Нийслэлд 16 хэм дулаан байна
2019/04/28
Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Шөнөдөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 3-5 градус дулаан, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө Алтайн салбар уулсаар, маргааш өдөр нутгийн баруун хагаст салхи шуургатай, Завхан, Хөвсгөлийн нутгаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2019 оны 04 дүгээр сарын 27-ны 20 цагаас 04 дүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шорoон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шорoон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шорoон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шорoон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар