Ээж болсон "бэлхүүсний бүжигчин" Н.Баярмаа гэрэлтсэн хувцастай дурандуулав
2019/04/04
"Бэлхүүсний бүжиг" буюу "Belly dance" бүжгээр дэлхийн аварга болсон бүжигчин Баярмаа "1001 шөнийн үлгэр" хэмээх бүжгээрээ олны танил болсон. Бүжигчин Н.Баярмаа эмэгтэй хүний уян налархай хөдөлгөөнийг олноо гайхуулан яваа. СУИС-ийг төгссөн тэрбээр сургуулиа төгсөөд “Өнгөт инээд” хамтлагт орсон нэгэн тоглолтын үеэр Shakira-г дуурайж пароди хийжээ. Тэгээд энэ бүжгийг сурч, тайзан дээр бүжиглэхэд үзэгчид маш сайхан хүлээж авч байсан. Түүнээс хойш энэ бүжигт дурласан гэдэг. Бэлхүүсний бүжигчин бүсгүй ээж болсон ч гоолиг биеэ алдаагүй гялалзаж явна. Нэгэн томоохон арга хэмжээний үеэр манай зурагчны дуранд ийнхүү дурандуулжээ.
О.Ариун