Сүүлийн үед загварын залуус урлагийн салбарт тэр дундаа кино урлагт урвах явдал түгээмэл болсон гэхэд хилсдэхгүй ээ. Тэдгээр залуусын буухиаг үргэлжлүүлэгсдийн нэг нь Азийн топ модель өргөмжлөлт О.Мөнхдалай.

"Хувьсал" продакшны гэрээт жүжигчнээр ажилладаг тэрбээр "Зүрхээр наадагч", "Тооцоогүй тоглоом", "Тэнгэрээс буусан од" зэрэг киноны гол дүрд тоглосон залуугийн эзэмшсэн мэргэжил уг нь солонгос хэлний орчуулагч гэдэг.  

Загварын тайзан дээр гарахаасаа өмнө арай бэлэн болоогүй байна гэсэн бодлоор өөрийгөө дардаг байсан топ модель залуу өдгөө кино урлагт шамдаж, үзэгч бүсгүйчүүдийн хайрын харцыг булааж явна. Гэхдээ тэрбээр гэр бүлтэй бөгөөд гурван хүүхдийн аав юм. Бие бялдраа өв тэгш хөгжүүлэх эрдэмт шамдан буй О.Мөнхдалайг харсан хүн бүр "хөөх баримлан биетэй болж" хэмээн дуу алддаг гэнэ шүү.

Д.Ана