" Шинэ Үе" продакшнаас ажлын гараагаа эхлүүлсэн шавлагхан биетэй, шаггүй жүжигчин бол О.Мөнхгэрэл хамтлагийн нэгэн чимэг болж байсан билээ. Харин тэрбээр гэр бүлийн амьдралаа илүүд үзэн хошин урлагийн тайзаа орхисон гэдэг. Хувийн амьдралаа зохиосоноосоо хойш тайзнаа ганц ч удаа гараагүй нэгэн. Харин жүжигчин Г.Ундармаагийн дэлгэцийн бүтээлд туслах дүр бүтээсэн удаатай. Хоёр хүүхдийн ээж болсон жүжигчин бүсгүй маань урлагийн тайзаа санаж л суугаа нь дажиггүй ээ. Ингээд түүний хүүхэд насны төрхийг энэ удаад онцлон сонирхуулж байна.

О.Ариун