Даварсан хүргэнийг яаж хашраах уу
2019/04/01
Сайн байцгаана уу? Би эхээс гурвуулаа. Аав минь 10 жилийн өмнө бурхан болсон. Аав минь байх тэр үе минь хамгийн аз жаргалтай, хэн ч биднийг дээрэлхэж, дарамталдагүй үнэхээр ар талд минь аав минь байгаа гэж бодохоор цаанаа л сайхан байдаг байжээ.
Эгч Америкт гэр бүлээрээ амьдардаг. Дүү бид 2 хотод өөр өөрсдийн гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хэнээс ч дутахааргүй сайхан амьдардаг гэж боддог байлаа. Ээж минь бага дүүгийнд хамт амьдардаг. Дүүгийнд ч гэж дээ миний аав ээжийн голомт юм л даа. Дүү минь нөхөртэйгөө суухад нөхөр нь гэр хороололд ээжтэйгээ амьдардаг байсан. Ээж нь бурхан болоод ээжийнхээ хашаа байшинг хямдхаан зараад машин аваад, үлдсэн цөөхөн хэдэн мөнгөөр нь аавын байранд засвар хийж тэднийх ээжтэй минь хамт амьдрах болсон. За энэ ч яахав. Манай дүү ажил хийж орон гэрээ тэжээдэг гэдгийг бид бүгд битгий хэл танилууд нь бүгд мэддэг. Нөхөр нэг л машин унаж, манай дүүг хардсан хүн байдаг. Эдний амьдрал нэг иймэрхүү гэж боддог байлаа.
Энэ тухай сонсож мэдтэл шүү дээ! Юу гэхээр тэр муу хүргэн гээд байгаа муу новш миний муу ядарсан ижийг минь үгийн муухайгаар хэлж өдөр бүр гэрээс нь хөөж дээрэлхдэг гэдгийг өчигдөр сонсоод бүр бачуурч үхэх нь нээ. Согтох болгондоо миний ээжийг Муу чавганц ямар удаан амьдардаг юм хурдан үхээч, хоол хий муу гичий, ор хураа нтр гэдэг гэнээ. Тэгээд тэр муу новшийг аавынхаа гэрээс хөөх санаатай иртэл миний сургаар зугтаачихсан байсан. Тэгэхээр нь ээжийгээ аваад гэртээ ирсэн юм. Тэгтэл ээж минь манайд 1 л хоночихоод өглөө нь гэрлүүгээ явмаар байна. Охиныг минь тайван байлгахгүй гэж зөрүүдэлсээр байгаад явчихсан. Манай дүү нөхрөөсөө салъя гэхээр нөгөө муу новш нь ээжтэй чинь хамт чамайг алсаны дараа салаарай гэдэг гэнэ. Эсвэл миний аавын голомт болох байрыг нь аваад сална гэдэг гэнээ.
Дүү минь байраа үлдээгээд ээжийгээ хүүхдүүдээ аваад салъя гээд. Тэр муу новшоор муу аав ээжийнхээ голомтыг самруулмаргүй байдаг. Ядаж байхад тэр мууг солонгос явуулах гэж байна гээд байрыг түүний нэр дээр шилжүүлчихсэн. Тэгээд ч Солонгос явах нь бүтээгүй.
Зочин · 2019/04/06
Өвөрхангайхан л тийм адгийн хүн хогууд байдаг юм даа
Зочин · 2019/04/06
Hen bolchood nastai hvn hoodog nohoi ve
Baatar · 2019/04/04
Bairnii order henii ner deer baih ni tiim ch chuhal zuil bish. Tus bair ugaasaa tanai ezemshild baisan. Odoo ner ni shiljsen ch gesen hudaldaj avsan, beleglesen talaarhi barimt baihgui l bol bairaa huuliin daguu zargaldaad avahad asuudal baihgui shuu
Эх · 2019/04/02
Цагдаад өг, хүчирхийллийн эсрэг төвтэй холбогд, ер нь тийм тэнэг, хүний үнэргүй, адгууснаас дор амьтнаас ээж, дүү нараа салгаж ав, тэрний дэргэд өссөн хүүхэд ч жаргахгүй ээ... Байр бол тэртэй тэргүй дүүгийнх чинь шүү дээ...
Зочин · 2019/04/02
цагдаад өгөөд байраа хурдан ээжийнхээ нэр дээр болго,тэгэхгүй бол дүү чинь орох оронгүй болох вий дээ
зочин · 2019/04/02
НӨГӨӨ ТЭНЭГ ЧИНЬ ӨӨРӨӨ БАЯН ГЭЭД ТЭНЭГЛЭЧИХЭЖ
Зочин · 2019/04/02
байрны ордерыг буцааж дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн дээр. Мөн зөрчлийн хууль гэж сайхан боломж байна шүү дээ. Бүрэн утгаар нь хэрэглэвэл та нар ялна аа
зочин · 2019/04/02
эхлээд байраа дүүгийнхээ нэр дээр болго дараа нь цагдаад ханд тэгээ гудамжинд гарргаж хая өөр арга байхгүй
Зочин · 2019/04/01
Дахиж элдвийн зүйл ярихгүй болтол зодож дарамтал . Явж чадахаа байдал нь нүдээд хашраагаач.Дарамталж байгаад байраа буцааж ав.
Joloo · 2019/04/01
Ter muug remetuuded mungu uguud eremdeg boltol n nuduul
zochin · 2019/04/01
alna gej bga bol zanalhiilj bn geed tsagdaad uguud eej duu naraa salgaj avsan ni deer shyy,ter muu hyrgen chamaas aij bga ni bolj dee uur songolt baihgyi shyy
zochin · 2019/04/01
karma shuu dee. oor yaaltai bilee.
Зочин · 2019/04/01
Цагдаад өг хориулж байгаад шалгуул
зочин · 2019/04/01
цагдаад өг гэр бүлийн хүчирхийлэл, шүүхэд өгөөд байраа буцааж нэр дээрээ шилжүүл