“Удам” кинонд гол дүрийг бүтээж, дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж амжсан дуучин бол С.Сэрчмаа. Түүнээс хойш дуучин бүсгүйд кинонд тоглуулах олон санал ирж байсан ч, нэгийг нь ч  хүлээж авалгүй буцаасан байдаг. Учир нь “Би дуучин хүн. Би амьдралдаа кино урлагт ганц л дүрийг бүтээчихвэл болох нь тэр. Өөр илүү зүйл хэрэггүй. Кино урлаг бол миний хийх ажил биш” гэсэн товч бөгөөд тодорхой хариултыг  өгсөн удаатай. Тэрбээр өвөр Монголын тэрбумтан Баяртай  ханилж хоёр Монголыг холбох гүүр болсон амьдрал эхлүүлсэн ч цуутай хурим шигээ төд удалгүй дуулиан шуугиантай салцгаасан билээ.  Монголдоо ирээд удалгүй хоёрдах амьдралаа эхлүүлсэн С.Сэрчмаа өдгөө хоёр охины ээж болоод буй. Өдгөө уран бүтээлийнхээ ажилд шамдан яваа түүний фото түүхийг энэ удаад онцлон сонирхуулж байна.

Д.Ана