Алексей Анатольевич Кургунов (ОХУ-ын “Вольный город” сонины редактор)

Францын зохиолч Монтень нэгэнтээ “Хүмүүс өөрсдийн мэддэггүй юмандаа хамгийн их итгэдэг” гэж хэлсэн байдаг. Эртний Эллад, Эртний Ром, Вавилон орныг байсан гэдэгт хэт итгэдэг тэдгээр хүмүүс тэдний буруу гэж хэлэнгүүт уурлан, тахин шүтдэг нандин зүйлийг нь үгүйсгэсэн мэт л дайрч довтолдог. За яахав тэднийг өөрсдийн улс орон, орон нутгийн агуу их түүхээ хамгаалж байна гэж тайлбарлаж болох юм. Тэгвэл хүмүүс цагтаа Дунай мөрөн, Хойд туйлаас Энэтхэг, Камбож хүртэл оршин тогтнож байсан гэгдэх Монголын Эзэнт гүрний тухай домгийг яагаад хамгаалаад байдгийг би ойлгодоггүй. Куликовын тулалдааны ойг жил болгон тэмдэглээд л. Яг үнэндээ археологичид тэр хээр талаас дайн байлдаан болсоныг гэрчлэх юу ч олоогүй юм гэнэ лээ. Дээрээс дарга нар бүх нийтийг эх оронч үзлээр хүмүүжүүлж, баатарлаг эцэг өвгөдөөрөө бахархацгаа гэсэн тушаал гаргаж, хөрөнгө мөнгө, төсөв гаргаад өгсөн болохоор яая гэх вэ дээ. Төсөв мөнгө хэдий хэрэгтэй ч монголчуудыг буцаан хөөсөн тухай дэмий балай яриаг хамгаалах ямар хэрэг байна вэ? Сурталчилгаа, ухуулга гэсэн талаас нь аваад үзсэн ч ямар ч утгагүй харагдах юм.  Манай элэнц өвгөдийн толгойг нь хярган, элэнц эмээгүүдийг маань хүчээр ашиглан хаясан талын баатарлаг дайчдыг магтан дуул гэж хэн ч төсөв гаргаагүй баймаар. Энд Монгол дэлхийг эзэлсэн гэдэг нь дэлхийн түүхэнд хэт их бичигдсэн болохоор энэ тоосгыг сугалахад л түүхийн бүх хана нуран уначихна гэсэн ганц шалтгаан байгаа бололтой. Гэхдээ нэгэнт эх оронч үзэл хөгжүүлэхэд төсөв гаргаад өгсөн байдаг... Хэрэв Монголын булаан эзлэгчид байгаагүй юм бол хэнийг бид Куликовын талд бут цохьсон болох вэ? “Татар Монголын дарлал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан бүх докторууд цолоо буцаан өгөх болох уу. Монголын байлдан дагуулалтын тухай дэмийрлийг зогсоохын тулд түүхийн шинжлэх ухааны хуудсыг нээж үзье. Ингэхэд ер нь монголчууд ардаа ямар мөр үлдээсэн юм бол?

Бичгийн дурсгал – 0 тэг. Аргагүй шүү дээ, монголчууд өөрсдөөс илүү соёлтой олон ард түмний бичгийг ээлжлэн хэрэглэж байгаад 20 дугаар зуунд л өөрийн бичиг үсэгтэй болсон улсууд. Оросын түүхэн бичгүүдэд ч ямар ч монгол хүний тухай дурдсан зүйл байхгүй. 

Архитекторын дурсгал- 0 тэг. 
Хэл шинжлэл- 0 тэг. Орос хэлэнд нэг ч монгол үг байхгүй бол монгол хэлэнд ч XX зуунаас өмнө авсан орос үг байхгүй. 

Соёл, эрх зүй- 0 тэг. Бидний амьдрал, аж ахуйд Байгаль нуурын цаадах нүүдэлчдээс авсан ямар нэг зүйл байхгүй бол тэдэнд ч өнгөрсөн зуун хүртэл соёлт ард түмнээс авсан, зээлсэн юм байгаагүй. 

Эдийн засаг-  0 тэг. Монголчууд Евразийн бараг 70 хувийг нь эзэлсэн юм бол гэр орондоо олзны ямар нэг юм авчрах ёстой биз дээ. Номын сан, уран зураг биш ч гэсэн ядаж шатааж сүйтгэсэн сүм хийдийнхээ алт мөнгийг авсан баймаар. Тэгвэл бас л юу ч байхгүй. 

Зоос зүй- 0 тэг. Монголын ямар ч мөнгөн тэмдэгтийг дэлхий мэдэхгүй. 
Зэр зэвсэг- 0 тэг. 

Аман зохиол- 0 тэг. Монголчуудын аман зохиолд агуу булаан эзлэлтийнхээ талаар дурдсан ямар ч юм байгаагүйг нутгийнхантай харилцсан бүх европчууд тэмдэглэж байжээ. 

Хүн амын генетик- 0 тэг. Нүүдэлчид эзэлж байсан гээд байгаа Евразид монголчууд байсан гэсэн ямар ч ул мөр байдаггүй. 

Ер нь бол энэ хамгийн сүүлийн нотолгоо л монголчууд дэлхийг эзэлсэн гэдэг худал яриа гэдгийг бүр мөсөн баталчих боломжтой юм. Учир нь хүний генийн Y-ДНК нь Ү-xромосомоор зөвхөн эцгээс хүүд дамждаг.  Тэгэхээр эрчүүд л Y-ДНК эстэйн хувьд ямар ч арми бүр жижиг ч байлаа гэсэн эзлэн авсан газар нутагтаа ямар нэг ул мөр үлдээдэг. Y-ДНК нь цаашдаа алга болохгүй, хувирахгүйгээр эцгээс хүүд дамжсаар байдаг. Тэгэхээр Чингис хаан гэхэд л үнэхээр тийм хүн бодитоор байсан бол, түүхчид бичдэг шиг олон хүүхэдтэй байсан л юм бол одоо 10 сая гаруй шууд үр удамтай байх ёстой. Гэвч галлогруппын тархалтын картыг үзэхэд монголчуудын тархалт яг эсрэг чиглэлд байсныг харуулдаг. Каспийн хавьд байгаа монгол цусны ген нь халимагууд бөгөөд дөнгөж XVII зуунд Баруун Монголоос нүүдэллэж иржээ.  

Тиймээс түүхчид өөрсдийн нэр төрийг аврах гэж байгаа бол Чингисийн арми дан тайганаас бүрдэж байсан гэж зарлах хэрэгтэй болж байгаа юм. Тэр тусмаа бүхэл бүтэн гурван зууны турш шүү. 1812 онд Орост ирсэн европчууд өөрийн Y-ДНК-гээ Смоленскийн замын ойролцоо элбэг дэлбэгээр цацсан байхад Оросыг 300 жил хамаг эмэгтэйчүүдтэй нь эзэгнэсэн монголчууд яагаад юу ч үлдээгээгүй байдаг билээ. Энэтхэг, Кавказ, Иран, Хятад, Камбожид ч адилхан монгол Y-ДНК илрээгүй байдаг. Харин эсрэгээр Монголд хятадууд байсан ул мөр маш тод бий. 

Ингээд монголчуудын эзлэн түрэмгийлэл үлгэр байсан гэдгийг харуулахын тулд дээрх хэсгүүдийг дэлгэрэнгүй авч үзье. 

Бичиг үсэг- Монголчууд өөрийн бичиг үсэггүй байсан нь тэднийг тусдаа улс байсан гэдгийг үгүйсгэх боломжтой болж байгаа юм. Ямар ч тусгаар улс гэдэг хүнд суртлын үндэс байдаг. Тэд элдэв тушаал, захирамж гарган, биелсэн эсэхийг нь бичгээр хариугаа авдаг. Мөн хураасан албан татвараа тэмдэглэж байх ёстой. Тэгвэл бичиг үсэггүй яаж тэмдэглэх болж байна? Монголчууд өөрийн хуучин бичгээ уйгаржин бичиг гэж нэрлэдэг. Уйгар гэдэг нь түрэг хэлтэй ард түмэн бөгөөд монгол биш юм. Ингэхэд тэр хуучин бичгээр нь бичсэн дурсгал хэр байдаг юм бол? Ямар ч гэсэн нэг дурсгал байдаг нь 1818 онд олдсон Чингисийн чулуу юм. Нерчийн үйлдвэрт ажиллаж байсан буриадууд тэр чулууг олоод дээр нь Чингис хаан гэж бичсэн байна гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр бичиг үсэг бараг мэддэггүй нутгийн буриадууд 1204 оны үеийн уйгаржин бичгийг, хэдий ганцхан Чингис хаан гэдэг үг ч гэсэн уншиж чаддаг хэрэг болох нь. Энэ чулууны бичгийг орчуулах гэж олон эрдэмтэн оролдсон. Дэлхийд хуучин монгол хэл эзэмшсэн хүн нэг ч байхгүй байсан тул бүгд дураараа орчуулж байлаа. Буруу орчуулсан гэж хэлэх хүн ч байсангүй. Энэ нь хуучин монгол гэгдэж байгаа уйгаржин бичгийг одоо хэн ч уншиж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ чулууг өчигдөр хийсэн ч юм уу, 800 жилийн өмнө ч юм уу хэн ч баталж, тогтоож чадахгүй. Монголчууд өөрсдөө уншиж чадахгүй байхад бусад нь яах билээ. Тийм болохоор энэ чулууг XIX зуунд хэн нэгний захиалгаар хийсэн гэсэн таамаглал гарч ирж байгаа. Хэн нэгэнд нь уйгаржин бичигтэй чулуу захиалах хэрэг гарч, ШУА олдворынх нь төлөө шагнаад, дахиад хэдэн ч эрдэмтэн тэр чулууг судлаад карьер хийснийг хэн мэдэх вэ. Монгол бичгийн тухай хэлэх юм ердөө энэ л байна. 

Архитектурын дурсгал- Нүүдэлчин малчдад архитектур гэдэг ойлголт байхгүй нь ойлгомжтой. Гэвч нэгэнт түүхчид Монголын Их Гүрэн гээд зохиочихсон хойно тэдэнд нийслэл хот бодож олох ёстой. Тэгэхгүй бол бүх цаг хугацааны агуу байлдан дагуулагч Чингис хаан гэрт, өмхий арьс ширэн дунд амьдарч, гадаа хээр талд бие засдаг байсан гэхээр нэг л биш байсан биз. Ингээд Хархорин гэдэг хот бодож оллоо. Гэхдээ маш зальтай, яг хаана байсан нь хэнд ч мэдэгдэхгүйгээр зохиосон юм. Мэдээж зохиомол хот болохоор ямар байсныг нь яаж ч бичиж болно. Түүхийн сурвалжаас үзэхээр “Хархорин маш олон чулуун барилга, сүм хийдтэй хот байлаа. Монголчуудын эзлэн авсан улс орнуудаас алт,  мөнгө ачсан жингийн цуваа тасралтгүй ирж, хотод барилга барихаар эзлэгдсэн улс орнуудаас олзны уран дархан, барилгачдыг олноор нь авчирсан байлаа” гэжээ. Гэтэл дараагийн үеийн түүхчдэд гомдолтой санагдаад эхэлж. Тэд ахмадуудаасаа юугаар ч дутахгүй гэдгээ харуулахаар болж, өнөөх зохиомол Хархоринг нь “олж” орхилоо. Судлаач Николай Ядринцев Орхон голын хөндийд нээсэн эртний хотын тууриа Хархорин гэж нэрлэлээ. Энэхүү хотын ойролцоо том нуруу байсныг европчууд Каракорум гэж нэрлэсэн байжээ. Уул нь Каракорум бол хот нь ч адилхан байх ёстой гэж үзэв. Нутгийн иргэд ямар ч Хархорингийн талаар сонсоогүй, тэр уулаа Мөст гэж нэрлэдэг байсан нь эрдэмтдийг ер зовоосонгүй. 

За тэгээд энэ олдсон Хархоринд ямар ч архитектур байхгүй. Хэдэн шавар хана байх агаад хамгийн томыг нь Өгөдэй хааны ордон гэж зарлалаа. Даанч Өгөдэй хааны ордны дороос XVII зууны сүмийн туурь гарч ирснээр Хархорин хот биш Эрдэнэзуу сүмийн үлдэгдэл байсан нь тодорхой болсон юм. Алтан ордны улсад Сарай, Сарай-Берке гэсэн хоёр нийслэл байсан гэдэг ч өнөөдөр юу ч үлдээгүй. Түүхчид энд ч буруутныг олсон. Дундад Азиас ирсэн Доголон Төмөр хаан энэ хотуудыг эвдэж сүйтгэсэн гэнэ. Археологичид хэчнээн ухаж төнхөөд Евразийн агуу том энэ гүрний нийслэлээс хэдэн ширхэг гэрийн эд зүйлсээс өөр юм олсонгүй. Мэдээж Төмөр хаан л буруутай. Тэр л хамаг алт мөнгийг нь бүгдийг нь дээрэмдээд, хотын чулуун ханыг Астрахани хотыг барихад хэрэглэсэн болохоор тэр гэнэ.  

Мөнгө- Хэрэв улс гүрэн оршиж байгаа бол заавал цаасан мөнгө гаргасан байх ёстой. Африк тивд тусгаар тогносон захын нэг жижиг орон л үндэсний цаасан дэвсгэрт гаргаад байдаг биз дээ. Тэгвэл их гүрэн улс өөрийн алдарт хаад, баатруудын зураг хөрөгтэй цаасан мөнгө гаргах нь зайлшгүй. Хааны мөнгөний ордон хаана байх ёстой вэ? Мэдээж нийслэл Хархоринд. Тэгвэл археологчид хэчнээн малтаад XVII зууны үеийн хэдэн хятад зоосноос өөр юу ч олоогүй юм. Рашид ад-Дин, Гильом де Рубрук, Плано Карпини нар Монголын нийслэлд дэлхийн бараг бүх орны мөнгөөр гүйлгээ хийдэг гээд л бичсэн байсан ч яагаад тэр зооснууд малтлагаар гарч ирдэггүй билээ. 

Зарим хүмүүс цаг хугацааны машин л байхгүй бол 800 жилийн өмнө юу болж байсныг хэн мэдэх билээ, эргэлзээд байгаа юм бол баталгаа гаргаад аль гэцгээдэг. Тэд Википедиад хальт орж, хэдэн юм копипастлчаад их юм мэддэг юм шиг боддог. Тэгвэл ямар нэг юмны учрыг олохын тулд логикооор сэтгэдэг байх хэрэгтэй. Гэвч өөрийгөө хамгаалдаг, бусдыг эсэргүүцдэг улсууд их байх юм. Энэ нийтлэлийг бичээд эхний хэсгийг гаргасны дараа олон хүн эсэргүүцсэн комент бичжээ.  

Би юу бичив? Нүүдэлчид зарчмын хувьд Орос, Хятад, Персийг эзэлж чадахгүй. Яагаад гэвэл хүн амын нягтрал суурин ард иргэдийнхээс хэдэн зуу дахин бага тул дайны байдалд орж, цэрэг татлага явуулахад бэрхшээлтэй. Дайн гэдэг бол зөвхөн зэвсэглэсэн эрчүүдийн тулаан биш, харин нийгмийн системийн сөргөлдөөн бөгөөд аль зохион байгуулалттай нийгэм нь ялдаг жамтай. Нүүдэлчид овог отгийн нийгэмтэй, сайндаа л дээрэмчдийн бүлэг үүсгэх чадвартай зэрлэгүүд тул мэргэжлийн байнгын армитай суурин нийгэмтэй дайтаад ялах боломжгүй. Төрт ёстой ард түмэн засаг захиргаагүй ард түмнээс технологи хөгжлийн хувьд илт давуу байдаг. Нүүдэлчдэд төмөр боловсруулах салбар байхгүй тул сайн зэвсэг байхгүй, холбоо, удирдлагын техникгүй, цайз бэхлэлт, склад агуулах, цэрэг татах байр зэрэг дэд бүтэц байхгүй. Тийм болохоор монголчууд тоо толгой, шинэ технологи, зохион байгуулалт сайтай хятадуудыг ялсан байх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр хэдэн цөөхөн, зэрлэг монголчууд өөрсдөөс илүү соёлтой өмнийн ард түмнийг эзэлсэн гэдэг түүхийг монголчууд өөрсдөө баталтал нь худлаа гэж тооцох хэрэгтэй. 

Миний нийтлэлд нэг этгээд “Хэрэв нүүдэлчин хүннүгүүд Хятадыг эзэлж байсан юм бол монголчууд чадалгүй яах вэ” гэж комент бичжээ.  

Энэ этгээдийн дүгнэлтэнд логик байна уу? Яг үнэндээ хүнүү, гүннү, кидан, скиф гэж байсан гэдэг нь хоббитууд байсан гэдэгтэй л адилхан зүйл. Монголчууд төмөр гарган авах технологигүй байсан тул сайн чанарын зэвсэггүй байсан гэдэг нь мөн л археологийн судалгаагаар батлагдсан зүйл. Зэр зэвсгийг ангийн, байлдааны гэж ангилдаг. Ангийн зэвсэгт металл заавал байх хэрэггүй, үзүүрлэсэн яс, чулуу эсвэл сумныхаа үзүүрийг хурцлахад л амьтан алж чадна. Том амьтныг урхинд оруулж, чулуун сүх, модон бороохойгоор цохиод алж ч болно. Тэгвэл тэр үеийн монголчууд өөрийн гэсэн төмрийн үйлдвэртэй улс орнуудыг эзлэхийн тулд ядаж тэдэнтэй адил чанартай зэвсэгтэй байх ёстой. Ер нь цэрэг дайны технологиор илт давуу байж гэмээн л бусад улс орнууд руу дайрдаг байсныг түүх харуулж байгаа. Харин бид яаж ч хайгаад, булш ухаад  монголчуудын тэр зэвсгийг нь олохгүй байгаа биз дээ. Энэ нь нүүдэлчид хийдэг ажил нь дайн дажин болсон байнгын цэрэг дайчидгүй байсан гэдгийг харуулж байгаа юм. Угаасаа тэдэнд тийм дайчидтай байх хэрэг ч үгүй байлаа. Суурин хөршүүдээ хааяа дээрэмдэнэ үү гэхээс эзлэн авах ямар ч боломж байсангүй. Нүүдлийн мал аж ахуй гэдэг маань нэмэлт ямар ч бүтээгдхүүн гаргадаггүй. Нүүдэлчид зөвхөн хоол унд л хийдэг, гэхдээ зөвхөн өөртөө. Нүүдэлчдэд төмөр эд хэрэгтэй байсан уу гэвэл үгүй. Тэд ясан зүүгээр хувцсаа оёж, ясан хутгаар махаа зүсэж, эмээл ч хэрэггүй, морио тахлах шаардлагагүй, хадлан авах ч хэрэггүй байлаа. Гэр барихад нь хадаас хэрэггүй, мод хагалахгүй болохоор сүх, хөрөө хэрэггүй, өмхий ч гэсэн аргалаа түлчихнэ. Хүний амьдралд хэрэгцээгүй бол юу ч үүсэн бий болдоггүй болохоор нүүдэлчдэд төмөр шаардлагагүй байсан тул төмөр гаргах арга бодох хэрэг байсангүй. Харин тариачид огт өөр хэрэг. Тэд эхлээд голын ойролцоо үржил шимтэй газар тариалан эрхэлж байв. Гэвч эрт орой нэгэн цагт боловсруулсан газар бүгд эзэнтэй болно. Ингээд ойрхон байгаа атар газрыг эзэмшиж боловсруулах хэрэг гарна. Ой модтой газар таарлаа гэхэд боловсруулахын тулд төмөр багаж хэрэгтэй. Ингээд л төмөр гаргаж авна. Байшин барих, түлээ мод хагалах гээд сүх хөрөө хэрэг болно. Анх хэн хэзээ төмөр гаргаж авсан гэдгийг хэн ч мэдэхгүй ч ямар ч гэсэн тариачин хүн байсан, малчин биш нь  ойлгомжтой. Монголчууд ваар шаазан хийж чадахгүй байж яаж төмөр хийх вэ дээ. Түүхчид Хойд Монголд сайн дархад байсан. Тэд зэвсгээр хангадаг байсан гэж бичдэг. Хүлээгээрэй. Ган, болд төмөр эд зүйл хийнэ гэдэг таваар үйлдвэрлэл гэсэн үг. Таваар үйлдвэрлэл гэдэг хөдөлмөрийн нарийн хуваарилалтаар явагддаг зүйл. Нэг нь түүхий эд олж, нөгөө нь нүүрс түлж, харин дархан эцсийн бүтээгдхүүн хийнэ. Зэвсэг хийнэ гэдэг нарийн бөгөөд зардал ихтэй ажил. Тэгэхээр зөвхөн баян чинээлэг, боловсролтой нийгэм л орчин үеийн зэвсэгтэй, байнгын армитай байж чадна. 

За ингээд логиктой сэтгэж чаддаг хүн мэргэжлийн түүхчээс юугаараа ялгаатайг ойлгосон биз дээ. Түүхч номын сангаас зузаан ном аваад “Монгол цэргийн зэвсэглэл” хэсгийг гаргаж, гялалзсан сайхан сэлэм, дуулга хараад боллоо, түүнд бүх юм ойлгомжтой. Тархиа зовоох хэрэггүй. Дараа нь хүндэт доктор тэрний зохиолооос иш татсан гээд ярихад эргэн тойрныхон нь амаа ангайгаад л сонсоно. Тэгвэл логикоор сэтгэдэг хүн ямар ч юмнаас баталгаа хайдаг. Баталгаа хэчнээн хайх тусам монголчууд төмөр зэвсэггүй байж гэж үзэх болно. Түүхчид хэчнээн тэнэг ч гэсэн монголчууд дэлхийг зэр зэвсэггүй эзэлж болохгүй гэдгийг мэдэж байгаа болохоор монголчууд хуяг нэвтэлдэг нум сумтай байлаа гэдэг бас нэгэн үлгэр зохиосон. Түүхийн ухааны доктор Сергей Нефедов “Татаруудын гол зэвсэг нь монгол нум сум буюу  саадаг байлаа. Энэ шинэ зэвсгийн ачаар л монголчууд дэлхийн ихэнхийг эзэлсэн билээ. Саадаг нум сум хийх аргыг ихэд нууцалдаг байлаа. Хүчин чадлаараа дундад зууны үеийн анхны буунаас ер дутахгүй. 300 метрийн цаанаас ямар ч хуягийг нэвтэлдэг байсан” гэж бичсэн байдаг. Түүхч, тэр тусмаа физик-математикийн чиглэлээр цол хамгаалж явсан хүн гэхэд арай ч дээ. Хэрэв нум сум 300 метр хол тусаад, хуяг нэвтэлдэг байсан бол галт зэвсэг гарах ямар ч хэрэг алга байлаа. Америкийн М-16 винтов ашигтай тусгал нь 450 метр, түүнээс цааш нисэх ч сум устгах чадвараа алддаг. Мөн 150 метрээс хол газраас энэ винтовоор бай онох гэдэг хэцүү, 300 метрээс бол маш туршлагатай мэргэн бууч л онож чадна. Гэтэл монгол нумны сум 300 метр нисээд, хуяг нэвтлээд байсан болж таарах нь. Монголд очсон европчуудын ярианаас үзвэл халхууд эрт үеийн ясан хошуутай нум сум барьж байсан ч Саадаг хэмээх супер зэвсгийн талаар сонсоо ч үгүй байсан байна. Архелогчид ч энэ зэвсгийг хэзээ ч олж байсангүй.  Ийнхүү ямар ч баримт баталгаа байхгүй тул саадаг гэж байгаагүй гэж үзэхээс өөр аргагүй. Энэ бүхнээс үзэхэд нүүдэлчин монголчууд орчин үеийн сайн зэвсэгтэй байсан байх магадлал 0 буюу тэг байна. Улаанбаатарын Түүхийн музейд хэдэн зэвэрсэн илд, сэлэм өлгөөтэй байдаг ч тайлбарлагч танд энэ сэлэм Монголынх, хятад биш гэсэн ганц ч баталгаа гаргаж өгөхгүй. Монголчууд Евразийг эзлэхдээ ийм сэлэмтэй байсан, Халхын голын байлдааны талбараас авчраагүй гэдгээ тэд баталж чадахгүй. Эртний юм шиг харагдаж байгаа биз дээ гэж хэллээ ч гараад хар л даа. Задгай хашаанд 5-10 жил болсон машин яаж зэвэрч хуучирдаг билээ дээ. Куликовын талыг хөндлөн гулд төнхсөн археологчид тэнд хүн төрөлхтний түүхэн дэх агуу үйл явдлын нэг болсон гэдгийг батлах гэж хэдэн сумны үзүүр, төмөр горхи л гаргаж ирсэн. За яахав хэн нэг нь албаар хийгээгүй үнэхээр түүхэн олдвор байж гэж бодьё. Гэтэл эрдэмтэд горхийг нь 12-17 дугаар зууны үеийнх гэснээ сумны үзүүрийг 14 дүгээр зууны эд буюу Куликовын тулааны үеийнх гэж яг таг тогтоодог байгаа. Тэгээд ч энэ олдсон хэдэн ширхэг эд зүйл Куликовын талд түүхэн тулаан болсон гэдгийг батлах баталгаа болж чадах уу? Туркууд сумаа унагаасан байж болохгүй юу? Эсвэл хасагууд. Энд том тулаан болсон гэж батлах гол зүйл бол нийтийн оршуулга. Тэгвэл Куликовын талд оршуулга, булш байхгүй. Тэгэхээр тэнд тулаан болсон гэдэг худал гэсэн үг.  700 жилийн дотор яс үс нь устана биз дээ гэж хэлж болох. Тиймээ, төмөр хурдан зэвэрч байна, харин яс хэдэн арван мянган жил ч байж л байдаг юм. Та нар музейд үлэг гүрвэлийн яс үзсэн биз дээ. Ингээд л баримт сэлт гэдэг түүхчдийн гол дайсан болж байгаа юм. Өөрсдийнх нь буруу. Хэрэв тэд Сарай, Хархоринг ухаагүй байсан бол өдийд Монголын эзэнт гүрний талаар юу ч гэж бураад сууж байж болох байлаа. Одоо харин үгүйсгэсэн баримт их гараад ирэхээр тэд яагаад археологийн малталт үр дүнд хүрээгүй талаар бас тайлбар зохиох хэрэгтэй болж байна. 

Ингэхээр хэчнээн эртнийх байлаа гэсэн ямар нэг дурсгал, намтар, түүхэн хуанлид итгэж болохгүй гэдгийг харлаа. Сонирхолтой нь олон ард түмэн, улсуудын эртний түүх цорын ганц баримтанд тулгуурласан байдаг. Монголын байлдан дагуулалтын талаарх ихэнх материалыг бид Рашид-ад-диний зохиолоос уншсан. Харин өөр шүлэг, домогт булаан эзлэгчид, эзлэгдсэн ард түмний талаар юу ч дурдаагүй. Оросууд XIX зуун хүртэл монголчуудад эзлэгдэж байсан гэдгээ өөрсдөө мэдээгүй байсан. Татар Монголын дарлал гэдэг нэр томьёог Германы түүхч Христиан Крузе 1817 онд анх хэрэглэжээ. Түүний номыг XIX зууны дунд үед Орост хэвлэсэн. Плано Карпини, Рашид-ад-Дин, Гильом Рубрук нарын зохиол яг бодит, тэдний бичсэн ном мөн эсэх талаар ярилцья. Нэг бол үнэхээр тэдний бүтээл, үгүй бол дараа нь зохиолыг өөрчилсөн хэн нэгний бичвэр. Марко Поло Хятадад очсон, ном бичсэн гэдгийг бүгд мэднэ, гэхдээ яг уншсан хүн хэд байна?  Тэр номонд ямар нэг үлгэрийн оронд очсон юм шиг л бичсэн нь одоогийн Хятадаас огт өөр байдаг. Хэрэв тэр бодит байдлыг бичих гэсэн бол ийм илий балай юм бичихгүй байсан. Аа харин хэн нэг нь түүнийг аялалынхаа талаар ярьж байхыг сонсоод гэртээ ирээд өөрөө аялсан мэт бичсэн бол өөр хэрэг. Түүнээс биш Марко Пологийн үед далайн аварга могой, лусын охин үнэхээр байсан гэж бодох болж байна уу. Эртний гар бичмэл, зохиолыг үнэн гэж үзлээ гэхэд яагаад тэднийг судалсан, шалгасан юм байдаггүй билээ. Хэн ч шалгаагүй юм бол  би яагаад Рашид-ад-Диний үлгэрт итгэн, монголчууд дэлхийг  эзэлсэн гэж бодох ёстой юм бэ? 1836 онд анх хэвлэгдсэн түүний зохиол нь “Шадар гурван цэрэг” шиг л үлгэр шүү дээ. Дахиад логикоор сэтгээд үзье. Хоцрогдсон бүдүүлэг монголчууд Хятад, Орос, Персийг эзэлж, Европын рыцариудыг ч бут ниргэсэн тийм агуу хүчирхэг цэрэг дайны машин, зэвсэг, тактик зохиож чадсан байж. Тэгвэл тэдэнд эзлэгдсэн ард түмнүүд булаан эзлэгчдийн илүү шинэ технологийг нь эзэмшиж, сурах ёстой. Гэтэл үгүй, бүх юм эсрэгээр эргээд байх юм. Эзэлсэн Монгол нь эзлэгдсэн орнуудыхаа технологийн хөгжлийг авч хэрэглэсэн гэх. Ийм юм байж болох уу? Тэгвэл монголчууд яаж ирээдүйн багш нараа ялж чадсан болж байна. Зарим түүхчид монголчуудыг Саадаг хэмээх супер нумтай байсан гэж байхад зарим нь Хятад, Персийг эзлээд тэднээс нум сум авсан гэх. Тэгвэл нум сумгүй байж яаж Хятадыг эзэлсэн байж таарах вэ? Монгол морь өөрөө тэжээлээ олоод идчихдэг, тэсвэр хатуужилтай, хурдан л гэнэ, яагаад дэлхийн ямар ч орны морин цэрэг энэ морийг аваагүй, хэрэглээгүй юм бэ? Монгол арми дүрэм журам, зохион байгуулалт сайтай байсан гэх. Тэгвэл яагаад нэг ч арми монгол цэргийн дүрмийг нэвтрүүлээгүй юм бэ? Яагаад хэн ч монголчуудын ачаа хөсөггүйгээр тив дамжин аялдаг аргыг нь дууриагаагүй юм бэ? Иймэрхүү асуулт олныг тавьж болох ч хариулт ганцхан Монголын байлдан дагуулалт гэдэг худлаа зүйл. Яг үнэндээ Монголын байлдан дагуулалт гэж хэзээ ч байгаагүй, монгол морьд 1945 онд л анх Улаан армитай цуг Европт очсон юм. 

Ингээд бага зэрэг сэтгэхэд л түүхчдийн зохиосон Их Монгол гүрний домог үлгэр нуран унаж байгаа биз дээ. 

Үргэлжлэл бий. 
 

Орчуулсан М.Сугар-Эрдэнэ