Монголын элит гэр бүлийн тоонд зүй ёсоор багтдаг эрхмүүд бол АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай сайхан бүсгүй Л.Цогзолмаа гуайнх. Угтаа бол өрх гэрийнх нь тэргүүн нэрт сэтгүүлч, зохиолч СГЗ Ц.Намсрай агсаных гэсэн үг л дээ. Түүний голомтыг залгах ганц хүү нь “Инээмсэглэл”-ээр овоглодог Н.Ганхуяг" гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ.

Тэрбээр цагтаа сайхан бүсгүйчүүдийг ханиараа сонгож явсан нэгэн гэхэд хилсдэхгүй. Н.Ганхуяг зууны манлай поп дуучин Б.Сарантуяатай хайрын романс үүсгэн хамтдаа амьдарч байсан удаатай. 

Тухайн үеийн “Мөнгөн харандаа”, “Хөх тэнгэр” зэрэг хамтлагуудад дуулж урлагийн карьераа эхэлсэн поп хатагтайг ердөө 16-хан настай байхад тэдний хайр дурлал эхэлсэн гэдэг. Тэгвэл сонгодог урлагийн тогооноос заяаны ханиа олсон тэрбээр ханьтайгаа ийн папарацид өртөв. Түүний гэргийн чадварлаг балетын бүжигчдийн нэг Ч.Батгэрэл юм. Хүү, охин 2 төрүүлж өгсөн гэдэг.

Д.Ана