Хоёр эхнэр авмаар байна…
2014/03/01
Юуны өмнө өөрийнхөө тухай товч танилцуулъя. 26-тай царай зүс зан ааш сайтай элдэв муу зуршил гээд байх зүйл бараг байхгүй залуу байна. Эхнэртээ хайртай халамжтай боломжийн орлого олдог дутагдах гачигдах зүйлгүй амьдардаг.
Ганц дутагдал гээд хэлчих зүйл бол би их чалх сайтай. Өдөр бүр л хийхийг хүсдэг. Эхнэр маань харин надаас тэс ондоо. Сексээс тэгж их таашаал авдаггүй. Сардаа нэг л хийхэд болно гэдэг. Зан ааштай нь холбоотой байх гэж би бодох юм. 5 сарын өмнө би нэг бүсгүйтэй танилцсан юм. Яг л миний хайж байсан эмэгтэй. Эртхэн таарсан бол миний амьдрал арай өөр байх байсан байх. Нэг их сонин юм нь би бүр бага байхаасаа зүүдэндээ нэг эмэгтэй зүүдэлдэг байсан юм. Тэгээд тэр зүүдээ хааяа зүүдэлдэг. Зүүдлэх бүртээ нэг л хүн хараад байдаг. Байнга л нэг зүүдээ зүүдэлнэ. 10 гаран жил дотоод сэтгэлдээ хардаг байсан эмэгтэйтэй шинэхэн танил бүсгүй маань усны дусал шиг ижил санагдаад сэтгэл зүрх минь сонин байна. Намайг эхнэртэй гэдгийг тэр бүсгүй мэднэ гэвч надад их сайн ханддаг. Нөхөр болох гэж байсан хүн нь гадаад гараад ирээгүй тэндээ өөр хүнтэй суусан гэсэн. Би энэ бүсгүйтэй байхдаа үнэхээр жаргалтай тайван байх юм.
Гэвч… Би эхнэрээ бас өрөвдөх юм. Надад анхны гэх бүх л юм аа өгсөн хэдийгээр дэндүү тайван, юманд тэгтлээ сэтгэл нь хөдөлдөггүй ч гэсэн ханилан суугаад 8 жил болсон болохоор хаяд явах хэцүү санагдаж бас өрөвдөх юм. Энэ амьдралыг надтай хамт зүтгэж бүтээлцсэн хань минь. Болдог бол хоёр эхнэртэй болмоор. Би яавал дээр вэ? Надад зөвлөөч. Баян араб шиг 4 эхнэртэй болно гэж даврахгүй ч хоёуланг нь алдмааргүй байна…