Жүжигчин Мөнхсоёл нууцаар хуримлажээ
2019/04/03
Жүжигчин Б.Тамир эхнэрээсээ салж, нэг хэсэг жүжигчин Н.Мөнхсоёл гэх эмэгтэйтэй хайрын романс үүсгэж хамтран амьдрах болсон тухай шар хэвлэлийн хуудаснаа олонтаа заларсан. Гэвч тэд удалгүй хоёр тийш болж тус тусын зам мөрөө хөөсөн юм. Жүжигчин Н.Мөнхсоёлын хувьд “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, "Мөрдөгч", "Хүүхэлдэй" зэрэг кинонд тоглож олны танил болсон нэгэн. Ганц хүүтэй тэрбээр экс нөхрөөсөө салж хувийн амьдралдаа цэг тавиад жүжигчин залуутай нэр холбогдож бүтэлгүйтсэн гэлцдэг. Тэгвэл тэрбээр саяхан нууцаар хуримласан гэв. Харин энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Нууцаар хуримлаж байгаад уучлаарай найзууд аа" гэсэн юм. Гэвч түүний эл мэдээлэл нь "худал" гэнэ шүү. Рекламны зураг авалт байсан нь задрав.
О.Ариун
Зочин · 2019/04/10
том жомбого доо
к · 2019/04/03
ТЭНЭГ