. Сонирхолтой хүнтэй танилцуулсанд чамд баярлалаа. Лешка биднийг гаргаж өгч, салах ёс болгон бидний зургийг авав. Энэ зургийг хэзээ нэгэн цагт би харах болов уу даа. Бид ахин замдаа гарч, байдгаараа хурдлав. Замд гараад цаг гаран болсон тул би өлсөж эхлэв. Замдаа амрах уу? 
-Тэгье ээ. Гэхдээ чи жаахан тэвччих. 

Ингээд бид шулуун замаараа хурдалсаар. Нэг юм зогсов. Энэ бол зүгээр нэг үдийн хоол идэх газар биш, харин машины зогсоолтой жижиг барилгууд, зочид буудал бололтой. Ийм удаан явсаны эцэст хүйтэн шүршүүрт орох хичнээн сайхан. 

Өнөөдөр чи их өөрчлөгдөж, нэг л аймхай, шийдэмгий бус. Тэр чигтээ савангийн хөөс болсон чи над дээр бүх шампуниа асгав. Бид шүршүүрээс гарахгүй бололтой, жаахан хүүхдүүд шиг дүрсгүйтэж байтал тэнд л дур хүсэл оволзоод ирэв. Халуу шатсан бидний биен дээр хүйтэн ус гоожиж, чи намайг хананд шахаж, шүршүүрийн ус чиний толгой дээр шууд буун. Чи өөртөө эвтэйхэн байлгахын тулд миний хөлөөс барьж дээш өргөнө. Тийм ээ, би үүнийг л, над руу тэвчээр алдан дайрч байгааг харахыг хүссэн. Бүх юм амттай, бас хурдан... бид замдаа хэтэрхий удаан явж байна даа. 

Тэр байтугай бүр зүүрмэглэж, үдийн хоол идэхээр зогссоныг ч анзаарсангүй. Амттай гоймон, үл таних амтлагчаар амталсан шөлний үнэр гээд хичнээн сайхан. Ногоотой будаа байна. Ийм сайхан хоолны дараа хаашаа ч явмааргүй санагдана. 
-Бид яараагүй шүү дээ. Хүсвэл цааш явахгүй байсан ч болно шүү. 

Энэ үг намайг босгов. Үгүй ээ, далайд сэлмээр байна. Маргааш ч биш, өнөөдөр. Шөнө байсан ч яахав. Гэсэн ч бид үдийн хоолны дараа хаашаа ч явсангүй. Чи минь ямар энхрий, халамжтай юм бэ? Чиний ганц шүргэлцэл л хангалттай. Чи миний хөл рүү доош чимээгүйхэн гулсав... 

Нар жаргах дөхөхөд бид аяллаа ахин үргэлжлүүлэв. Эйлатад ирлээ. Бид шууд л далай руу очиж, ханатлаа сэлэв. Ус хүйтэн хэвээр, ус нь тунгалаг, бас далай гэрэл шиг цацарч байв. 
- Энд байгаа хүмүүс биднийг харж нүдээ хужирлахыг зөвшөөрөхгүй ээ. Хаа нэгтээ буудаллахыг бодоцгооё. 

Бидний буудалласан байрыг би цаг ямагт хайрлах болно. Бүх зүйл энгийн: том ор, зурагт, хар паалангаар өнгөлсөн угаалгын өрөө. Цонхоор ч далай шууд харагдана, цонхноос үсрээд л шууд сэлж болмоор. Биднийг Эйлатад очиход нар хэдийнэ жаргасан байв. Бидний өмнө бүхэл бүтэн шөнө хүлээж байлаа. Гэхдээ хаашаа ч яарахав гэдэг нь чиний хөдөлгөөнөөс мэдрэгдэнэ. Чи намайг харж нүдээ баясгана. Бас гэр бүлийнхээ орчинд байгаа юм шиг орон дээр тавтай нь аргагүй хэвтээд зурагтаа асаав. Энд зурагт үзэх гэж л ирсэн юм шиг тохиргоог нь хийнэ. Би мөс, бас савтай хүйтэн ус авчирлаа. Мөн авч ирсэн дарсаа ч гаргав. 

Далай Газар дундын тэнгис шиг тийм ч давстай биш юм. Би шүршүүрт орж тайвшрав. Би чиний хөлөнд тухлан суугаад дээрээсээ халат нөмөрч, хөлөө алчуураар хучив. Эрх муужгай шиг юу юугүй унтах нь уу хэмээн санагдана. Үгүй ээ, би эндүүрч. 
-Алив, эргээд хар. Би чамд иллэг хийе. 
-Үгүй, би хийсэн нь дээр байх. 
Би чиний биеийг хэзээ ч сайтар харж байгаагүй. Чамайг доош харж хэвтэхэд үл таних залуу өмнө минь хэвтэж байх шиг санагдав. Гэхдээ хормын төдийд л ингэж бодогдсон л доо. Би биеийн тос авчраад гартаа зузаан гэгч нь түрхэж аваад дээр нь гарлаа. Болгоомжтой хөдөлгөөнөөр нурууг нь илж тосыг түрхэв. Дараа нь хөдөлгөөнөө улам бүр хүчтэй илж, базаж байхдаа өөрөө ч үүнээсээ таашаал авч байлаа. Дараа нь хүзүү гарыг нь тослов. Энэ бол заримдаа хүчтэй, заримдаа энхрий болдог тэр л гар. Түүний бүх бие тайвшран суларчээ. Дараа нь би хөл рүү нь бууж, мөрөн дээрээ тавьж байгаад хөлний улнаас эхлэн тосоо түрхэн иллэг хийж, дараа нь гуяыг нь илж байхдаа чиний өнөөх хатууран чангарсан байгааг мэдрэв. Ажлаа дуусгаж чадсангүй, чи гараас минь мултарч, санаачлагыг өөртөө авав. Яагаад чамайг надад ганц хүрэхэд л дур хүсэл минь өөрийн эрхгүй оргилон бадардаг юм бол оо?  Чи ч надад иллэг хийж чадсангүй. Чамайг өндийхөд миний уруул гуяны тэр хавьд очсон тул би өөрийн эрхгүй нэгэнтээ хэлээрээ долоогоод чиний эрхтэн байдаг чинээндээ боссон байгааг харлаа. Тэгэхэд нь би үргэлжлүүлэхээр шийдэж, дээш аажмаар өндийж, эрхтэнг нь гараараа энхрийлж эхлэв.  Чиний гар мөрийг минь халуу оргиулан базлаж, үсийг минь илж, амьсгаа чинь надад сонсогдоход би түүнийг уруулаараа үмхээд авав.  

Чи дуу алдаж байна. Гэхдээ би зогсохгүй ээ. Түүнийг нь бүхэлд нь амандаа хийгээд гараа өвдгөн дээрээ тавихад чи өөрийн эрхгүй хөдлөх нь гарны оролцоо хэрэгтэй гэж байгааг би ойлгов. Хэлнийхээ хөдөлгөөнийг үл зогсоон би хэдийнэ гадас шиг гантайсан түүнийг нь гартаа бариад одоо л нүд рүү чинь харж зүрхлэв. Чи дуу алдаж, нүдээ аниад хойш дэр налан унав. Би энхрийлсээр, ингээд л бүх зүйл дуусчих вий гэж эмээнэ. Тэгтэл чи тэссэнгүй, намайг дороо оруулж хэвтүүлээд өөрөө доошилж, хөлийг минь мөрөн дээрээ давуулаад өгзөгнөөс минь барьж байгаад уруулаараа гүнзгий гэгч нь оров.  Хамаг биеэр халуун чийг тархана. Одоо юунаас ч ичиж зовохоо больсон би түүний уруулын өөдөөс хөдөлж, намайг эзэмдэхийг гуйна. Чи яарахгүй байна гэж үү? Яагаад? Чиний өөдөөс улам бүр хүчтэй хөдөлнө. Харин чи гараа миний дотор руу гүнзгий оруулаад миний хөдөлгөөнийг давтана. Чи ийм байдлаар намайг тавиулахаар шийджээ. Энэ миний хамгийн дуртай зүйл гэдгийг яаж мэдэв ээ? Би ч дуу хоолойгоо барьж тэссэнгүй байдаг чадлаараа хашгирна. Нүдээ нээхэд чи сэтгэл догдолсон байдалтай над руу хараад над руу шууд орж явчихав. Бурхан минь, би үүнийг ямар их хүсч байсан гээ? Би чамд туслахыг хичээж, чиний хөдөлгөөний хэмнэлд тааруулан өөрийн булчингаар түүнийг хавчина. Түүнийг нь улам бүр том болж байгааг, улмаар халуухан урсгал дотор минь садарч байгааг мэдрэв. Яагаад чухам надаас хамгаалалт хэрэглэдэгийг асуугаад байсан учир нь энэ байх нь. 

Чамайг ийм өлөн чоно шиг байхад би дуртай. Бие биедээ ханаж цадахад бидэнд хичнээн баяр байгаад ч хүрэлцэхгүй. Одоо чи намайг доош харж хэвт, иллэг хийж өгье гэж гуйв. 

Дахиад түүний гар. Бурхан минь хэдийгээр увайгүй мэт байвч би ахиад л хүсч эхлэв. Түүнд л мэдэгдэхгүй байхсан. Энэ чинь иллэг биш, чи миний нурууг илж байхдаа түүнийг тун энхрий зөөлхнөөр үнсэнэ. Үгүй ээ, найз аа. Ийм байдалтайгаар бид амрахгүй. Чи ханаж цадсан, зүгээр л миний биеэс таашаал авахыг хүсч байгааг би ойлгож байна. Аажмаар би тайвширч, бүр зүүрмэглэж орхисон байв. Ус гоожих чимээнээр сэрэхэд чи шүршүүрт орж байлаа. Чамайг байхгүйг далимдуулж оройн хоолондоо бэлтгэн хувцаслаж, уруулаа будаж, өндөр өсгийтэй гутлаа өмссөн боловч шал дэмий юм болов. Оройн хоолны цаг болоогүй байв... 

Биднийг хооллохоор доош буухад бүр орой болсон байлаа. Бид барбекью захиалав. Тун ч тансаг зохион байгуулалттай зоогийн газар. Хоолыг тавган дээр биш, модон тэвшинд хийдэг, дэргэдээ бассейнтэй. Харин чи хүүгийнхээ тухай ярина. Яваандаа бидний яриа ахиад л асуулт хариулт руу шилжиж, чи миний хаана сурч байсан, хэзээ анх эрэгтэй хүнтэй унтсан, ямар байсан гээд л шалгааж эхлэв. Энэ бүхэн аль дээр болж, мартагдаж, оюун санаанаас арчигдсан гэх авч бүх юм сэргээд ирэв. 

Эйлат дахь шөнө. Чи бидэн хоёр шиг гэрэлтүүлэг болсон зочид буудлын дэргэдүүр далайн эргээр зугаалах хүн олон. Хэтэрхий шуугиантай байсан тул өрөөндөө очмоор санагдав. 

Чиний цүнхэнд хичнээн дарс байгаа юм? Хэрэв бүгдийг нь уувал согтоно доо гэж би бодов. Шөнө дунд нэлээд өнгөрсөн байхад нэлээдгүй халсан бид унтахаар хэвтэв. Гэхдээ энэ удаа болсонгүй. Чи надад мөстэй шүүс авчирч өглөө. Ингээд бид далай руу явав. Бидэнд завиа өгсөн аврагчийн бие бялдрын байдлыг би хэзээ ч мартахгүй. Биднийг сэлж чадах уу гэтэл бид үгүй гэж хариулсан. Хэрэв биднийг эргэж ирэхгүй бол тэр далайн эргээр нэг гүйх байх даа. 

Намайг нүцгэнээр биеэ шарахгүй гэхэд чи их гайхсан. Чамтай хамт хоёулахнаа зочид буудлын өрөөнд байна гэдэг нэг хэрэг, харин ийм газарт өөрийгөө чамд харуулна гэдэг ч.. Ингээд бид усанд шумбалаа. 

Нар хүчтэй шарж байсан тул бид буцахаар шийдлээ. Үнэндээ аврагч маань эрэг дээр суугаад биднийг хүлээж байлаа. 
Зочид буудалд өглөөний цай уув. Швед маягаар ширээ засчээ. Энэ бүх амттай хоолыг амсаж үзсэний дараа хаашаагаа ч явмааргүй санагдана. Дараа нь бид ёроол нь шилэн усан онгоцоор аялахаар явав. Онгоц маань хотоос холдож нэг газар очоод зогсоход урьд өмнө үзэж хараагүй үй түмэн загас байх аж. 

Сэтгэл догдолж, бас ядарч сульдсан бид эргээд буудалдаа ирэв. Би чиний нүд рүү харав. Ямар их дур хүсэл дүрэлзэнэ вэ. Хүлээж бай, юундаа яарахав. Богино өмдөө тайлж, миний банзлыг хуу татаад энэ удаа ёсорхсонгүй тэр шууд намайг араас минь эзэмдэж, аахилан байж цамцныхаа товчийг тайлж, миний хөхийг даруулганаас чөлөөлөв. 

Дур хүслийн цангаагаа үлдсэн амьдралынхаа турш надаар гаргуулахаар шийдсэн бол бүтэхгүй ээ. Хамтрагчид бие биенээ хангалттай мэдэж, бие биенийхээ хүсч мөрөөддөг таашаалыг эдлүүлэх тэр цаг хараахан ирээгүй байна. Оройн хоол хойшилсон тул би өөрөө бэлдэхээр шийдэв. Энэ бидний байшин, би гэрийн эзэгтэй, өглөөний хоолоо оронд чинь аваачина гэж төсөөлөхөд хичнээн сайхан. 

Гэртээ харих замдаа юу болсоныг би санахгүй байна. Учир нь эхнэр, хүү хоёр чинь чамайг хүлээж байгаа тэр гэр, харин миний хувьд хэн ч намайг хүлээгээгүй оромж минь үгүйлэгдэж байсан юм. Надад яаж ийм сайхан баяр зохион байгуулсан талаараа чи ярьсангүй, би асуухыг ч хүсэхгүй. Чи бодлогоширч, бас дуугаа хураасан. Гэхдээ эелдэг зөөлөн байсан. Хөгжмийн ачаар л бид гэр гэртээ харьсан. Гайхамшигт баярыг бэлэглэсэн чамдаа баярлалаа. 
М.Рабинович. 
 

Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан Ц.Мөнхүүш