2019.3.30, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.3.30, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 6.35-19.18
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.