Хоёр нүүрт Эдвард Мордрекийн эмгэнэлт түүх
2018/07/16
Эдвард Мордрек 1800-аад оны сүүлээр амьдарч байсан ар дагзандаа илүү нүүртэй залуу аж. Илүү нүүр нь эмэгтэй байсан гэгддэг Эдвардыг гунигтай үед нь санаа алдаж, баяртай үед нь хоёр дахь мишээдэг байсан гэнэ.
Шөнө огт унтдаггүй хоёр нүүртэй залуу олон эмч нараас илүү нүүрээ авахуулахыг хүссэн ч тийм мэс ажилбар хийж өгөх хүн олддоггүй байжээ.Эдвард хэлэхдээ түүний илүү нүүр хүнгүйд түүнд тамбн тухай аймшигтай зүйлсийг ярьж шивнэдэг. Тэр хэлснийг нь төсөөлөхөд ч бэрх муу ёрын гэж ярьж байжээ. Эдвард хорин гуравхан насандаа амиа егүүтгэн өөд болсон байна. Мэдээж илүү нүүр нь түүнийг ийм үйлдэл хийтэл нь залхаасан байх хэмээн хүмүүс ярьжээ.
Түүний цогцсын хажуугаас гэрээслэл олсон ба түүндээ өөрийгөө оршуулахдаа илүү нүүрийг салгахыг хүсчээ. Учир нь үхсэн хойно ч муухай зүйлсээ шивнэсээр байх вий хэмээн айж байна хэмээн бичжээ.